ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТЭнтертайнмент
“Реал Мадрид” Украины дүрвэгсдэд нэг сая евро хандивлана

Алдарт хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубийн буяны сангаас “Бүгд Украинтай хамтдаа” аяны хүрээнд Украины дүрвэгсдэд нэг сая евро хандивлахаар боллоо. Энэ талаар тус клубийн албан ёсны вэб хуудсанд нийтэлжээ.

Хандивын нэг сая еврог Испанийн Улаан Загалмайн Нийгэмлэг /УЗН/-т хандивлах ба эмнэлгийн анхан шатны тусламжаас гадна дүрвэгсдийн сэтгэлзүйн туслалцаанд хандивийг зориулах аж.
Мөн хандивын тодорхой хэсгийг Украин дахь “Реал Мадрид” клубийн спортын сургуулиудад шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Real Madrid
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.