
ОХУ Европын Зөвлөлөөс гарах хүсэлтээ өгөхтэй зэрэгцэн Францын Страсбург хот дахь Европын Зөвлөлийн байрны өмнө мандуулсан орнуудын далбаанаас Оросын далбааг буулгалаа.
Гуравдугаар сарын 10-нд ОХУ-ын Гадаад Хэргийн Яам мэдэгдэхдээ, “ОХУ тус зөвлөлөөс гарч байгаа нь Европын Холбоо, НАТО-гийн төлөөлөгчид Европын Зөвлөлийн Сайд нарын хороонд олонхи болсон байдлаа урвуулан ашиглаж, “байгууллагыг устгах” шугам баримталж байна. Мөн Европ дахь хүмүүнлэгийн эрх зүйн нийтлэг орон зай алдагдаж байна” хэмээсэн.
Эх сурвалж: BusinessInsider
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.