Төрд авахаар болсон "Эрдэнэт медипас" эмнэлгийн үйл ажиллагаа түр зогслоо

"Эрдэнэт медипас" эмнэлгийг төрд буцаан авах шийдвэр гаргасан талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлээд буй. Одоогоор тус эмнэлэг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харъяанд дахин очоод байгаа юм.
Шадар сайдын хувьд түрдээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн харъяанд аваад, цаашид ЭМЯ-ны харъяанд шилжүүлэхээр төлөвлөж, ажлын хэсэг байгуулаад байгаа талаараа Байнгын хорооны хуралдаан дээр ярьсан.
Тэгвэл, "Эрдэнэт медипас" эмнэлэг цааш хэрхэн үйл ажиллагаа явуулах талаараа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас хариу хүлээж байгаа юм байна. Хариу иртэл үйл ажиллагаагаа түр зогсоогоод буй аж.
"Эрдэнэт медипас" эмнэлэг гаргасан мэдэгдэлдээ “Манай хамт олон эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, орон нутагт шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, Улаанбаатар хот руу явдаг хүндрэлийг багасгахын тулд ажилласаар ирсэн” гэж дурдсан байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.