УЛС ТӨР
МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН -ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн банкны зээлийн асуудал хэлэлцэж буй аж.
Тодруулбал, зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдийг ажлыг нь боож хаахгүйгээр явуулах, зээлээ төлөх нөхцөл боломжоор хангуулах, зээлээ зориулалтын бусаар ашигласан болон зээл авсан ТӨҮГ-уудыг хэрхэх талаар ярилцаж байна.
Мөн өнөөдөр 12.00 цагаас сэтгүүлчид нэгдэн Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон МАН-ын гишүүдэд яаралтай хариуцлага тооцохыг шаардаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлэхээр болсон билээ.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.