Нийгмийн

А.Гантүлхүүр “Жалам хар”-ыг 48 секундэд ялж, амласандаа хүрлээ

Монголын холимог тулааны MFC холбооноос монгол цэргийн өдөрт зориулсан эвентийг дөнгөж сая зохион байгууллаа.

Оргил тулаанд “Жалам хар” хочит Ө.Баярмандах, А.Гантүлхүүр нар өрсөлдсөв.

Тулааны саналыг анх “Жалам хар” гарган, А.Гантүлхүүрийг тулаанд дуудсан.

Өчигдөр хэвлэлийн хурал дээр “Жалам хар” “Нусыг нь сугартал зодно” гэсэн бол А.Гантүлхүүр “Эхний минутад дуусгана, ялна” гэсэн юм.

Үүний дараа А.Гантүлхүүр бялуу өгөхөд нь Ө.Баярмандах нүүр рүү түлхэж нялан, нэлээд бухимдаж буйгаа илэрхийлсэн.

Олны хүлээлтэд байсан эл тулаан төд удсангүй. А.Гантүлхүүр “Жалам хар”-ыг тулааны эхний минутад хүнд цохилтоор ялж, амласандаа хүрлээ.

Тулааны дараа А.Гантүлхүүр аваргын төлөө тулалдах хүсэлтэйгээ хэлэв. МFC холбооны У.Зоригт түүнийг аваргын төлөө гадаадын тамирчинтай тулалдуулна гэдгээ амлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

za yashidaa ingej tenegtej bhiinhaa orond ajil hiigeechee ali eswel uur sport sonirhooch

Сүхээ
Сүхээ

Зохион байгуулагчдад санал болгоход ямар ХАР гэнээ тийм бүдүүлэг этгээдүүдийг битгий оролцуулж бай. Гудамжиндаа яваг. Танай спортын нүүр царай биш ээ харин бүр гутааж байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button