Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Д.Эрдэнэбилэг 489 тэрбумын зээлээ 49 хувьд суутгахыг зөвшөөрсөн ч ЗГ Арбитраас "айж" эхэлжээ

Өмнө нь Хөгжлийн банкны шүглийг Засгийн газар, МАН-ын удирдлагууд үлээлгэхдээ “сахал” Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хэдхэн томчуудыг “агнах” зорилготой байсан талаар бичиж байв. Нийгмийн чанартай уг акци хэлбэржихдээ тэдний төсөөллөөс баахан зөрж, гажуудсан ч УИХ-ын хаврын чуулганы энэ өдрүүдэд анхны “бай”-нууд руугаа чиглэх нь маш тодорхой юм. Тэдний дундаас “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хийх Засгийн газрын хэлцэл хэрхэн өрнөх талаарх хоёр дахь агуулгаа онцолж байна.

Нэг. ЗАСГИЙН ГАЗАР ТАВАН ТӨРЛИЙН СУУТГАЛ ХИЙХ БИЧИГ ИЛГЭЭЖ, УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

Засгийн газрын ажлын хэсэг 2021 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг монголд оруулж ирсэн Д.Эрдэнэбилэгийн хүмүүстэй уулзалт хийсэн байдаг. Уг уулзалтаар УИХ-ын 23-р тогтоолыг хангах замаар тодорхой зээлүүдийг суутган тооцож, 1.1 их наядын төлбөрийг барагдуулах хүсэлтэй буйгаа Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан багийнхан танилцуулсан. Үүнд,

  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь ОХУ-ын талд байх үед төлөгдөх ёстой байсан ногдол ашгийн 50 сая ам.доллар,
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь монголд орж ирснээс хойших хувийн хэвшил талд шилжүүлсэн 161 тэрбум,
  • Хөгжлийн банкнаас “Кью Эс Си” компанийн авсан зээл болох 211 тэрбум төгрөг,
  • Хөгжлийн банкнаас “Хөтөл” ХХК-ийн авсан 290.4 тэрбум,
  • Монголбанкнаас Худалдаа хөгжил, Улаанбаатар хотын банк ба “Кью Эс Си” компанийн авсан зээл гэх нийт 216.6 тэрбум төгрөгийн зээлүүд багтсан аж.

Тухайн үед хоёр талаасаа нэгдсэн байр сууринд хүрээгүй. Албан ёсоор Засгийн газрын саналтай танилцах маягаар академик уулзалт хийсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тайлбарламж: Дээрх санал нь хоёр талынханд шинэ агуулга биш юм. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байх үед ч тэр, ЗГ-аас дээрхтэй адил жагсаалт гаргаж, суутган тооцох санал тавьсан түүхтэй. Хувийн хэвшил талаас “Бидэнд хамааралгүй зээлүүд байна” гэх үндэслэлээр шүүхэд хандаж, Дээд шүүх дээр хүртэл ялсан түүхтэй. Нэг ёсондоо энэ арга нь ЗГ-ын хувьд мухардмал шинжтэй явж иржээ.

Хоёр. Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ТАЛААС ХАРИУ БИЧИГТЭЭ ИНГЭЖ БУУЛТ ХИЙЖЭЭ

Саналууд нь шүүх дээр унаад байсан учраас Засгийн газраас УИХ-ын 23-р тогтоолын “ХЭЛЦЭЛ ХИЙХ” гэдэг үгийг авч, шууд суутган тооцох замаар 49 хувийн асуудлыг цэгцлэх бодлогыг Б.Жавхлан сайдын үед баримталж буй харагддаг. Гэвчиг УИХ дээр 23-р тогтоолыг өөрчлөх төсөл нь нам гацаж, хэлэлцэх эсэх рүүгээ ч орж чадаагүй юм. Чухам ийм бэрхшээлүүд үүсээд байсан учраас Хөгжлийн банкны дуулианыг зориуд нийгэм рүү үлээсэн гэх логик эндээс харагддаг.

Дээрх дурдсан албан бичиг Д.Эрдэнэбилэгийн багийнханд очсны дараа буюу он гаргаж, Хөгжлийн банкны дуулиан эхэлсэн. Үүнээс бүр хойшоо буюу өнгөрсөн сард Д.Эрдэнэбилэгийн зүгээс “Дархан төмөрлөг, Хөтөлд хамаарах зээлүүдийг 49 хувийн тооцоонд суутгах агуулгаар эхлээд хэлцэл хийе” гэх санаа бүхий албан бичгийг Б.Жавхлан сайдад илгээсэн талаар хөшигний ард яригдаж эхэлжээ.

Д.Эрдэнэбилэг хувь хүнийхээ хувьд энэ асуудлаас бүр залхсан уу. Эсвэл нийгмийн галтай байдлыг дарах гэсэн үү. Ямар ч байсан Хөгжлийн банкны хоёр том зээлээ 49 хувь руу суутган тооцохыг зөвшөөрч мэдэхээр уур амьсгал бүрэлджээ. Гэхдээ дээрх ЗГ-аас тавьсан таван жагсаалтыг тэр чигээр нь хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг тодотгоё.

Гурав. ЗГ Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН БАГИЙГ АРБИТРТ ХАНДУУЛАХГҮЙГЭЭР ТАВАН ЖАГСААЛТАА ДАХИН ТУЛГАНА

Эндээс “Одоо хэрхэх вэ” асуулт гарч ирнэ. Засгийн газар дотооддоо “Суутган тооцох зарчмаар асуудлаа нэг мөр шийдэхэд анхааръя. Бас тэднийхийг Арбитрт хандуулвал эргээд “Эрдэнэт үйлдвэр” эрсдэлд орно” гэх байдлаар санал солилцсон гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, ЗГ барьцаа ахиулахаар ажиллах ч хувийн хэвшил талынхны хэт дургүйг хүргэж болохгүй гэх өнцөг дээр болгоомжлол үүсгэжээ.

Энэ нь ямар учиртай вэ, тайлбарлая. Ковидын үед “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь монголын талд буйн ачаар Засгийн газар бэрхшээл бүх асуудал дээрээ ашигласан. Х.Бадамсүрэнгээр дамжиж, “Эрдэнэт үйлдвэр” улс төрчдийн хүслийг гүйцээдэг мөнгөний уурхай хэвээр явахад ч 400 сая ам.доллараа оруулж, монголдоо авчирсан Д.Эрдэнэбилэгийн багийнхан юм дууграагүй.

Учир нь, тэд хүсвэл олон улсын Арбитрт хандчих боломж нь байсан учраас “Эцсийн мөчид бид ялагдахгүй. Хүч хэрэглэх тусмаа ЗГ буруудна” гэдгийг тооцсон гэсэн үг.

Зэсийн үнэ 4,000 мянган ам.долларт хэлбэлзэж байх үед Монголын талд 49 хувийг нь шилжүүлж өгсөн ОХУ одоо 10 мянган ам.долларт хүрч, зэс галзуурч байгааг харж л суугаа. Тэдний хувьд Арбитраар 49 хувь ОХУ руу буцаагдах үйлдлийг алга ташиж хүлээж авахаар нөхцөл байдал нэгэнт бүрдсэн. Нөгөө талд Арбитрын агуулгаар дамжиж, Олон улсад Засгийн газар ихээхэн нэр хүндээ алдах эрсдэлтэй. Дээрээс нь ОХУ, Укрианы нөхцөл байдлаас үүдэж, барууныхан хойд хөршид ихээхэн дургүй буй байдал Арбитрт ч нөлөөллөө олно гэх таамаг дэвшүүлж болно.

Тиймээс ЗГ-т Д.Эрдэнэбилэг талаас Арбитрт хандах нь ихээхэн ашиггүй. Харин тэдний багт мөнгөө шуудхан олж авах амархандуу арга юм. Энэ талаар Д.Эрдэнэбилэг гурван жилийн өмнө “Эх оронч байгаадаа л бид хохирч байгаа юм. Арбитрт хандах бэлтгэлээ базаасан” гэж дуугарсан нь бий.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг тойрсон ЗГ-ын хэлцэл хийх агуулга, дотоодын шүүхийн шийдвэр гэсэн хоёр өнцөг өнгөрсөн хугацаанд нэгнээ үгүйсгэсээр ирэв. Засгийн газар нь ердөө 1.6 жилийн настай, парламентын дөрвөн жил тутмын сонгуультай манай улсад эл хэлцэл хэд хэдэн парламент, засгийн танхим дамжин, шийдэгдэхгүй яваа. Энэ нь сайн хэрэг биш. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнийн танхим “Хэлцлээ нэг талд гаргаж, эцэслэн шийдье” гэж буй нь зөв. Гэвч хэт чанга алхвал “Эрдэнэт үйлдвэр”-ээ ОХУ-ын талд эргүүлээд өгөх хүндхэн нөхцөл байдал хүлээж байна.

Тэгэхээр Д.Эрдэнэбилэгийн онцлоод байдаг “Эх оронч үзэл” дээр нь дөрөөлж, суутган тооцох зарчмаа ихэд ухаалаг хийх шаардлага үүсчээ. Эхний ээлжинд ЗГ-т Д.Эрдэнэбилэг Хөтөл, Дарханы төмөрлөг дээрх Хөгжлийн банкны зээл дээр буулт хийж. Одоо цааш тулгах гарц байгаа юу. Эсвэл шууд Арбитр луу үсрэх үү гэдэг нь ихээхэн эмзэг асуудал болж хувирсан байна. Нөгөө талд Хөгжлийн банкны шүгэл эцэстээ МАН-д данстай бүхнийг өршөөж, Д.Эрдэнэбилэг тэргүүтэй цөөн хүн рүү чиглүүлэгдэх шударга бус, ялгамжтай нөхцөл байдал руу явах уу гэдгийг анхааралтай ажиглах цаг нэгэнт болжээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2022 08:33

Сах�##� Эрдэнэбилэг буулт хийжээ

Зочин
Зочин
3 сар 21, 2022 08:37

Пөөөөөөх сах�##� яг тэгсэн юм уу

Зочин
Зочин
3 сар 21, 2022 08:40

Хонгилоос айдаг төр засаг байх ёсгүй. Эрдэнэбилэг арбитрт хандахаас айгаад байхдаа яадаг юм. Луйварчингаас улс хөрөнгөө буцааж авсан. Угаасаа арбитрт очсон ч ЗГ ялна.

Зочин
Зочин
3 сар 21, 2022 09:43
Reply to  Зочин

Яаж луйвардсан юм �########� минь

Зочин
Зочин
3 сар 21, 2022 11:10
Reply to  Зочин

УИХ-аар ГОК-н 49%-г хувьчлах асуудлыг хэлэлцүүлээгүй, нуусан. Сайханбилэгийн ЗГ Оросын т�##�д 49%-г манай ЗГ авахгүй гэж татг�##�зсан бичиг явуулсан. ХХБ-ныхан улсаас (АжҮйлдвЯам, ХБ, бас Монгол банкнаас) мөнгө хууль бусаар зээл нэрээр гаргуулж, тэр мөнгөөрөө улсын үйлдвэрийг хувьчлаад авсан. Энэ бол луйвар гэдгийг УИХ-н дарга асан З.Энхболд ч телевизээр хэлсэн шүү.

хахаха
хахаха
3 сар 22, 2022 18:59
Reply to  Зочин

Тэнэг хулгайч нар нээрээ ямар их юм бэ. Арбитрт очвол танай тэнэг данхан толгойт тэргүүтэй МАН-ын мулгуу хөдөөний гөлгөн комунистууд чинь ёстой нусаа хацартаа наатлаа ялагдаад шээсээ савируулаад ирнэ ш дээ.

Зочин
Зочин
3 сар 21, 2022 09:00

Энэ Бадамжунай гэж өвгөнөөс хүн бүр л айдаг бололтой.
Хамаг л томчуудыг атгасан хүн гэх юм.

Зочин
Зочин
3 сар 21, 2022 09:02

Эрдэнэбилэгийн ийм юм гарна гэж бодсонгүй

Зочин
Зочин
3 сар 21, 2022 09:03

Дарамт�##�сан байх оо.

Зочин
Зочин
3 сар 21, 2022 09:05

Сах�##� яагаад ийм шийдвэр гаргав.

Зочин
Зочин
3 сар 21, 2022 09:43

Mongold huuli uilchlehgui baihiig haraad zugeer suuhgui bailguide

Зочин
Зочин
3 сар 21, 2022 09:47

sahal erdenebilegjig ulsiig luiavardsan ged shuud shorond hih heregtei shd avsan zeeluud n hugd zoriulaltiin bus shorond hii tegehr yadiin udlsen hed n zeelee tolj l taaraa shd zaaval 49 tei hutgaad l tereneesee aigaad hudluhgui suuna gej yu bdiin!!

Зочин
Зочин
3 сар 21, 2022 10:05

өөрөөрөө бизнес хийхэд төрийн ямар дарамтанд байдагийг сөрж яваа ганц хүн байх, одоо нэг биш нэжгээд Намбаруудтай үзээд байх шиг

Зочин
Зочин
3 сар 21, 2022 10:07

улс ханшийн зөрүү �##�дагдсан болмж гээд нилээн юм төлөхөр болжээ, Мэнгэт ах орилсоны хүчинд улс мөнгөөрөө навс хохирсын биш үү

Зочин
Зочин
3 сар 21, 2022 10:51

Арбитр дээр сах�##�ын хөрөнгөний эх үүсвэр хаанаас вэ гэхэд л мулт шүү дээ. Үхсэнээс нь айдгийм.

Zochin
Zochin
3 сар 21, 2022 10:54

Saha ahaa Bloomberg Businessiin Tuv nevtruulgiin anchor blomoor baina

Зочин
Зочин
3 сар 21, 2022 11:09

Акадeмик уулз�##�т хийсэн гэнэ үү кккк. Наад үгнийхээ утгыг мэдэж байна уу сэтгүүлчээ. Хөдөө м�##�ын бэлчээрээсээ шууд ирсэн мэт хүмүшс л сэтгүүлч болдог болжээ

Зочин
Зочин
3 сар 21, 2022 11:10

Энэ Эрдэнэбилэг гэгчийг дийлэх төр засаг Монголд байхгүй

Зочин
Зочин
3 сар 21, 2022 11:19

Толгой эргүүлж хүмүүсийг хуурах ажиллагаа. УИХ-д хэлэлгүй нууцаар бульхай луйвар хийж авсан гэх үйлдэл гэмт хэрэг бусуу?

Зочин
Зочин
3 сар 21, 2022 15:47

ХӨӨШ НУСГАЙЧУУДАА ТА НАР ЗАСАГЛАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ? ЭНЭ ЭРДЭНБИЛЭГ ГЭЖ ТИЙМ ШИЙРТЭЙ ХУЛГАЙЧ ЮМ УУ? БҮХЭЛ БҮТЭН ТӨР ЗАСГИЙГ САЙД НАРТАЙГАА ХАМТ ӨМНӨӨ НОМХОН ЗОГСООЖ ГУЙЛГАЖ БАЙДАГ ХОХЬ ЧИНЬ НЭГ МУУ САХАЛТАЙ ХУЛГАЙЧ МОНГОЛЫН ТӨРӨӨР ҮНЭХЭЭР ТОГЛОЖ ЧАДАЖ БАЙНА ЗАЯА ЧИНЬ ТЭР ДЭЭ ТАВИЛАН ЮМ ДАА ХАРИН ЭНЭ САХАЛТАЙ ХУЛГАЙЧ МИНИЙ СОНИРХОЛЫГ ИХ ТАТААД БАЙГАА ЮМ ДАА. МЭНГЭТ НЯМДОРЖ Л АЛАЛЦИЙ ТЭР МУУ ГӨЛӨГ ЮУ ВЭ? ГЭЭД Л УУРЛААД БАЙСАН АРГАГҮЙ Л МЭДЭЖ БАЙЖ НЯМДОРЖ АХ МИНЬ ЭНЭ УЛСЫН ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОНОО НЯМКА АХАА САХАЛЫГ ШОРООТОЙ НЬ ХУТГААД ӨТГӨН ШИНГЭНТЭЙ НЬ ХОЛЬЧИХООЧ ЛАЛАРЫГ ЯАСАН ШИЙРТЭЙ ХУЛГАЙЧ ГЭХЭЭРЭЭ ЭНЭ БАЙДАГ ЮМ.ХӨӨШ САХАЛАА ЭР ХҮН ШИГ САЙХАН ЦОХИЛЦОХ УУ? ЛАЛАРАА ЧИНИЙ ТЭР МӨНГӨ ТӨГРӨГТЭЙ НЬ ХАМААГҮЙ ЧАМАЙГ БИ ЦУСТАЙ ЧИНЬ ХУТГАМААР БАЙНА НОВШОО МИНИЙ МОНГОЛЫН ТӨРИЙГ ЯАЖИЙНАА СДА ЧИНЬ

Зочин
Зочин
3 сар 21, 2022 16:29

ЗГ нь хулгайч луйварчидтайгаа хэлэлцээ хийж тэнэгтээд байх юмаа . Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг гурвын хуйв�##�дааныг дэлхий мэднэ дээ

Зочин
Зочин
3 сар 21, 2022 20:17

төр бидэнд аахгүү. Су туучийгаас чацга шдээ

Зочин
Зочин
3 сар 21, 2022 21:15

Ene odoo .....tegj zuvshuurnu...ingej zuvshuurnu...gehiig bodhod ...bid tur zasag ntr gej deedleh hereg bna uu...

guns
guns
3 сар 21, 2022 21:19

naana chin ahlaad yvaa geh Javhlan gedeg said chini uuruu ih asuudaltai etgeed ym bish uu? bas l ger buleeree ulsaa tonoson gej bichigdeed bgaagui bil uu? iim asuudaltai hun yaj tiim tom asuudliig shiideh ve? bodood uzdee!

Зочин
Зочин
3 сар 21, 2022 22:13

Энэ сайт Эрдэнэбилэгийг шантаажилж мөнгө авахыг оролдож бгаан бна, хөөрхий.

Харуул занги
Харуул занги
3 сар 21, 2022 22:25

Мэхт мэхэндээ гэдэг болж дээ. ЗГ одоо нуман тулгуурт орж. Нөгөө том том ярьдаг нь үгүй болж байгаа юм байна даа. Хэл амаа ололцохгүй бол гадны нохдын хоол болно доо. Жавхлан Нямбаатар 2 ч �##�на шүү . Эртхэн с�##�ах хэрэгтэй

Zochin
Zochin
3 сар 21, 2022 22:55

Тархиа бариулчихаж. Улсын мөнгийг хувийн юм шиг ашиглан баяжчихаад ямарч хариуцлага хүлээхгүй. Зөвхөн Монголд л ийм сайхан байдаг.

Зочин
Зочин
3 сар 22, 2022 11:04

Төр хувийн хэвшил хамтраад ажиллаж болдоггүй юм байх даа, төр нь дийлэнх хувиа хариуцаад, харилцан хян�##�ттай, авлиг�##�гүй харин ч ашигтай болмоор юм.

Зочин
Зочин
4 сар 20, 2022 12:53

Сайхан төлбөртэй бичиж дээ.

Togtoh
Togtoh
5 сар 25, 2022 10:57

Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асууд�##� бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай найма�##�цдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button