Нийгэм мэдээ

П.Очбадрах: Жирэмсэн эмэгтэйг охинтой нь хөнөөсөн хэрэг 3 цагийн турш үйлдэгдсэн нь тогтоогдсон

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах 2026 оны нэгдүгээр сарын 04-нд гарсан онц хэрцгий хүн амины хэргийн талаар мэдээлэл өглөө.

Ингэхдээ “2026 оны нэгдүгээр сарын 04-ний 22:54 цагт хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл БЗД-ийн цагдаагийн газарт ирсэн. Хойшлуулшгүй ажиллагаа хэргийн газар дээр явагдсан. БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэг үйлдэгдсэн. 19:55 цагаас 22:54 цагийн хооронд 30 настай жирэмсэн байсан М, түүний охин 4 настай А нар хутгалагдсан байдалтай нас барсан. Түүнчлэн 3 настай А-ийн гар, сарвуу, нуруундаа хутгалагдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Бид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Тус эмнэлэгт 3 удаа хагалгаанд орсон. Биеийн байдал тааруу байна. ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрүүгийн цагдаагийн алба болоод Мөрдөн байцаах алба хамтран энэ хэрэгт онцгойлон ач холбогдол өгч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх боломжгүй. 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр иргэн Б-г тухай хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. 30 хоногийн хугацаатай цагдан хориод байна” хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цаглаагийн ажилтангууд, Шүүх , Прокурор,Шүүх эмнэлэг, Түргэн тусламжийн эмч хүмүүс маань бас маш хэцүү ажилтай юмдаа Аймшигийн болохгүй бүхэнд хамгийн түрүүнд очдог, хардаг, харьцдаг аймаар юм!!! Иргэд эдгээр хүмүүсдээ хүндэтгэлтэй хандаж ,ядаж
автозамдээр аль болох зам хурдан тавьж өгөх хэрэгтэй!!
Ойрын үед Автобусны буудал дээр зогсч бхдаа энэ хүмүүс дунд Сэтгэц өвчтэй хүн байвал яана гэж түгших юм ! Үнэхээр айдастай бна!ОН н сүлжээнд хэргийг хэт дэлгэрэнгүй бичихгүй бхыг хүсэх бна!!

Зочин
Зочин

Нөхөр нь нэг цаг орчим болоод гэртээ ирхэд ийм хэрэг гарчихсан байна гээд байсан биз дээ юу болоод байнаа

зочин
зочин
Reply to  Зочин

Шоконд орсон хүн юу ярьж байгаагаа бодохгүй шүү сэтгэлзүй нь хүнд шокнорс гараагүй байхад мэдээлэл авж тараасан сайт бол хариуцлга хүлээх ёстой. Яагаад гэж үү та нарт ийм зүйл тохиолдоогүй болхоор мэдэхгүй. Би бол мэдэж бна алуулаагүй ч эмнэлэг үзүүлэх гээд явсан хүн гэнт өнгөрчлөө гээд залгахад та нар алсануу гээд цагдаагийн бүрэлдэхүүн ирж шалгаж шөнөжин байцааж гэр орон нэгжиж хүн бүрээс мэдүүлэг авж, эмч ар гэргүй бүгдийг хардаж сэжүүр олдог юм бна. Ийм зед хүн тулгамдаж юу ярьсанаа ч санахгүй бурхан болсонд ч итгэхгүй маш хүнд туссан. Тэгтэл гэртэй орж ирхэд нь хайртай хүмүүс нь нүднийх нь өмнө аймшигтай байдлаар алуулсаныг харсан хүн, өө би цаг гаран болоод ирхэд ийм юм болчоо гээд өөрийгөө хамгаалсан гэж ярих чинь буруу. Бүхэл бүтэн баг шинжээч сэтгэлзүйч гээд маш их хүмүүс учир начирыг олох гээд явж байгаа. Энэ хүн одоо юу ярьсанаа ч хаана яваагаа ч нөгөө хэдээ алдсанаа ч хүлээн зөвшөөр ч чадахгүй итгэж өгөхгүй гүн шокноосоо ч гараагүй байгаа хүн.

Last edited 5 Сар Өмнө by зочин
Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тим цаг гаран Явад иртлээ гд бсн..

Аагий
Аагий

Хүн сүгийг устгалд оруулаач

Зочин
Зочин

Тэр новш тэднийд ороод 3 цаг тамласан бх нээ. Цагдаа иртэл 3 цаг цус нөжтэйгээ хутгалдаж үхлээ хүлээж бж. Тэр амь гарсан охин... Яая... Хажуу айлдаа нэг тийм аймаар гаж нөхөр бгаа, бдаг гэдгийг мэдэж бж. Аймаар юм. Хэчнээн тийм амьтан яг одоо хутга барьчихсан явж бгаа бол...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Setgetsiin owchnooroo dalduulaj hun alj bdg turuundene bas hun alsan gj bailee shu de naad hunee amid tam boltolno horiochee gargaad bhaar bdgiin gej bodood bn shu de uhtelne zowlongiino amsuul naad buzartaa

Зочин
Зочин

Хүний хэлсэн хэдэн үг зөв ойлгоод мэдээлэл тавьчихаж чадахгүй юмаа. Энэ хооронд үйлдэгдсэн гэсэн үг шүү дээ хандалт авах гээд ядчихсан юмнууд

Зочин
Зочин

Өглөө гээд болсон гээд байсан биздээ

Зочин
Зочин

Нөхөр яагаад гэрээсээ гараад 1:30минут хавьцаа л болсон байх иргээд ирхэд ийм зүйл болсон байдалтай байна гэж хэлсэн шүүдээ яагаад зөрөөд байдаг юм болоо?

Last edited 5 Сар Өмнө by Зочин
Эрүүл монгол
Эрүүл монгол

Цус ойртсон шизотой гарууд тэр чигтээ болсон хөнгөн гарууд нь арай гайгүйхэн шиг байгаа болохоос хэцүү л болсон доо. Ийм гарууд л цус бузарлаа цээжээ дэлдээд хийсэн юмнууд харь эр эм тэй бла бла гээд байгаа болохоос тэд чинь л эрүүл үр удам бий болгож байгаа шүү дэлхий даяарчлагдаад байхад эргүү юм хуцна бас болоогүй

Нэргүй
Нэргүй

Сэтгэцийн хурц өвчтэй харц нь хүртэл чоно шиг болсон ийм нас 40 гарсан хүн бас хажууханд минь байнаа ямартай л хүүхдээ харж хамгаалаад олон жил ажил хийж чадахгүй харж хандаж сургуулиаас нь авч хүргэж гэртээ суухав дээ .ийм хүнийг ар гэр нь тоохгүй тэр сэмүт эмнэлэг нь тоохгүй гадуур сэлгүүцүүлээд явуулаад байх юм .улс нэг юм бодно байгаа хэнийг ч хамаагүй зодоод нүдчихдэг биёдээ байнга хутга мэстэй явдаг.

Зочин
Зочин

Bi bol nohoriig ni hardaj bn

Зочин
Зочин

Алуурчинг устгаа юугын хорьдог амьд ёсгүй шүү

Зочин
Зочин

Устгалд оруул

Зочин
Зочин

Нөхөр нь маш н аваад цаг гаран болоод ирсэн гэсэн

Гнбд
Гнбд

Манайхан цагдаа нарт зам тавьж өгч сурмаар бнаа бас л хэн нэгны амь.нас.эрүүл.мэнд.эд.хөрөнгийг хамгаалах гэж яваа шү дэ та бидны ойр дотны хэн нэгэ ч байж магдгүй шү дэ

Зочин
Зочин

Хохирогч ,цагдаагийн мэдээлэл 2 зөрлөө.

hurel
hurel

Ene uvchtei hun geed zugeer ungruuh ni hir zuv yum be ??? Hohiroliig hen tulhiin hohino bolood uldeh uu??? Ajlaa hiigeegui bagiin darga emchilgeend hamruulaagui emch hynalt taviagui tsgdaa ar ger henees hariutslaha neheh ve???

Холбоотой мэдээ

Back to top button