НИЙГЭМНийгэм мэдээ

Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй иргэдээс дөрвөн өдрийн дотор 525,9 сая төгрөгийг албадан төлүүлжээ

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар энэ сарын 12-16-ны өдрийн хооронд тэтгэлэг төлөгчөөс ₮525,9 саяыг албадан гаргуулж 548 тэтгэлэг авагч иргэнд олгожээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлэг төлөх хэмжээ, хугацааг зохицуулсан байдаг. Энэ хуулиар хүүхдийг 11-18 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр, харин 0-11 нас хүртэл үүний 50 хувиар хүүхдээ тэжээн тэтгэнэ. Хугацааны хувьд тэтгэлгийг сар, жил, улирлаар, эсвэл бүхий л хугацааны турш нэг удаа мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр барагдуулна гэж заажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button