Улсдаа ганц 116 дугаар сургуулийн багш нар сурагчдаа ээлжээр өргөж хичээлд нь оруулсаар л байг уу
Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль ганц бий нь 116 дугаар сургууль. 1964 онд байгуулагдсан тус сургуулийн гурван давхар барилга ашиглалтын шаардлага, стандарт хангахгүй болсон дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргаад удаж байгаа. 100 гаруй сурагчтай тус сургууль өдрийн хоёр ээлжээр хичээллэж сургуулийнхаа баруун жигүүрийг дотуур байр болгожээ.
Ингэсний учир нь тус сургуульд орон нутгийн сурагчид цөөнгүй учир дотуур байр хэрэгтэй болсон байна. Уг асуудлаа холбогдох газруудад албан бичгээр уламжлаад тав дахь намраа үдэх гэж буй аж.
-Сургуулийн баруун жигүүрээ дотроо дотуур байр болгосон-

Энэ тухай тус сургуулийн багш С.Гэрэлмаа “Манай 116 дугаар сургууль улсдаа ганц байдаг харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг сургууль. 1964 онд сургуулийн барилга баригдаж байсан одоо бол "ашиглалтын шаардлага хангахгүй байна" гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүд нь гарсан. Цахилгаан шат байхгүй, эрэгтэй багш нар маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ ээлжээр өргөж хичээлд нь оруулдаг. Сургуулийн дотуур байр байхгүй учраас сургууль дотроо дотуур байр бий болгож 60 хүүхэд хүлээж авах чадалтай ажиллаж байна” хэмээн ярилаа.
Дотуур байр, цахилгаан шат, хуучин барилга зэргээр 11 дүгээр сургуулийн "зовлон" дуусахгүй. Тус сургууль нь байршлын тухайд бидний хэлж заншснаар "100 айл" барилгын материалын худалдааны төвтэй ойр. Тус цэгт хүн амын бөөгнөрөл их, хэзээний хүн машин ихтэй газар. Улмаар харааны бэрхшээлтэй иргэн зорчих стандарт замыг барилгын материал, машин зэргээр таглаж орхидог байна.

Энэ тухай 116 дугаар сургуулийн багш Б.Халиунаа "Манайх харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль. Байршлын хувьд барилгын материалын "100 айл" худалдааны төвтэй ойр байдаг. Сурагчдын гэртээ харих явган хүний зам дээр барилгын материал тавьж зараад байгаа нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд эрсдэл учруулж байна" гэлээ.
Мөн "116 дугаар сургуулийн Орон зай, хөдөлгөөн чиг баримжааны багш Р.Хишигбуян "Манай сургууль Барилгын материалын "100 айл" худалдааны төвтэй ойр байрладаг. Харааны бэрхшээлтэй сурагчид хичээлээ тараад явах үед явган хүний зам буюу хөтөч зам дээр машин тавьсан байдаг. Энэ хавийн явган хүний зам дээр битүү машин байдаг улмаар харааны бэрхшээлтэй, таягтай сурагчид саадыг тойрч гарахын тулд машин зам руу орж осолд өртөх эрсдэл их гардаг. Түүнчлэн "100 айл"-ын худалдаа эрхлэгч нар явганы хүний хөтөч зам дээр барилгын материалаа гаргаж байршуулж харааны бэрхшээлтэй хүний хүртээмжтэй орчныг үгүй хийсэн бүдүүлэг үйлдэл гаргадаг. Энэ үйлдлээ ухамсарлаж харааны бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчин бий болгох хэрэгтэй" хэмээлээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсдаа ганцхан байдаг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулиа ингээд орхичихсон байдаг нь үнэхээр арчаагүй явдал
116-r surguuliin bagsh nar huuhduudee urgudug ghed l turiin ajil yamar hotsrogdoltoi bgaa n haragdana
Хүүхдүүдийнхээ сурах орчныг ч шийдэж чадахгүй байж боловсролын шинэчлэл ярихаас ичих хэрэгтэй
100 ailin barilgiin material zardag humuus yvgan hunii hotoch zam deeree baraagaa tavidaa boliochee
Mangar ih mungu tusuvees zartsuulad bga murtluu ganthan surguulya shinechleed bariad ugchihuj chadku
Багш нар нь өөрсдөө нуруугаа авахуулах дөхөөд хүүхдүүдээ өргөж явна гэдэг ямар хүнд байдаг бол оо
Tsahilgaan shatgui, dotoor bairgui iim nstai baishind huuhduud surch bgaa n mash tom ersdel
100 ail ordmots zam deer mashinaa taviad harani berhsheeltei huuhduuded gai bolhoo bolimoor ym
Uls torchid uursdiinhal halaasig zasaad duuslaa shd, iim chuhal emzeg sprotig ogt toohgui юм
Ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт нь гарчихаад байхад таван жил юу хүлээгээд байгаа юм
Harani berhsheeltei huuhduud zam ruu orood осолд орвол хэн хариуцлага хүлээх юм бэ
1964 onii baishind odoo hurtel hicheellej bgaa n shivshigtei, shinen baishin bariaad uguuchee
Ядаж тэр 100 айлын явган хүний замыг чөлөөлөөд машин, барилгын материалыг нь шахаад өгөөч
Toriin darga nar iim am'dralaas tasarssan bolohoor 116-r surguuliin zovlong eroosoo oilgohgui
Улсын төсөвт тэдэн их наяд гээд л тоо ярьдаг, яг хүүхдүүдийн төлөө хийсэн бодит ажил алга
Hotosh zam deeree baatsan mashin, baraa tavisan наймаачдад өндөр торгууль тавих хэрэгтэй шд
Surguuliin baishin ni нурах гэж байхад дарга нар нь төрийн ордондоо тухалсаар л суух юм даа