Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Лео хорт хавдрын мэс засалд орсноос хойш анх удаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцлоо

Дэлхий даяарх 1.4 сая Католик шашинтнуудын тэргүүн пап Лео өнгөрсөн долоо хоногт уушгины аденокарцинома нэртэй хорт хавдраа авхуулах мэс засал хийлгэсэн. 71 настай тэрбээр мэс засалд орсноосоо хойш ням гарагт /2026.10.18/ анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон байна. Тэрбээр Гэгээн Петрийн талбайд цугласан олонд хандаж үг хэлэхдээ үндсэн үүрэгт ажлууддаа аажмаар орно гэдгээ амлажээ.

Ватикан дахь Апостолын ордны цонхноос цугларсан олонд хандан пап Лео “Энэ хүнд хэцүү үеийг даван туулсны дараа би Ертөнцийн эзэний тусламж болон та бүхний сайн санааны хүчээр үүрэгт ажлаа аажмаар сэргээх болно” гэсэн байна. Бямба гарагт /2026.10.17/ эмнэлгээс гарсан тэрбээр хэн нэгний тусламжгүйгээр тагт дээр гарч ирж, уламжлал ёсоор үн дундын сургаалиа айлджээ. Мөн тэрбээр цугласан олныг амин хувиа хичээсэн хүсэл эрмэлзлээ хойш тавьж, Ертөнцийн эзэнд үйлчлэхийг уриалсан байна.

Пап Лео завгүй хуваарьтай ажилладаг, Ватикан лхагва гараг /2026.10.21/ хүртэл түүний оролцох олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан. Мөн тэрбээр арваннэгдүгээр сарын 6-17-ны хооронд Уругвай, Аргентин, Перуд айлчлахаар төлөвлөж байгаа юм. Папын мэс заслын ахлах эмч Стефано Маргарита бямба гарагт хэлэхдээ, айлчлал эхлэх үед пап Лео бүрэн тэнхэрсэн байх боломжтой гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button