НИЙГЭМНийгэм мэдээ

Дүүжин тээврийн нэг кабин 10 хүртэлх зорчигч тээвэрлэж, цахилгаан тасарвал 400 кВт генератор ажиллана

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж буй Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2300 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж. Зорчигчдыг тус чиглэлд 11 минутын хугацаанд хүргэх бөгөөд одоогоор төслийн туршилтын ажил үргэлжилж байна.

Туршилтын эхний шатанд системийн үндсэн ган татлагыг ачаалалгүйгээр эргүүлэн ажиллуулж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгажээ. Үүний дараа таван кабиныг хоосон горимоор ажиллуулан туршиж, дараагийн шатанд нэг бүр нь 750 кг жинтэй таван кабинаар ачааллын туршилтыг хийх юм байна.

Дүүжин тээврийн ан татлага нь сүлжмэл томоостой бөгөөд нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утаснаас бүрджээ. Энэхүү татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй аж. Татлага нь механик үзүүлэлт, бат бэх чанар, зүсэлтийн тэсвэрлэлтийн үзүүлэлтээрээ мөрдөгдөж буй техникийн нөхцөл, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан юм байна.

Иргэдийн дунд дүүжин тээврээр зорчиж байх үед эрчим хүчний тасалдал үүсвэл яах вэ гэсэн айдас их байгаа. Тэгвэл дүүжин замын тээвэр нь үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай аж. Уг нөөц генератор нь 400 кВт хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай гэв.

Түүнчлэн дүүжин тээврийн кабин нь 10 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нэг кабины даац 750 кг байна. Зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс хоёр талын буудалд даац мэдрэгч болон суудлын халаалтын систем суурилуулжээ. Кабины зөвшөөрөгдөх даац хэтэрсэн тохиолдолд систем автоматаар зогсож, аюулгүй ажиллагааг хангах зориулалттай юм байна.

Б.САНАА


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Гоёо

Зочин 132..
Зочин 132..

Уг нь эхийгээ зуслан луу тавьбал их хэрэг болно доо.

Зочин 132..
Зочин 132..

Уг нь энийгээ зуслан луу тавьбал их хэрэг болох байх шүү.

Зочин
Зочин

Нэг талдаа хэдэн төгрөгөөр явах вэ

Зочин
Зочин

Гоё юмаа. Удахгүй сууж үзнээ. Та бүхэнд амжилт хүсье.

Зочин
Зочин

Кабины кондуктор больё

Гантулга
Гантулга

Өргөн тээвэрлэх машины нэг төрөл, цогц шийдэл үйлчилгээнд нэвтрэх гэж байгаад баярлаж байна аа. Монгол, Францын инженерүүддээ амжилт хүсье. Нэгэн түүх бичигдэж байна аа.

Ххх
Ххх

Хэдэр явах вэ, Үнэ?

nanumka
nanumka

zaa 75kg bolj turahgui bol duujin teevert suuval hund gai boloh yum bn daa yahaw nadaas baga jintei hun ywaad taarj boloh ch erni 4kg aa hasay daa

Холбоотой мэдээ

Back to top button