Өнөөдөр "Улаанбаатар" олон улсын кино наадмын гурван кино дэлгэцнээ гарна

18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам үргэлжилж байна. Өнөөдөр буюу аравдугаар сарын 19-нд Тэнгис кино театрт наадмын хүрээнд гурван кино үзэгчдийн хүртээл болно.
Тодруулбал, 16:30 цагт “Цагаан хадны өнгө” баримтат кино, 19:00 цагт “Эцгийн нутаг” түүхэн драм, 21:00 цагт “Фиорд” уран сайхны кино тус тус гарах хуваарьтай байна.
“Фиорд” кино нь найруулагч Кристиан Мунгиугийн бүтээл бөгөөд Румын, Норвегийн гэр бүл алслагдсан сууринд нүүж ирснээр өрнөх үйл явдлыг өгүүлдэг драм юм. Энэ жилийн кино наадам аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монголын болон олон улсын уран бүтээлүүдийг үзэгчдэд толилуулж байна.
Наадмын хүрээнд нийт 18 кино Тэнгис кино театрт гарахаар төлөвлөжээ. Киноны дэлгэрэнгүй мэдээлэл, тасалбарын захиалгыг Тэнгис кино театрын албан ёсны сайтаас авах боломжтой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.