УРЛАГ

Ц.Нямдулам: Кино бүтээхээсээ өмнө "Энэ түүх надтай хэрхэн холбогддог вэ" гэдгийг өөрөөсөө асуу

“Европын кино наадам 2026”-аар сүүлийн 2-3 жилийн хооронд үзэгчдийн хүртээл болж дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудад өндөр үнэлгээг авсан Европын шилэгдмэл кино бүтээлүүдийг Монголын үзэгчидтэй уулзуулахаар зорин ажиллаж байгаа “Урлагийн давлагаа” ТББ-н үүсгэн байгуулагчфестиваль директор. Ц.Нямдуламтай ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Кино уран бүтээлүүд дээр чамгүй ажиллаж байсан. Берлиний болон Каннын кино наадам руу ч явж ажиллалаа. Кино урлагаас ер холдолгүй энэ хүрчээ. Сүүлд ямар монгол кино үзэв?

-Сүүлд найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” УСК Централ телевизийн “Paradiso” нэвтрүүлгээр гарахад нь дахин үзлээ. Өмнө нь Берлиний кино наадам дээр үзсэнээс хойш дахиад үзэхэд ахин өөр өнцгөөр олон зүйлийг мэдэрсэн. Найруулагчийн уран бүтээлийн ур дүй илэрхийллийг дахин өөрөөр харсан .Хотжилтын уур амьсгал болоод бөө мөргөлийн талаарх ойлголтыг нэг шугамд огтлолцуулж, энгийн хэр нь уран илэрхийлсэн санагддаг. Гол дүрийн Зэ гэх өсвөр насны хүүгээр дамжуулан ард нь өрнөх монгол залуусын амьдрал, ахуй, хүүгийн дотоод зөрчил гээд үзэх тусам өгүүлэмжүүд нь илүү тодорсон. Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино ч өсвөр насны хүүг гол дүрээ болгож, одоогийн нийгмийн биднийзаримдаа анзаардаггүй эсвэл мэдсэн ч мэдээгүй харсан ч хараагүй мэт өнгөрөөдөг том сэдвийг хөндсөн.  Нэг талдаа үзэгчийн нүдээр, нөгөө талдаа адилхан найруулагч мэргэжлээр төгссөний хувьд бүтээлийнхээ ард дориун гараад хэлэх гэснээ хэлж нэг санаагаа амраадаг найруулагчдаас урам зориг авдаг.

"Киноны нүүдэл" ОУ-н кино хөгжүүлэлтийн лабд хамрагдаж байхад менторууд биднээс "Энэ түүхтэй та нар яаж холбогдсон юм бэ" гэж асуудаг. Зүгээр ч нэг асуугаад өнгөрөхгүй үнэхээр чухалчилж асуудаг. Энэ асуултыг бас эхлээд өөрөөсөө асуух ёстой юм билээ. Дотор чинь юу чамайг хамгийн их бачимдуулж түрж гаргахаас нааш санааг чинь амрааж өгөхгүй давчдуулаад байгаатэр зүйлтэйгээ холбогдох холбоосоо гүнзгий таниад тэгээд тэрэнтэйгээ л ёстой зууралдаж гарах хэрэгтэй юм шиг. Сэр сэр салхи, Баавгай болохсон кинонуудаас энэ бүхэн үнэхээр мэдрэгдэж байсан. Киноны агуулга, сэдвийг нь харахад үнэхээр найруулагчийн дотор олон жил хурсан, бодогдсон, бидэнтэй ч бас холбогдож буй түүхийг гаргасан. Кино хийхэд тэвчээр их хэрэгтэй санагддаг. Сүүлийн хэдэн жил улам л тэгж бодохдох болсон. Хам хум за гялалзуулчихая гээд сүнгэнүүлээд явчихаж ерөөсөө боломгүй. Гэлээ ч байрнаасаа хөдлөлгүй хэт удаан лазантах ч бас сайнгүй. Ямар ч байсан тэрэнтэйгээ холбоотой зүйлээ бага багаар явуулж байх хэрэгтэй юм байна лээ. Олон Улсын кино наадмууд дээр ажиглагддаг зүйл нь тэд Монголыг үнэхээр сонирхдог. Шинэ дуу хоолой, бидний түүхийг их сонирхоно. Бидний түүх гэхээр заавал эртний түүх эсвэл хөдөө ахуй байна гэхээс гадна эргэн тойрондох хүмүүсийн тань амьдралын гүнд юу өрнөж байна, сэтгэлд тань юу хургаад байна, таны амьдрал, хайр баяр, гуниг бэрхшээл хэрхэн сүлэлдэж байна? Хүн хоорондын харилцааны нарийн сэжим юун дээр тасарч бас батжиж байна гэх мэт амьдрал дунд өрнөөд байгаа тэр үнэн түүхүүдийг л их анзаарна. Олон өнгийн түүх бидний дунд байгаа. Түүнийг л гаргах хэрэгтэй байх.

-Найруулагчаар их сургуулиа төгссөн. Ихэвчлэн хүмүүс шууд л өөрийн уран бүтээл гэдэг байхад Нямдулам бусдын кино уран бүтээлд оролцож туршлага хуримтлуулсныг нь Хохирогч кинонд ажиллаж байснаар нь санаж байна?

-Би СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн Сургуулийг МУУГЗ, найруулагч Д.Хишигт багшийнхаа удирдлагад суралцажтөгссөн. Гэхдээ одоо ч хүн асуухад найруулагч гэж түвдэхгүй хэлэх зориг хүрдэггүй юм. Багш маань ч бидэнд кино гэдэг хэн хүний оролдох эд биш. Юу харуулахыг хүсэж, зориод байгаа юм гэдгээ эхлээд сайтар эргэцүүлэх хэрэгтэй гэж хэлдэг байсан нь санаанд буудаг. Тийм болохоор шуудхан хувийн уран бүтээл гэж адгалгүй туршлага хуримтлуулж, төгссөнөөсөө хойш урлагаас огт хөндийрөөгүй дотор нь олон байлаар хөрвөж ажилласан.Хохирогч кинонд ажилласан маань өөрөө өөртөө итгэх итгэлийг нэмсэн. Юмсыг илүү өргөн хүрээгээр харахад туслаад зогсохгүй олон боломжууд бий болсон. Жүжигчин Б.Амарсайхан, продюсер С.Уран эгчдээ талархаж явдаг.

-Найруулагчийн мэргэжлийн онолын хүрээнд их сургуульд сурах. Эргээд талбар дээр нь гарч, дотор нь орж ажиллахын ялгаа нь хэр мэдрэгдсэн бэ?

-Зарим хүмүүс, ялангуяа цахим сүлжээнд сургуулиар яадаг юм бэ, туршлагаар олоод авчихна гэх мэт байр суурь илэхийлдэг. Үүндээр би арай өөр бодолтой байдаг. Зураач хүн байлаа гэхэд төрөлхийн сайн өгөгдөлтэй авьяастай байж болох ч авъяас нэмэх нь боловсрол тухайн уран бүтээлчийг илүү төгөлдөршүүлдэг. Найруулагч хүнд мөн боловсрол хараагаа тэлсэн байдал үнэхээр чухал санагддаг. Ер нь академик мэдлэг маш чухал. Харин суралцаж байх хугацаанд бас бодит дадлагууд их чухал юм байна гэдгийг ажлын талбарт гараад их мэдэрнэ. Тэгэхээр практик сургалт ахиухан орвол гараад хүн цаг хугацаа мөн олон боломжуудыг харах нүд нь арай эрт нээгддэг байж мэднэ. Үүнийг би кинонууд дээр ажиллах үедээ илүү их мэдэрдэг. Их сургууль бол онолын мэдлэг болон практик суурийг хослуулаад хөгжих дадлагажих хамгийн таатай орчин, тийм орчноо бас бид хамтдаа бүрдүүлэх ёстой байх.  Бид уран бүтээлчийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч өсч хөгжих тал дээр илүү их ажиллах өөртөө сайн хөрөнгө оруулалт хийх ёстой гэдгийг улам л ойлгож байна.

-Берлиний кино наадмыг сурвалжилж байсныг нь санаж байна. Тухайн үед Монголд бараг анх удаа тэр том кино наадам руу зорьж өөрсдөө мэдээллийг нь бэлтгэн хүргэж байсан шүү дээ?

-Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч. Тэр бол ёстой нөгөө тэнэг зоригтой үеийн л үйлдлийн нэг байсан. Найруулагч Анхбаярын төслийг танилцуулахаар Берлиний ОУ-н кино наадам руу явахаар бэлдэж  байхдаа энэ кино наадам руу зүгээр ч нэг явалгүй мэдээллийг нь уран бүтээлчдэд, олон нийтэд хүргэе гэж бодсон.Тухайн үед 74 жилийн түүхтэй кино наадмыг манай улс огт сурвалжилж байгаагүйг мэдээд заавал нэг зүйл хийж ирье гэдэг бодол салахгүй ээрүүлдсэн. Тэгээд л шийдээд зүтгэсэн дээ. Сар гаранхны хугацаанд төсөв мөнгөө босгоод явах нь бэрх байсан чзоригийг дагаж хийморь гэж анхны удаад гэхэд Мөнгөн баавгай авсан найруулагчаас, фестиваль директороос нь ч яриа аваадМартин Скорсисийн хэвлэлийн бага хурлыг хүртэл сурвалжлаад ирэхэд нээрээ л Берлиналь бидэнд ойрхон юм байна. Хол биш юм байна, хичээх, судлах, суралцах л ёстой юм байна гэх бодол батжсан. "Бидэнд ойрхон Берлиналь" нэртрүүлэг ингэж л итгэл зориг, бусдад мэдээлэл дамжуулах чин хүсэл дээр бүтсэн. Хэдий давчуу хугацаанд бүтсэн ч муугүй болсон. Берлиналь руу явахынхаа өмнө "Guru Media"-ийн проюсер Ц.Ариунаа эгчээс үг дуулахаар хэдэн асуулт асуухад  "Хүмүүсийн гаргадаг алдаа ньочоод шууд л ажил ярих гээд байдаг. Эхлээд танилцах хэрэгтэй" гэж хэлсэн. Тэр үгийг одоо ч санаж явдаг. Үнэхээр л кино наадмууд руу явахад мэдрэмжийн долгионоо сайн тааруулж явах хэрэгтэйг, олон талын бэлтгэл шаардлагатайг ойлгож явна.Бидэнд бэлтгэл судалгаа маш их хэрэгтэй.

-Яг одоо ямар кино төслүүд дээр ажиллаж байгаа вэ?

Одоо хэд хэдэн кино төсөл дээр ажиллаж байгаа. St` студийн найруулагч Б.Амарсанаагийн Соёл-Эрдэнэ хамтлагийн тухай Зундарь зүүдний шувуу УСК кино байна. Өмнө нь Каннд төсөл танилцуулж байсан бол энэ удаад нэгэнт бүтээгдсэн кинон дээр борлуулагч агент, түгээлтийн компанитай холбоо тогтоох зорилго тавьж явсан нь өмнөхөөс өөр туршлага болсон. Мөн жүжигчин, найруулагч Л.Алтантуяагийн кино төсөл дээр ажиллаж байна. Хувь хүнийхээ хувьд маш дайчин, бүтээлч, цуцашгүй эмэгтэй. "Цагаан гоёо" бүтээл нь миний эмзэглэж явдаг сэдэв хөндөгдсөн нь надад санал тавих үед анхаарал татаж ойр буусан. Алтантуяа эгч урлагаасаа олон жил холдсон ч өдий насанд эх орондоо эргээд ирэхдээ хичнээн их хичээл зүтгэл гаргаж шандралгүй хэлэх гэж бачуурч яваа зүйлийнхээ төлөө тууштай зүтгэж байгаа нь үнэхээр урамтай. Одоо Кино нүүдэл ОУ-н кино хөгжүүлэлтийн хөтөлбөрт хамрагдан төслөө хөгжүүлж байгаа.

Миний хувьд "Ахмадын кафе 1980" кино төслийнхөө хөгжүүлэлтдээр ажиллаж байна. Загасчны морь усгүй гэгчээр өөрийн уран бүтээлийг дуншуулаад л явна. Хэдэн жил болж байна.

Монголдоо "Европын кино наадам"-ыг зохион байгуулахаар зорьж яваа нь мөн л том зориг. Үзэгчдийн зах зээл бага гэлгүй Улаанбаатарт зохион байгуулж байгаад нь талархалтай байна?

"Европын кино наадам" дэлхий даяар 2019 оноос зохиогдож байна. Энэ жил "Урлагийн давлагаа" ТББ Европын холбоотой хамтран 5 өдрийн туршид "Европын кино наадам"-ыг олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна. Наадмын хүрээнд Франц, Итали, Грек, Швед, Дани, Австри, Польш, Болгар, Финлянд, Швейцарь, Словени, Недерланд, Герман зэрэг 13 улсын уран бүтээлчдийн кино бүтээлүүд 6-р сарын 23-27-ны хооронд Шангри Ла дахь Imax-д үзэгчдэд хүрнэ. Бидэнд олон улсын чансаатай найруулагчдын сайн бүтээлүүдийг "Алтан өргөө", "Улаанбаатар”Олон Улсын Кино Наадмууд “Dreamers day” олон жил тасралтгүй хүргэж европын кинонуудыг үзэгчдэд танилцуулсан гавьяатай. Үзэгчид нэг үеэ бодвол киног эрж хайж, дан ганц Америк, холливудын киногоор үл хязгаарлагдан олон өөр кинонуудыгүздэг болсон нь гоё санагддаг. Тиймээс үзэгчдийн энэ ирмүүнхүсэл сонирхолд "Европын кино наадам"-ын кинонуудаар шинэ мэдрэмж өгье гэж бас хүссэн.

Ашгийн бус учраас олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр хүргэнэ. Кино театрын танхимын 129 суудал дүүрээсэй. Европын кино уран бүтээлчдийн кино юугаараа өөр юм, улс орнуудын найруулагчдын онцлог, хийц, уур амьсгал гээд олон зүйлийг бид эндээс 5 өдөр мэдрэх боломжтой.

Бид бас дан ганц кино наадмын үзвэрүүдээр хязгаарлагдахгүйгээрмэргэжлийн сургалтаар өөрийгөө дахин нэг түвшин ахиулъя, өөрөөр нээе, харъя гэж хүссэн жүжигчдэд зориулан кино найруулагч, продюсер, жүжигчний хувийн дасгалжуулагчЖессика Вүүдвортыг Монголд урилгаар авчирж байгаа. Жессика бидний сайн мэдэх Хадаг УСК-ны жүжигчний найруулагч, дасгалжуулагчаар ажиллаж байсан. 

Жүжигчин дүрээ хэтрүүлэлгүйгээр хэрхэн амилуулах вэ гэдгийг бүтэн таван өдрийн турш өдрийн найман цагаар мэргэжлийн дасгалжуулагчаар заалгах боломжийг бүрдүүлж байгаа нь энэ жилийн наадмын бас нэг чухал амт. Найруулагчаар төгссөн учраас хувь хүнийхээ хувьд үргэлж сурах, ахих боломжуудаар өөрийгөө цэнэглэж байх ёстой гэж бодож, чухал сургалтуудад аль болох хамрагдахыг боддог. Тийм болохоор бусдадаа ч мөн ийм боломжийг нээж өгөхийг хүссэн.

-Хувийн уран бүтээл рүүгээ төдийд л орно доо гэсэн тов бий юу?

Түрүүн хэлсэнчлэн “Ахмадын кафе 1980” төсөл дээрээ ажиллаж байгаа. Бас аавынхаа тухай баримтат кино төслийг эхлүүлээд явж байна. Аав минь Монгол улсын ШУ-ны салбарт чухал хувь нэмэр оруулсан химич эрдэмтэн Цэений Цэдэвсүрэн гэж профессор хүн байсан. Монголд шахмал түлшний төслийг анх санаачлан хэрэгжүүлж мөн нүүрснээс шингэн түлш гаргаж авах төслийг одоогоос 30 гаруй жилийн өмнө эхлүүлээд ажиллаж байсан зэрэг дурдвал олон гавъяатай хүн. Гэсэн ч тухайн үед ШУ-ны салбарт ээлгүй бодлого болон олон хавчлага шахастаас шалтгаалж санаачлан явуулж байсан олон улсын төслүүд нь гацаж дэмжигддэггүй байсан гээд тоочоод байвал олон бэрхшээлийг туулсан хүн. Өнөө ч манай улс ШУ-ны салбараа хөсөр хаясан хэвээр л байна. Тиймээс л аавын түүхээр дамжуулж түүнийг өгүүлэхийг зорьж байгаа юм. Энэ зөвхөн монголын ганц эрдэмтний түүх биш дэлхий дахинд ганцаардаж, хавчигдаж хүссэнээ хэрэгжүүлж чадахгүй багтарч яваа эгэл сэхээтнүүдийн түүх. Хийх гэж зорьж байгаа 2 ажил маань хоёулаа маш их судалгаа шаардсан ажлууд болохоор нилээн хугацаа бас тэвчээр надаас шаардаж байгаа. Найруулагчийн мэргэжил эзэмшинэ тэр нэрийг дааж, үүрч явна гэдэг их хариуцлага болохыг жил ирэх тусам мэдрээд байх юм. Тийм болохоор удаан ч бай сайн хөгжүүлж чамбайруулж байгаад л продакшн ажилдаа орно. Наана нь олон даваа байна шүү дээ. Найруулагч мэргэжлийг би их хүндэтгэдэг учраас нухацтай хандах хэрэгтэй гэж боддог. Учир нь кино өөрөө хүн төрөлхтний хамгийн чухал илэрхийллийн хэл. Тийм болохоор түүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Санаандаа буусан кино болчихмоор гэж бодсон бүхнээ эвлүүлж хийгээд үзэгчдийн оюун санаа руу болсон болоогүй зүйл юүлээд байж боломгүй санагддаг. Энэ оюутан байхад Хишигт багшаас минь суусан нэг чухал баримтлал. 

-Сайн уран бүтээл хийхийн тулд найруулагч кино сайн үздэг байх ёстой юм болов уу, сайн хийж, оролцдог байх ёстой юм болов уу?

-Нэг хэсэг залуучуудын дунд арт киноны давлагаа хүчтэй өрнөж билээ. 2010-2015 он хүртэл лав хэсэг бүлэг хүмүүс бүлгэм болоод л дан арт кино үзэж, амьсгалж явсан. Тэдний нэг. Тэгээд гэнэтхэнби үзэхээ зогсоочихсон. Өөрөө гүйцэд төлөвшиж амжаагүй байж, хэтэрхий олон кино үзээд л яваад байдаг. Нэг талдаа хэт их олон зүйлийг өөр рүүгээ юүлээд ч байгаа юм шиг санагдсан. Би баримал байлаа гэхэд эхлээд өөрөөрөө хэлбэржих ёстойгоо ойлгоод үзэхээ больсон. Олон жилийн дараа эргээд кинонууд үзэж эхэлсэн. Тухайн үед зогсоц авсан нь буруу ч байгаагүй л байх. Одоо илүү төлөвшиж байгаа нүдээр киног үзэхэд тэр болгон руугаа автдаг нь больсон ч гэх юм уу. Мэдээж сайн кино үзэж, урам зориг авах ёстой. Сайн ном уншиж, сайн кино үзэх нь уран бүтээлчдийг мэдээж хөглөдөг. Хэлэх гэсэн санаа минь гэвэл өөрөө өөрийгөө жаахан судалчихаад бусдын ертөнц рүү нэвтрэх юм бол нөлөөнд автах нь бага гэх гээд байгаа юм.

Сайн кино хийхийн тулд өөрөө хийж дадлагажих нь чухал юмуу?гэдэг асуултад хариулахад нэг өдөр Г.Жигжидсүрэн найруулагч надад хэрэгтэй цагт, хэрэгтэй үгийг хэлж байсан санаанд орлоо. 2019 онд “Black Box” театрын нэг бүтээл дээр костюм дизайнер,нүүр хувиргагчаар ажиллаж байхад Жийгээ ах тулж ирээддүүгийн үндсэн мэргэжил юув гээд асуусан. Тэр үед айхтар сандарч байсан мэдрэмж мэдрэгдэх шиг боллоо. Мэдээж тийм найруулагчийн өөдөөс яаж найруулагч гээд зогсож байхав бушуухан булзааруулан бултана гэдэг шиг бултаад явтал дахиад асуусан арга буюу түгдчин барин найруулагчаар төгссөн гээд хэлсэн. Тэгтэл өөрийнхөө ажлыг хийх гээд оролдоод үзэх хэрэгтэй шүү. “Богино киноноос эхлээд хийж үзэх хэрэгтэй. Хийж байж л болмоор болмооргүйгээ мэднэ шүү дээ" гэж хэлсэн. Түүнийг нь санаж яваад  дараа жил нь дотор байгаа зүйлээ гар утсаараа хийсэн бичлэгүүдтэй сүлээд өөрөө өөр дээрээ эргэн ирж байгаа тухай “Arrival” нэртэй видео монолог хийж туршиж үзсэн.Доторх бачимдлаа гаргачихсан чинь сулраад л ирсэн. Энэ туршилтаараа өөрийгөө илүү ойлгож, дараа нь Арт кэмп-д “Expectation” нэртэй үйлдлийн урлаг төрлийн ажил хийсэн. Үйлдлээ хийж байхад хүмүүс үзээд сууж байсан түүнийгээ дүрсжүүлээд видео перформенс болгож үзсэн. Бас л нэг өөр туршлага болсон. Тэгэхээр бид оролдож үзээд оролцоод туршаад хийгээд байх нь бидэнд туршлага л болдог. Тэрний дараа 2024 онд "Өглөөний цай" нэртэй богино киногоо хийсэн тэр маань "Алтан Өргөө" наадмын шилдэг 10-т шалгарсан. Тэр үйл явдал надад урам өгсөн. 

-Энэ асуултыг асуусан минь дотоодын залуу найруулагчид маань ч мөн "Европын кино наадам"-ыг зориосой гэж хүссэнийх?

-Тэгэлгүй яахав. Кино наадмуудыг манай найруулагчид зохиолч уран бүтээлчид сайн үзэж байх нь зөв. Энэ удаад ч бас үзээсэй. Мөн нөгөө талаараа кино наадмыг үзээд уран бүтээлч яриа өрнүүлээсэй. Бидний үеийнхэнд нэг дутагддаг зүйл нь хоорондоо бүтээлч яриа өрнүүлж санал бодлоо хуваалцах тал дээр жаахан маруухан ч юм шиг санагддаг. Уран бүтээлч яриа, хэлэлцүүлэг гэдэг биднийг их олон талаас нь магадгүй ойртуулж, юу бодож санаж явдгаа хуваалцахад тодорхой хүрээлэл бий болгох байх.Мэдээж тийм оролдлогууд энд тэнд мэр сэр явагдана. Гэхдээ тогтвортой биш. Европын кино наадам яриа өрнүүлж суух талбар болоосой. 13 киног үзээд дууссаны ард бүтээлч ярианууд хаа ч юм өрнөвөл гоё шүү дээ.

-Кино наадмын үеэр үзэгчдэд сонирхол татам хөтөлбөр бий юу?

-Кино үзвэрийн үеэр киноны костюм дизайны талаар сонирхолтой яриа өрнүүлнэ. Мөн Photo Booth ажиллах болно. Үүгээрээ кино үзэхээр ирсэн хэн бүхэн 18-20-р зууны үеийн хувцаснуудыг өмсөж, зураг авхуулж, цаг хугацаагаар аялах боломж олгоно. 13 киног бүгдийг нь үзсэн үзэгчдэд онцгой бэлэгтэй.

-Кино наадмаас битгий алгасаарай хэмээн санал болгох киног нэрлээч?

-Зөндөөг хэлмээр байна. Family Therapy байна. Listen гээд сонсголын бэрхшээлтэй өсвөр насны охины тухай өгүүлэх кино байна. Заримдаа үнэхээр дүлий мэлхий мэт, чихээ таглаад урагшаа хараад л явмаар санагддаг. Тэр мэдрэмжээ би энэ киноноос мэдэрсэн. Заримдаа бүүр юу сонсчихов оо гэмээр юм сонсогддог энэ нийгэмд сонсоогүй нь дээр байж гэж бодогддог үе байдаг даа түүн шиг. How to make a killing кино бол уг кинон дээрх шиг нөхцөлд хэрэв орвол яах бол яах байсан бол гэдэг асуултыг өөртөө тавихад хүргэж байгаа юм. Ёстой л хүний моральд тулсан сонирхолтой үйл явдлыг харуулна. Кино бүр өөрийн гэсэн нэг сонирхолтой мэдрэмж, санааг асуултыг үзэгчдэд өгнө. Peacock гээд л ер боломж цаг хугацаагаа зориуд тааруулаад 5 хоног кино марафон хийчихэд өөр дөө. Кино үзэхэд ханьтай хүнтэйгээ, эсвэл ганцаараа ч зорьж очсон болно. Амьдралаас түрзавсарлага авахыг хүсвэл цайны цагаараа ч болтугай "Европын кино наадам"-ыг зориорой.

-Ярилцсанд баярлалаа

Ц.ТАМИР

Кино наадмын үеэр үзэгчдийн хүртээл болох 13 киног танилцуулж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНД-ээс авна уу

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын залуу найруулагчид дэлхийд үнэлэгдэж байгаа нь бахархалтай

Зочин
Зочин

Кино урлагт ийм сэтгэлтэй хүмүүс олон байгаасай

Зочин
Зочин

Европын кино наадмыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа нь гоё санаа байна

Зочин
Зочин

Сэр сэр салхи киног дахиж үзмээр санагдлаа

Зочин
Зочин

Кино бүтээхээс өмнө өөрөөсөө ийм асуулт асуудаг нь сонирхолтой юм

Зочин
Зочин

Монгол киноны шинэ үе үнэхээр хүчтэй гарч ирж байна

Зочин
Зочин

Залуучууддаа ийм боломж нээж өгч байгаад баяр хүргэе

Зочин
Зочин

Кино гэдэг зөвхөн үзвэр биш урлаг юм гэдгийг ойлгуулсан ярилцлага байна

Зочин
Зочин

IMAX дээр Европын кино үзнэ гэхээр сонирхол татаж байна

Зочин
Зочин

Zaluu nairuulagchdiig demjih heregtei

Зочин
Зочин

IMAX deer uzne geheer buur goy medremj avah baih

Зочин
Зочин

Kino urlagaar damjuulaad niigmiin asuudlaa haruulj boldog

Зочин
Зочин

Berlinale bolon Cannes deer ochij ajillasan ni ih turshlaga bolson baih

Зочин
Зочин

Mongold iim soyoliin arga hemjee olon boloosoi

Зочин
Зочин

Uran buteelch humuus bie bienee demjdeg baih heregtei

Зочин
Зочин

Uran buteelch humuus bie bienee demjdeg baih heregtei

Холбоотой мэдээ

Back to top button