НИЙГЭМНийгэм мэдээ
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа төрийн албан хаагчдад 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна.
Тодруулбал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 2027 оны гуравугаар сар хүртэлх хугацаанд зургаа хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас цахимаар ажиллуулахыг Засгийн газраас төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгасан юм. Мөн хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалж байгаагаа мэдэгдэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.