НИЙГЭМНийгэм мэдээ

Төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих санал гаргажээ

Төрийн албан хаагчдын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой хариуцлагыг чангатгах, хууль бусаар олсон хөрөнгийг хураах тухай хуулийн саналд 12.7 мянган иргэн гарын үсэг зуржээ. Уг саналыг Монгол Улсын иргэн Б.Болдбаатар гаргасан бөгөөд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын бүх хөрөнгийг хурааж, улсад учруулсан хохирлыг барагдуулах зорилготой аж.

Тэрбээр төрийн албан хаагчид албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосны хариуд хахууль авах явдал нэмэгдэж байгааг дурджээ. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд ногдуулж буй торгуулийн хэмжээ хангалтгүй байгаа нь ийм төрлийн гэмт хэргийг таслан зогсооход үр нөлөө багатай гэж үзсэн байна.

Иймд хууль бусаар олсон хөрөнгийг бүрэн хураах, 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хууль бус хөрөнгө олсон тохиолдолд бүх насаар нь хорих ял оноох зохицуулалт бий болгохыг санал болгожээ. Одоогоор уг саналд 12.7 мянган иргэн гарын үсэг зурсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Зөв. Монголын төрийн албанд энэ л дутагдаад байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button