НИЙГЭМНийгэм мэдээ

2,964 ширхэг малын дайвар бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

Монгол Улсын иргэн Ханги-Мандалын автозамын боомтоор 2,964 ширхэг, 2,395 кг хагас боловсруулсан малын дайвар бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.

Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-тай хиллэдэг Ханги-Мандалын боомтоор улсын хил нэвтрэх чиглэлд тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд дээрх бүтээгдэхүүн илэрсэн байна. Уг үйлдлийг гаалийн байгууллага илрүүлж, таслан зогсоон, прокурорын байгууллагын хяналтан дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд, зорчигчдыг улсын хилээр зорчихдоо хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button