Төрийн сан: Албан хаагчдын урамшуулал, 3 ба 5 жилийн мөнгө, ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй "луу унжиж" байна

Одоогоос 10 сарын өмнө УИХ-ын дарга Н.Учрал ЗГХЭГ-ын дарга байхдаа "Монголд 230,000 төрийн албан хаагч байдаг гэсэн тоо бий. Гучин хувийг нь цомхотгоно" гэж мэдэгдэж байлаа. Энэ тоон мэдээлэлд үндэслэвэл 69,000 төрийн албан хаагчийг цомхотгосон болж таарч байна. Харин одоо 161,000 орчим албан хаагч төрийн албанд зүтгэж буй гэсэн үг.
"Муу нэртэй луу данстай" ч тэд ачааны хүндийг үүрч буй. Товчхондоо төрийн албан хаагчдыг ажлаа хийдэггүй, мэдлэггүй, чадваргүй, авлига авдаг, хүнд сурталтай хэмээн нийтээр нь гүтгэн цоллосоор өнөөгийн үнэлэмжид авчирсан. Нөгөө талд үнэхээр асуудал бий ч нийтээр ийн цоллож, тухайн өнцгөөр харж, хандах нь учир дутагдалтай. Нэмээд улс төрчид, эрх мэдэл бүхий субъектүүд тэдний хийж бүтээснээр оноо авч эсвэл урдаа барин мууд зүтгүүлж, могой бариулсаар үүнд мөн л хувь нэмрээ оруулдаг нь худлаа биш юм.
Он гарах дөхөж, Төрийн сан "улайлаа". Үүний үр дагаврыг тэд л мөн үүрэх нь. Учир нь төрийн албан хаагчдын жилийн эцсийн урамшууллыг олгох боломжгүй болсон. Тодруулбал, төсвийн орлого тасарсантай холбоотойгоор хязгаарлаж буй.
Харин Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн сан улайсан зүйл байхгүй. Нэг их наяд гаруй төгрөг бий" гэж мэдэгдээд байгаа юм. Гэвч бодит байдал дээр төрийн албан хаагчдын жилийн эцсийн урамшуулал, иргэдийн ажилгүйдлийн тэтгэмж, орон нутагт тогтвортой ажилласны тав болон гурван жилийн тэтгэмж зэргийг олгохгүй байна. Мөн төртэй гэрээлсэн ААН-үүд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүйд хүрчээ.
Бид энэ асуудлуудаар төрийн албан хаагчдаас тодруулж, баталгаажууллаа.
Яамны ажилтан
"Миний хувьд төрийн албанд ороод жил гурван сар болж байна. Үр дүнгийн урамшуулал авч үзээгүй. Сард 1,842,000 төгрөгийн цалин хоёр хувааж авдаг. Байрны зээл, хэрэглээний төлбөр, аппликейшний зээлийн төлбөр, сунгалтад л цалингаа өгдөг. Гэрээсээ хоол авчирдаг, нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Үндсэн ажлаас илүү дээд газраас нэг төрлийн тайланг олон янзаар нэхдэг, ойлгомжгүй, тодорхой бус, уялдаа холбоогүй байдал, бичиг,цаасны ажил их байдаг. Амралтын аль нэг өдөр заавал дууддаг. Тайлан бичүүлж авсан ч үр дүнгийн урамшуулал олгоогүй. Ганц үр дүнгийн урамшууллаар тогтохгүй, ойлгомжгүй, уялдаа холбоогүй ажил, тайлан, дарамт, цалингийн хүрэлцээгүй байдлаас болж надаас гадна олон хүн шантраад төрийн албанаас гарч байгаа. Би өнөөдөр ажлаас гарах өргөдлөө өгсөн. Аав, ээжийндээ амьдардаг тулдаа л болж байна. Түүнээс ийм цалингаар хуримтлал үүсгэх, боловсролдоо зарцуулах боломж харагдахгүй байна".
Цэцэрлэгийн багш
"Би хөдөө багийн цэцэрлэгт 18 жил ажиллаж байна. Найман жилийн өмнө туслах багш болсон. Туслах багшaaр таван жил ажиллаад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авсан. Үүнээс хойш гурван жилд нэг удаа авдаг юм байна лээ. Өөрөөр хэлбэл энэ жил авах ёстой.
Гэсэн ч "Улсын хэмжээнд төсөв, санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор 3, 5 жилийн тэтгэмжийн санхүүжилтийг Сангийн яамнаас олгох боломжгүй болсон талаар мэдээлэл ирүүллээ. Холбогдох хүмүүстээ дамжуулаад өгөөрэй. Тэтгэмжтэй холбоотой санал хүсэлтээ Сангийн яаманд хандаж гаргана уу. Боловсролын яамнаас холбогдох тушаал шийдвэр, баримтыг Төрийн сангийн журмын дагуу хүргүүлсэн боловч санхүүжилт шийдэгдээгүй учир Боловсролын яам шийдэх боломжгүй болно" гэдэг тайлбар өгсөн. Харин Сангийн яам олгоно гэж тайлбарлаад байдаг. Энэ мэт эргэлзээгүй байдал олон үүсэж байна.
Сумын төрийн сангийн мэргэжилтэн
Бид бүхэн бол Сангийн яамны чиг үүргийн дагуу ажилладаг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид, санхүүгийн албаныхан, нягтлангууд байдаг. Багш нар, эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаж, ажил хаясан. Аргагүй шүү дээ. Өрнөөс өрний хооронд хичээн ажилласаар байвч, улам бүр л юмны үнэ өссөөр, нэмэгдсээр, амьжиргаа дордсоор байна. Цаг наргүй ажилладаг, нягтлангууд таг дуугүй. Бидний цалинг нэмэх, бодлого боловсруулах яам, төр маань харна гэж итгэж найдаж, хүлээсээр л байдаг. Сумын нэг санхүүгийн ажилтны хувийн санал бодол юм шүү.
- 2025 оны төсвийн тодотгол долоодугаар сард хийгдэж, сумын ЗДТГ-ын төсвөөс л гэхэд 138 сая төгрөг хассан. Энэ нь цалингаас л гэхэд гурван орон тоо буюу үйлчилгээний ажилтнуудаа ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийн маань ард хэдэн хүн амьжиргааны эх үүсвэргүй болж амьдрал нь хэцүү болж байгаа билээ. Сүүлийн хагас жилийн бичиг хэрэг, хангамжийн бүх зардлуудыг хасаад , тогтмол зардлаас хүртэл 12-р сарынхаа халаалт, гэрлийг хассан. Төсвийн жил дөнгөж талдаа орж байхад үйл ажиллагааны зардалгүй болсон бид өргүй гарах ямар ч үндэслэлгүй болсон. Боловсрол, эрүүл мэнд, соёл гээд бүх байгууллагын төсөв хүрэхгүй, өртэй.
- Нягтлангуудад хөдөө орон нутагт ажилласан 3 болон 5 жилийн тэтгэмж олдохгүй, Төрийн захиргааны албан хаагчдад 5 жилийн мөнгө 2024 оноос олгож эхэлсэн ч хууль дээрээ тэтгэмж биш урамшуулал гээд оруулснаас шалтгаалан 10 хувийн ашгийн татвар авч бусад салбараас ялгасан.
- 2025 оны эцсээр 12 сар гарч байхад ямар нэгэн шийдвэр гараагүй мөртлөө Сангийн яамнаас эрүүл мэнд, боловсролоос бусад салбарын албан хаагчдын урамшууллыг шууд хаасан. Улиралд ганц авдаг үр дүнгийн урамшууллын мөнгө бидний амьдралд нэлээдгүй хувь нэмэр болдог. Гэтэл оны эцсээр шинэ жил, үр хүүхэд, ар гэрт мөнгөний хэрэгцээ тулгамдсан үед ямар ч урамшуулалгүй орхиж байна.
- 2026 оны төсөв батлагдаж ирэхдээ өмнөх оноос 200 гаруй сая төгрөгөөр тогтмол зардал /халаалт, дулаан/-аас хасагдаж батлагджээ. Энэ нь ирэх онд суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит дулааны байгууллага ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгож байна. Мөн ЗДТГ-ын орон тооноос мөн л нэг орон тоо шууд хасагдаж батлагдсан. Хэнийг нь халж, хэцүү байдалд оруулах вэ гэсэн асуудал мөн л үүслээ.
- Ерөнхийдөө ТЗ, ТҮ-ийн албан хаагчдын цалин бага нэмэх шаардлагатай байтал бүр цомхотгож цөөрүүлж, урамшууллыг нь хориглож байгаад гомдолтой байна.
Нийгмийн даатгалын байцаагч
Ард иргэд нь төрийн албан хаагчдыг улс төрийн албан хаагчтай адил бодож хараана. Засгийн газар нь та нар тэвчээд ажил гээд багахан цалин өгнө. Уг нь хагас жил болоод нэг удаа урамшуулал өгдөг болсон. Гэтэл оны өмнөх урамшууллаа авч чадаагүй л байна. Энэ урамшууллаараа олон мянган төрийн албан хаагч цалингийн зээлээ дарна, хүүхдүүддээ баярын бэлэг авч өгнө, аав ээждээ эм тариаг нь авна гээд төлөвлөсөн байсан нь мэдээж. Төрийн албан хаагчийн цалин 1,5 сая төгрөг. Цалингийн зээлгүй хүн гэж алга. Дээрээс нь аппликейшн, машины зээл гээд байж болох бүхий л зээлийг авч амьдарч явна.
“Та нар яагаад ажиллаад байдаг юм, наад ажлаасаа гараач” эсвэл “хахууль аваад” гэж ярьдаг маш олон хүн байдаг. Найзууд ч тэгж л байдаг. Гэвч хийж байгаа ажилдаа дуртай, түүгээрээ бахархдаг, ажилдаа ирэх гэж тэмүүлдэг, төрд өргөсөн тангарагтаа үнэнч олон мянган төрийн албан хаагч байгаа. Нөгөө талаар ажлаасаа гараад хувийн байгууллагад анкетаа явуулахад "танд ажлын туршлага байхгүй байна, төрийн албаныхан ажлын ачаалал даахгүй, ажил хийдэггүй" гэх зэрэг нөгөө л нэг улиг болсон зүйлээ ярьдаг. Гэвч үнэндээ хувийн компаниудын хүний нөөцүүд энэ талаар бодит мэдээлэлгүй байдаг. Нэгнээсээ сонссон яриагаараа эдгээр хүмүүсийг дүгнэдэг гэж хэлж болно. Тэдгээр хүмүүсийг төрийн аль нэг байгууллагад ороод нэг сар ажиллаад үзээсэй гэж хүсдэг.
Бидний ихэнх нь гэртээ шөнө дөлөөр орж, үүрээр гарч, баяр ёслол шинэ жил, цагаан сар, наадмаар амрах эрхгүй ажилласаар байдаг. Олон олон амралтын өдөөр ажилладаг ч илүү цаг авдаггүй. Нэмээд цас цэвэрлэ, мод тарь, хог түү гээд амралтын өдрөөс нь хумсална. Эдгээр хүмүүс чинь тантай адилхан хэн нэгний охин, хүү, эхнэр нөхөр нь, аав ээж нь, найз нөхөд нь шүү дээ. Төрийн зөв, буруу гаргасан бүхий л шийдвэрийг ард иргэдэд нүүр тулан тайлбарлаж, ойлгуулж тэдгээр хүмүүст үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдад ямар ч нийгмийн баталгаа алга. Маргааш ажлаа өгөөрэй, цомxотгол гэх жишээний л байна өнөөдрийн нийгэм. Төр төмөр нүүрээ төрийн албан хаагчдадаа харуулдаг болсон байна. Тэд үзэл бодлоо илэрхийлэх, ажил хаях, давхар ажил хийх гээд маш олон эрхээ хязгаарлуулдаг. Нэмээд үүрэг нь маш их. Гэхдээ нийгмийн баталгаа байхгүй. Төрийн албан хаагчдыг энэ хэмнэлээр ажиллуулсаар байвал таван жилийн дараа гэхэд төр цомxотгоод байх албан хаагчгүй болно. Учир нь залуу боловсон хүчин шинээр нэмэгдэхгүй шүү дээ.
Бодит нөхцөл байдал ийм байна. Харин энэ асуудлаар сарын өмнө Төрийн сангийн газрын захирал Б.Цогбадрахаас тодруулахад,
"Төрийн сангийн үйл ажиллагаа зогссон, гацсан зүйл байхгүй. Санхүүжилтүүд гардгаараа гарч байгаа. Төсвийг яаж баталсантай уялдуулаад гүйлгээнүүдээ гаргаад л явж байна. Орлогын гүйлгээтэй холбоотойгоор бид гүйлгээг сар бүрийн хуваарийн дагуу олгодог. Одоогоор сангийн яам дээр гүйлгээ зогсчихсон зүйл алга" хэмээн хариулж байв.
Төрийн сангийн нэгдсэн данс нь Нэгдсэн төсвийн ерөнхий данс болон Монгол банканд байрших Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бусад данснаас бүрддэг. Энэ данс Төсвийн тухай хуулийн 35.1-д заасны дагуу төгрөг болон гадаад валютаар Монголбанканд байршина. Дараах хэсгүүдээс бүрдэнэ.
- Улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагын данс;
- Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангийн данс;
- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн данс;
- Төсвийн байгууллагын урсгал төсвийн, нэмэлт төсвийн, хөрөнгө оруулалт, барьцаа хөрөнгийн, захиалагчийн хяналтын, валютын, үйл ажиллагааны бусад данс;
- Төрийн сангийн төлбөр тооцооны данс.
Улсын төсвийн орлого 1.8 их наядаар тасарч, ААН-үүдийг дансыг хаах замаар татварын орлогоо бүрдүүлэх чиглэл хэрэгжиж буй.
Төрийн сангийн гүйлгээ 2025.12.25-ны өдрийн 00.00 цагт орон даяар хаагдана. Харин төсвийн орлогыг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл хаахгүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жирийн албан хаагчид улс төрчдийн гаргасан шийдвэрийн төлөө нүүр тулан загнуулж доромжлуулж явдаг нь бодит үнэн
Toriiin alband ajillaj baigaa hunii ug bolgonii tsaana ailuud amidral bgaa gedgiig martdag yum shig sanagddag shuu ene medee ih zuil boduulsan
Жил бүр цомхотгол нэрээр жирийн ажил хийдэг хүмүүсийг халчхаад дарга нар нь хэвээрээ үлддэг жишиг болчихсон юм биш үү яг ачааг үүрч байгаа хүмүүс нь хамгийн түрүүнд хохирдог
хэд хэдэн төрийн албан хаагчдыг цомхотгож төсөв хэмнэлээ гээд нэг дарга сайд, зөвлөх туслахын авдаг цалингийн хаана нь ч хүрэхгүй шүүдээ
Bi ene medeelliig unshaad toriiin alband ajillaj baigaa humuusiig arai ch ingej darlaj bolohgui yum baina gej bodloo
Төрийн албан хаагчид дуугүй байдаг нь тэдэнд асуудал байхгүйдээ биш харин эсэргүүцэх эрх боломжгүйдээ л тэр шүү дээ
Энэ Стандарт хэмжил зүйн газрын орон нутгийн салбарууж ямар баян юм вэ, 10-20 саяаар урамшуулал авч байна.
Илүү цагаар ажиллуулна цалинг нь өгөхгүй, угаасаа бага цалинтай, үг хэлэх эрх чөлөөг нь хаадаг, өмгөөлөх хамгаалах байгууллага Төрийн албаны зөвлөл гэдэг газар нь ажлаа хийдэггүй, удахгүй энэ төрд ажиллах олигтой албан хаагч нар нь байхгүй болох байх.
НОВШНУУДАА ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛЛЫН МААНЬ ЭРХИЙГ ТАВИАЧ. БАЙГУУЛЛАГА МӨНГӨТЭЙ БАЙГААД БАЙХАД СИСТЕМ ДЭЭР ЭРХИЙГ НЬ ТАВЬЖ ӨГӨХГҮЙ ХААЧИХААД БАЙНА.
дотор арзайлаа төрийн албан хаагчдыг бүгдийг нь адилхан гэж хараадаг хүмүүс нэг ч өдөр сум багт ажиллаж үзээгүй байж ингэж амархан дүгнэдэг нь харамсалтай шүү
Ene chini unshihad neg l hachin sanagdaad baina tor geheer l hulgaich gesen setgelgee ard tumnii tolgoid suuchihsan bololtoi bodit baidald bol tsal
Төрийн албанд ажилладаг найз нар маань бүгд зээлтэй өглөө оройгүй ажилладаг атлаа нийгэмд хамгийн муу нэртэй үлддэг нь шударга биш санагддаг улс төрчид алдаа гаргахаараа доод шатныхаа албан хаагчдыг урдаа бариад үлдээчихдэг
Bi ooriin bieer medne sumand ajillaj baigaa humuus tsalin bagatai ch gaduur ih shuumjluuldeg henees ch hamgaalalt baihgui ene baidal tsaashdaa urgeljilbel zaluu hun ochihgui
Цалин бага байна урамшуулал алга байна гэдгийг л зүгээр нэг шалтаг гэж хараад байдаг хүмүүс өөрсдөө тэр орчинд сар ч ажиллаж чадахгүй байж магадгүй
Manai eej surguulid ajilladag jil bolgon l ene jil mungui hund gesen yarianaas oor yum sonsohgui ajil ni nemegdene tsalin ni hezee ch hurehgui
Төр өөрийнхөө албан хаагчдыг ингэж шахаж хавчиж байхаар иргэдэд чанартай үйлчилгээ яаж үзүүлэх вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна
Bi toriiin alband bish ch gsen ene humuusiig bugdiig ni hulgai hiideg gej bodohgui olon ni shudarga ajillaj baigaag oirhon harj l yavna
Сумын төвд ажилладаг төрийн албан хаагчид бараг л бүх ажлыг нуруун дээрээ үүрдэг хэрнээ хотын хүмүүсийн нүдэнд юу ч хийдэггүй мэт харагддаг нь үнэхээр гомдмоор
Ene buh asuudal neg odor uuseegui hugatsaanii bodlogogui shiidveruudiin ur dung gedeg ni todorhoi haragdaj baina
Төсөв улайлаа гэдэг үгийг сонсоод л хамгийн түрүүнд жирийн ажилчид хохирдог тогтолцоо аль хэдийн хэвийн үзэгдэл болчихсон юм биш үү
Tor ooriin alban haagchdaa ingej handdag bol zaluu humuus ireeduid yu gej torruu oroh ve ene chin uursdiinhuu ireedui deer taviad baina
Халамж тараахдаа гарамгай атлаа ажил хийж байгаа хүмүүсийнхээ цалин урамшууллыг танах нь хамгийн амархан шийдэл болчихсон нь сонин
Humuus facebookeer negnee dagaj haraj baahan muuldag ch bodit baidald ter humuusnii ajil yamar hund baidgiig medehgui
Эмч багш хоёр л хэцүү юм шиг яриад байдаг ч бусад төрийн албан хаагчид ч адилхан дарамтанд байдаг нь энэ нийтлэлээс тод харагдаж байна
Toriiin ajil hiij baigaa humuus bayr tsagaan sar gej amrahgui baij bolohgui tsalintai bolchihvol hen hen ni baih bol
Ийм нөхцөлд ажиллаад байвал чанартай боловсон хүчин төрд тогтохгүй нь ойлгомжтой харамсалтай нь үүнийг дээр сууж байгаа хүмүүс анзаарахгүй юм
Bi huviaraa ajilladag ch toriiin alband ajillaj baigaa hamaatan sadnaaraa mash sain medne tednii amidral ogt amar bish
Төсөв нэрийн дор бүхнийг хасч танаж байхаар эхлээд үргүй зардлаа багасгах ёстой юм биш үү жирийн ажилчдыг золиослохоо болимоор
Ene medeelliig bugd unshij oilgoh heregtei tor gej neg zuil ni hunuudeesee burddeggedgiig martaj bolohgui
Төрийн албанд ажиллах нь бахархал байхаа болиод айдас дарамт болсон нь хамгийн аюултай шинж санагдаж байна
Bi ene talaar bodoh tusam ulam l asuult garj irj baina ene buhen ireeduid yaj zov shiidverleh bol
Toriiin ajil hiideg hun buhen hulgaich bish gedgiig oilgoh tsag ni bolson shuu ard tumen min
Эцэст нь хэлэхэд төр өөрөө ажилтнуудаа хамгаалахгүй бол хэн хамгаалах вэ гэдэг асуулт л толгойд эргэлдээд байна
Манай төр засаг мөнгө санхүүгийн нарийн тооцоотой байж улс хөгжинө дөө
Toriin alban haagchdiin ur chadwar, ulirliin nemegdel, hool unaanii mongo hasagdaj orson. Ingej ajilluulna gewel toriin albanaas garahad hvrgej shanatarj bna. Sangiin yamnaas programm deeree bogloj oruuldag hesgiig n haasan baisan. Zasgiin gazriin aldaatai bodlogo tolowlolt, archaagvi baidalaa jiriin 1.5 say awch ajillaj baigaa alban haagchiddaa vvrvvldegee bolimoor bna. Tegsen mortloo sandal suudal, erh medeld mongo zartsuulahleeree mongotei zagnaj ded saiduud tomilsong esergvvtsej bna. MAN 2027,2028 onii songuulid erh barigch hvchin bolohgvi Vanga shig helii
Монголын 200 гаруй мянган төрийн албан хаагчдын эрх ашгийг уландаа гишгэж байгаа Засгийн газар, Сангийн сайд огцоррррр.
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2." Төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах, түр буюу бүрмөсөн зогсоох үндэслэл болохгүй" гэж заасан. Энэ хуулиа биелүүлж ТАЦНС программаа төрийн албан хаагчид олгох үр дүнгийн урамшуулалыг бодож олгох боломжтой болгож чадахгүй бол Төрийн албан хаагчид Таа нарт дүнгээ тавих өдөр ирнэ.????????????????
Төрд ажилласан жил нь өндөр хүмүүс цалин нэмэгдлүүд нэмэгдээд боломжийн цалин авдаг нь бгаа л байх. Гэвч дийлэнх нь хувийн байгууллагад/хувийн байгууллагад 10 жил ажилласан нийгмийн даатгал төлсөн, төрийн байгууллагад нөлөөлөхгүй/ ажиллаж байгаад төрийн албанд орсон, шинээр сургууль төгсөөд хэдэн удаагийн төрийн албаны шалгалтыг унаж босож өгч байж орсон ажилласан жил бага хүмүүс үндсэн цалин1 сая 100,000 авдаг. ..Татвар татаас 370-380 мянга хасагдаад үлдсэнээ 2 хувааж авна. Хоол, унаа гэж 10000 нэмэгдэнэ. Ийм цалинтай хүмүүс дуугарах жагсах эрхгүй дээрээс нь улирлын урамшуулал нэртэй урамшууллыг жилийн эцэст ганц удаа ч олгох мөнгө байхгүй , төсөв хүрэлцэхгүй гээд татагдчихна. Сайд дарга нар нэмж томилох, суудал ширээнд төсөв нь урсаад л байдаг. Төрийн албан хаагчийн урамшуулал , хоол унааны мөнгө хасаж, цомхотгол хийн урд хойд хормойны нөхөөс л болж бнадаа
Хаана тэр төрийн сан нь нээгдсэн байгаан бол. Гаднаас орж ирсэн мөнгөө ч авч чадахгүй л байна.
Би төрийн тусгай байгууллагад ажилладаг ТЗ-н албан хаагч өдөр бүр гэртээ хамгийн эртдээ гэртээ 8-н цагт харьдаг сар бүрийн мэдээ улирлын мэдээ жилийн эцсийн мэдээ тайлан хамгаалалт гэх мэт үеүүдэд хонож ажилладаг. Дээд газраас хугацаатай судалгаа ирүүлнэ сүүлийн 10 жилээр 5 жилээр гээд дааж давшгүй судалгааг бага хугацаагаар ирүүлэхийг шаарддаг тэр болгонд бас л сууж ажиллана. Мөн УИХ ЗГ ерөнхийлөгчийн тамгын газраас яаралтай тэдэн цагаас өмнө гээд янз бүрийн судалгаа нэхнэ үр хүүхдээ гэр орноо мартсан залуу гэдгээ эмэгтэй хүн гэдгээ мартсан бас дарга нар нь бос суу өөдөөс тайлбар тавьлаа гэх зэргээр үргэлж хаалттай боолттой олон нийтийн сүлжээнд пост коммент бичих эрхгүй шоудах ч эрхгүй. Бүх зүйл хязгаардагдмал хамгийн гол нь энэ бүхний эцэст гар дээрээ 1.5 сая төгрөгний цалин ирдэг. Ажлаас үнэхээр залхаж байна ????????????????