УИХ-ын гишүүд: Бидний цалин цагтаа орж байгаа ч төрийн сан мөнгөгүй учир гэрээтэй ААН-үүд санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн
Төрийн сан төсвөө бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотойгоор төрийн албан хаагчдын цалин тасалдаж, төртэй гэрээлсэн ААН-үүд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Тэгвэл УИХ-ын гишүүд цалингаа цагтаа авч байгаа эсэхийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Төрийн албан хаагчдын цалин тасалдаж, ААН-үүд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй байгаа энэ асуудалд Сангийн сайд нь хариу хэлэх байх гэж найдаж байна. Төсөв хомсдох, асуудал үүсэх бүрийд төрийн албан хаагчдынхаа бүсийг чангалдаг байдал яав ч байж болохгүй. Энэ асуудал өнгөрсөн оноос хойш л хөндөгдөж байгаа. Засаж, өөрчилж, дорвитой бодлогын алхам хийх байх гэж хүлээж байна. Одоогоор айл гэрийн хаалгаар ордог бодит орлого буюу жилийн эцсийн нэмэгдэл, урамшуулал олгогдохгүй болчихлоо.
Миний энэ сарын эхний цалин гурав, дөрвөн хоногоор хоцорч орсон. Тамгын газрын дарга солигдсонтой холбоотой цалин хоцорсон гэж ойлгосон.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Миний цалин цагтаа орж байгаа. Төсвийн орлого амаргүй байгаа. Өнгөрсөн баасан гарагт сангийн сайдтай уулзсан. "Төсвийн орлого маш хүн байна" гэж өөрөө хэлж байна билээ. Он гармагц эмч, багш нарын цалинг нэмэгдсэн өртгөөр олгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор Төрийн албан хаагч нарынхаа цалинг тавьж чадах юм уу хэмээн асуухад "Цалингаа тасралтгүй тавина. Гэхдээ хөрөнгө оруулалтын санхүүжилт хэцүү байна" гэж үнэнээ хэлсэн.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Энэ сарын эхний цалин хоцорч орж ирсэн. Төрийн сан дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг Сангийн сайдаас тодруулах нь зүйтэй болов уу. Асуудал л гарвал төрийн албан хаагчдынхаа цалинг хасаж, төсвөө бүрдүүлэхээ болих хэрэгтэй. Тэд ч гэсэн ялгаагүй хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийнхөө хөлсийг авч байгаа хүмүүс шүү дээ. Төрийн сангийн орлого бүрдүүлэлт муу байгаа нь үнэн. Анх 2025 оны төсөв батлагдаж байх үеэр "Хэт өөдрөг төсөөлөл байна шүү" гэдгийг хэлж байсан ч хүчлээд л баталсан. Үүний гор л гарж байна. Хаа хаанаа тооцоо судалгаандаа үндэслээд, бодит байдалтайгаа нийцсэн шийдвэрийг гаргах зоригтой, иргэддээ хэлэх зоригтой баймаар байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Миний цалин цагтаа орж ирж байгаа. Төрийн албан хаагчдын цалинтай холбоотой асуудлыг Засгийн газар шийдэж буй юм билээ. Ерөнхийдөө бид эдийн засгийнхаа бодит нөхцөл байдалтай нүүр тулж байна гэсэн үг. Нүүрсний үнэ унахад, экспортын хэмжээ буурахад төсөвт ямар хэмжээний ачаалал үзүүлж байгааг бид харж байна. Эдийн засгийн байдал 90 хувь уул уурхайгаас хамааралтай байгаа энэ үедээ бид иргэддээ уул уурхайн салбараа тодорхой ойлгуулаад, тодорхой уул уурхайн салбаруудаа хөдөлгөж байж төсөв бүрдэнэ. Ингэж байж цалин, тэтгэвэр, тэтгэмж хэвийн олгогдоно.
Тендерийн сонгон шалгаруулалтаар гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй байгаа компаниуд байгаа тухай дуулсан. Энэ нь төсвийн орлого бүрдүүлэлттэй шууд холбоотой. Бид уул уурхайгаасаа гадна аялал жуулчлал, ХАА салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой. Саях Евро азийн хэлэлцээрт нэгдэж орлоо. Монгол Улсын хувьд 200 гаруй сая хүнтэй зах зээлд өрсөлдөнө гэдэг бол томоохон сорилт. Үүнд анхаарах хэрэгтэй. Олон жил үр дүнгийн талаар ярьсан хэдий ч дорвитой өөрчлөлт гараагүй шүү дээ.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Засгийн газар, яамдууд, холбогдох агентлагуудын цалин цагтаа орж байгаа. Харин орон нутаг болон Нийслэлийн төрийн албаныхны цалин хэрхэж байгааг үнэндээ мэдэхгүй байна л даа. Яах аргагүй төртэй гэрээлсэн компаниудад санхүүжилтийг нь олгохгүй байгаа нь үнэн. Төрийн сан мөнгөө төвлөрүүлж чадахгүй байгаатай л холбоотой.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэддээ үнэнийг шууд хэлдэг зоригтой баймаар байна дараа нь ийм байдалд оруулах нь итгэл алдахад хүргэж байна
УИХ - ын гишүүд ,Сайд нар нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж өөрсдөө баталсан хэмжээний цалин авч хууль санаачлахад 20 сая мөн шатахуун ,эсэн бусын мөнгө саадгийг нь хааж автобусаар мөнгөө төлөөд ажилдаа ирж очиж эхэлсэн цагт манай Монгол улсад шударга ёс тогтож авилга шууд алга болж эхэлнэ!!
Авилга бол төрийн ямар ч албан тушаалтны авдаг цалингийн хэмжээтэй огт хамааралгүй юм шүү!!!
Асар их мөнгө татвар төлөгчид төлж( хүн бүр талх авахдаа ч татвар төлдөг гэж ойлгоцгоо!!!)түүнийг зөв зарцуулж сурах цаг Монгол улсын Төрийн бүх шатанд болсон ба 2026 оноос төсвийн зарлагыг дор хаяж одоо баталснаасаа 20% багасгаж мөн бүх төрлийн татварын хэмжээг дорвитой багасгасан цаг хүн бүрийн орлого бодитоор нэмэгдэж зөв асьдарч эхэлнээ!!!
Энэ төр чинь дандаа жирийн хүмүүсийнхээ цалинг барьж барьцаалж амь зогоодог болчихлоо гишүүд нь өөрсдөө цагтаа цалингаа авна гэдэг үнэхээр шударга санагдахгүй байна шүү үнэндээ бухимдаж л байна
tur gej baihad irgediin tsaling hoitruulj aanuudaa hohirooj baij deed taliin humuus ni yamar ch asuudalgui mongo avch baigaa ni unen shudarga uu gej bodogdoj baina ene bol bodit asuudal
Уул уурхайгаас хамааралтай гэдгийг бүгд л мэднэ гэхдээ дандаа тэрийгээ шалтаг болгож доош нь чихдэгээ болих хэрэгтэй жирийн багш эмч нар буруугүй биз дээ
neg l ih todorhoi helbergui yarisan gishuud baina neg ni hoitsorson gene neg ni asuudalgui gene ene dund yamar ch todorhoi hariult alga irged l hohirood uldej baina
Төсвийг ингэж өөдрөгөөр баталсан хүмүүс нь одоо хариуцлагаа үүрэх ёстой баймаар юм аа цалин урамшуулалгүй шинэ жилийг угтах гэж байгаа айл зөндөө байна
oron nutagt ajillaj baigaa humuusiin tsalin yaaj baigaa ni medegdehgui baina gej said ni helj baigaa ni bur ch hachin sanagdaj baina ene chin neg uls biz dee
УИХ ын гишүүдийн цалин хоцорсон эсэх нь гол биш ард түмнийхээ өдөр тутмын орлого тасалдаж байгааг бодмоор юм
irgen hunii huvid bol tur deer itgeh итгэл mash ih bagasaj baina ene tsalin mongo gej togloomiin yum shig handaj bolohgui
Эдийн засаг хүнд байна гэдгийг ойлгож байна гэхдээ дандаа доод талынхнаа золиосолдог энэ арга барилаа өөрчлөхгүй бол улам л бухимдал хуримтлагдана
ene ulsad ajil hiij baigaa hun bur tsalingaa tsagtaa avah erhtei tegehgui bol ajillana gej yu baih ve
Төртэй гэрээлж ажил хийчихээд мөнгөө авч чадахгүй яваа компаниуд ажилчдаа яаж цалинжуулж байгааг бодоход үнэхээр хэцүү санагдаж байна
gishuud ni tsalingaa tsagtaa avaad suuj baihad irged ni hootsordog ene bol buruu togoltsoo gedeg ni todorhoi
Яам агентлагууд нь гайгүй орон нутаг нь мэдэхгүй гэдэг үг чинь хэнд ч ойлгомжгүй сонсогдож байна шүү
oron nutgiin bagsh emch nar bol bur martagdsan humuus bolson shig sanagdaj baina tednii duu hooloi end alga
Цалингаа тасралтгүй тавина гэж хэлэх амархан бодит байдал дээр хэд хоног хэдэн долоо хоногоор хоцорч байгааг хүмүүс мэдэрч байна
tsalin hoitsroh tusam ur zeel nemegdeed ailuud hund baidald orj baina ene bol bodit amidral
Төсөв батлахдаа сайхан тоо ярьчихаад дараа нь бодит байдал шал өөр гарахаар хэн нь хариуцах ёстой вэ
ene asuudald erhem gishuud ni neg l buruu tailbar helsneesee tsaashgui baina bodit shiidliin tuhai yarihgui
unen ug helvel irged turd itgeh itgel barag duussan tsalin tetgever deer togloj bolohgui
Уул уурхайгаас өөр салбар ярина гээд олон жил боллоо яг бодит өөрчлөлт харагдахгүй л байна дахиад л тэвч гэдэг үг
aylal juulchlalaa hugjuulne gene haana ter bodit ajil ni haragdahgui baigaa shuu dee
Шудрага биш нийгэм худалч хулгайч нийгэм БНМАУ ийм улс байгаагүй авах ёстойгоо авч үлдэх байсан юм. Цэргийн командаа болиод зөв харилцаан дээр хувийн өмчийг хөгжүүлэхэд л болох байсан юм бишүү. Гадныхан сүрхий дүрэм шаарддаг байж хамгийн их зөрчдөг хүмүүс юм бишүү. Гадуурхдаг. Зиндаагаар харьцдаг тийм л байна шүү дээ.
Энэ олон намчин өлөн цүнхчин бөгсчин дарга долооогч ямарч баялаг бүтээдгүй пялдгуудааа цөөлөөч дарга нар шигээ хагартлааа баяжхыг мөрөөдсөн лалрууд
Одоо төрийн албанд залуу боловсон хүчин бараг байхгүй болсондоо
МАН улс орныг баллаж сүйтгэж дуусгалаа даа, ээлжилж өөрсдөө хоолонд орцгоож бна даа