“Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилан: Гудамжинд гараад өөрийгөө, мөн чанарыг хайлаа. Шалбааганд уначихсан өчүүхэн шавьж байж

1990-ээд оны сүүлээр ид мандаж байсан хамтлагуудын нэг бол “Сүнс”. Анхны хөвгүүдийн хамтлаг ч гэх тодотголтой. Тус хамтлагийн дуучин Ж.Замилан гудамжинд гарч, бор дарс хүртэж гундуухан яваа тухай бичлэгээ цахим орчинд цацаж, олон нийтэд хүргэсэн юм. Түүнийг “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы хүү гэдгээр нь олон нийт мэднэ. Иймд бид түүнийг зорин очиж, хоног төөрүүлж буй жижигхэн буудлын өрөөнд нь ярилцлаа.
-Гудамжинд хонохын сайхан тал бас байна. Хэнд ч тоогдохгүй болно. Хонох газар хайна. Хүний мөн чанарыг хайна. Өөрийгөө нээнэ-
-Сайн байна уу та. Сайхан өвөлжиж байна уу. Ярилцлагын урилга хүлээж авсанд маш их баярлалаа.
-Сайн байна уу. Өө, сайхан сайхан. Монголын цаг агаар сайхан байна. Эрүүл явна гэдэг сайхан байдаг юм байна.
Гурав, дөрвөн сар гудамжинд хоноглолоо. Бараан талаас нь харуулаад байдаг болохоос гудамжинд хонохын сайхан тал бас байна. Хэнд ч тоогдохгүй болно. Хонох газар хайна. Хүний мөн чанарыг хайна. Өөрийгөө нээнэ. Өөрийгөө мэдрэхгүй алдсан над шиг баян айлын хүүхдүүд байгаа шүү дээ. Арчаагүй. Буруу зүйлээр ярилцлагаа эхлүүлчихлээ.
-Таны бичлэг цахим сүлжээнд цацагдсанаас хойш олон хүн санаа зовж, сураглаж эхэллээ?
-Залуучуудад сургамж болог гэж бодсон юм. Архи аманд орохдоо гашуун амтагдаад, сэтгэл зүрх баясгадаг боловч амьдралыг чинь сүйтгэнэ шүү. Арчаагүй, яг л над шиг болно. Буудлын өрөөнд эсвэл гудамжинд хэвтээд л. Архи дарс, тамхи, хар тамхи, мөс гэсэн зүйлсээс хол байх хэрэгтэй. Хамгийн гоё нь элэг бүтэн амьдрал гэж бодоод байна. Буруу ярьж магадгүй.
Тамхи татчих уу. Үүнгүй бол хүний амьдрал бас утгагүй. Муу үлгэр дуурайл болчих вий дээ.
-Зүгээр дээ. Та тамхиа тат. Гэрээсээ гараад хэр удаж байгаа юм бэ?
-Есдүгээр сард. Эхнэртэйгээ маргалдаад л... Эр хүн чинь их давилуун байдаг юм байна. Дотор хүн маань бол гэр бүлсэг, тэднийгээ их боддог. Түүн дээрээ бантаад ойччихлоо сая /инээв.сурв/ “Би та наргүйгээр амьдарч чадна” гээд гараад явчихсан чинь уучлаарай чадахгүй юм байна. Гэр бүл гэдэг чинь хамгийн гоё юм байна. Гэхдээ би хүүхэн шуухантай, муу муухай зүйлтэй орооцолдсонгүй.
Өөрөө өөрийгөө л ялах гэсэн юм. Гэтэл гудамжинд гараад илүү их уудаг болоод хувирчихлаа шүү дээ. Гэртээ хааяа л уудаг байлаа эхнэрээсээ нууцаар.
-“Гэртээ харих зам хамгийн сайхан” гэдэг дээ. Эхнэр, хүүхдүүдээсээ уучлал гуйгаад харих бодол танд байгаа биз дээ?
-Уучлал гуйхаасаа илүү эхнэрээ уучилмаар байна. “Би чамайг уучилсан” гэж хэлье. Цэмбийсэн сайхан хоёр хүүхэдтэй. Миний аз жаргалын бурхад. Агсам тавьдаг муу үлгэр дуурайлалтай хүн биш. Өөрийгөө хамгийн сайн аав гэж боддог.
Нэг түүх ярья л даа. Миний хойд аав ном бичсэн, бөхийн засуул хийсэн Дундговийн хүн байлаа. Элэгний церриоз гэдэг хүнд онош сонсоод өвдөж байгаад миний гар дээр бурхан болсон. Ээж сарын дараа цус харвасан. Өвөө маань ч над дээр ирсэн. Нэг хүнтэй ноцолдож байтал хоёр хүн нэмэгдчихэж байгаа байхгүй юу. Тухайн үед би 30 дөнгөж гарсан байлаа. Олон жил өвчин зовлонтой алалцсан шүү. Аймаар байсан. Хажуугаар нь харин номоо бичсэн. Тийм үед надад ажил хийх боломж яаж байх вэ. Таксинд л явна. Эр хүнд эцсийн зогсоол гэж бий. Яаж бүгдийг нь болгох юм. Хааяа 100 грамм балгадаг ч боллоо. Сүүлдээ аргаа бараад гудамжинд ч гарлаа. Гэр бүлдээ л хайртай байх ёстой юм байна гэж бодож байна.
-Ярилцлагынхаа эхэнд “Өөрийгөө нээлээ, мөн чанарыг хайлаа” гэж хэллээ. Өөрийгөө олж, мөн чанарыг нээв үү?
-Амьдралын философи гэдэг чинь их сонин юм. 200 гаруй дуу, гурван ном бичсэн, студийн дөрвөн цомогтой, эх орноо хоёр гурван удаа тойрчихсон хүн. Өөрийгөө яггүй гар гэж боддог байсан чинь үгүй юм байна.
“Д.Жаргалсайханы хүүхэд” гэж цоллуулдаг, хүн бүрийн хайр халамжинд өнхөрдөг, найз нөхөд хүрээлдэг. Би ер нь хэн юм бэ. Яг гудамжинд гарсан чинь хэн ч биш байж шүү дээ. Намаг, шалбааганд уначихсан өчүүхэн шавьж.
Гэгээрэл, мөн чанарыг би олж чадахгүй л байгаа. Өөрөө өөртөө бурууг авч чаддаг хүнийг хэлдэг юм биш үү. Миний буруу. Ханиасаа, үр хүүхдүүдээсээ, ааваасаа, тэнгэрт байгаа ээжээсээ уучлал хүсье.
Хонох газар, идэх хоолгүй хүнээс чинь хааяа тэнэг ааш гарна. Таньдаг хүмүүс залгаад “Чи болиоч ээ” гэж хэлдэг. Тэрийг би мэдээд байна л даа. Гэхдээ энерцээрээ яваад байна, зогсохгүй. Хөлдөж үхэх гээд байгаа учраас хүнээс хайр халамж хүсдэг.
-“Сүнс” хамтлагт орохдоо 11, “Чи хуурамч” дууг зохиохдоо 12 настай байлаа. “Архичин” дуугаа одоо бодоход өөртөө зориулчихсан юм байна-

-Та залуудаа Австрид хөгжмийн сургуульд сурч байгаад, Солонгос руу шилжсэн юм билээ. Тэр цаг үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Монголдоо Кино урлагийн дээд сургуульд суралцаж байгаад орхисон. Ээж маань “Таван шар”-д байсан гурван өрөө байраа зараад “Миний хүү юу хиймээр байна” гэсэн. Би “сургуульд сурмаар байна” гэхэд “АНУ руу явах уу” гэсэн. Тухайн үед “Камертон”-ы Болд, Эба, “Никитон”-ы Бачка нар гарах гээд байж байсан үе. Тэгэхээр нь би “Заа больё ээж ээ, Европ руу гаръя” гэсэн. Тэгээд Австри улсад Моцартын их сургуульд суралцсан. Надаас өөр энэ сургуульд суралцсан монгол хүн бараг байхгүй дээ. Дөнгөж хорь гаруйхан настай ч байлаа. Герман хэл их гоё. Тэндээсээ БНСУ руу явсан. Аав маань хөөцөлдсөөр байгаад л явуулсан. Миний залуу насны ихэнх нь гадаадад өнгөрсөн дөө. Суралцаж, амьдарсан.
-“Сүнс” хөвгүүдийн анхны хамтлаг. Тухайн үедээ залуучуудын түүчээ болж байсан юм билээ. Та хэдэн настайдаа хамтлагтаа орж байв. “Чи хуурамч” дуу одоо ч дуулагддаг. Бас нийгэмд хандсан “Архичин” гэдэг дуу хийж байсан гээд л ярьвал?
-Би эхлээд “Мөнгөн жигүүр” гээд хамтлагтай байлаа. 11 настайдаа шүү дээ. Манай “Сүнс” хамтлагийнхан надаас 2-3 насаар ах хүмүүс. Кассет хулгайлж надаар их оролдоно. Миний анхаарлыг татах гээд /инээв.сурв/ Нэг өдөр пионерийн лагерт уулзаад, танилцлаа. Тэгж “Сүнс” хамтлагт орох санал авч байсан юм. Ороод 12 настайдаа “Чи хуурамч” дуугаа зохиосон. “Дэргэдүүр өнгөрөх охин чамайг ...” гээд л. Гэхдээ хамгийн анхны дуу бол “Архичин”. Одоо бодоод байхад өөртөө зориулчихсан юм байна. Уг нь байрныхаа дээд давхрын айлын ахад зориулсан л даа. Ах ундааны цех ажиллуулдаг, хоёр гурван авгай сольчихдог, том босс байсан юм. Байнга агсам тавина, цагдаа ирнэ. Тэр хүнийг харж байгаад л шүлгээ бичсэн чинь өөртөө зориулчихжээ /инээв.сурв/.
-Танай хамтлагийнхан одоо холбоотой байгаа юу?
-Манай ээж бид хоёрыг өвдөж зовж байхад ирээгүй шүү дээ. Ээжийг бурхан болоход харин ирсэн. “Хүнийг хөдөөлүүлэхэд биш зовоод байж байхад ганц эмний мөнгө өгчихгүй” гэж хэлсэн. Ээжийгээ сахиад байж байхдаа энд тэнд тоглолтонд очиж дуулна. Ганц ч төгрөг аваагүй. Өөрийнхөө жижиг машинаар таксинд яваад л хэдэн төгрөг олдог. Хамтлагийнхаа Лхагваад би “Баян хүн харахаараа долигоноод, ядуу хүн харахаараа доош хийгээд байна. Болохгүй шүү дээ чи” гэж хэлсэн юм.
-Ингэж яваа нь миний алдаа. Аавтай холбоод байх ч хэрэггүй. Д.Жаргалсайхан монголд номер нэг-

-Та 200 гаруй дууны шүлэг бичсэн гэсэн үү. Гудамжинд буюу сүүлийн үед бичив үү?
-Тиймээ, зарим нь дуу болсон зарим нь дуу болоогүй. Надаас дуу болоогүй шүлэг авч болно шүү гэж хэлье. Аяыг чинь урсгаад л өгнө. Ээждээ зориулж “Бодрол” гэж шүлэг бичих гэсэн ямар хэцүү байв аа. Орж ирдэггүй. Аав руу явуулаад ая хийгээд өгөөч гэсэн. Аавтайгаа хамтраад дуу хийчихсэн яинь ертөнц багадаад эхэлж байгаа юм шиг болоод эхэлсэн.
Сүүлийн үед бичсэнгүй.
-Ярихгүй өнгөрч болохгүй хүн бол таны аав. “Чингис хаан” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, МУГЖ, дуучин Д.Жаргалсайхан гэдэг хүн. Монголын рок попын ертөнцийн том төлөөлөл. Хоолой нь одоо ч гайхалтай хэвээрээ. Та нэртэй хүний, зүстэй хүү шүү дээ?
-Ээ бурхан минь. Миний аавтай ярих юм байхгүй ээ. Хаан заяатай хүн. Манай хамтлагийг төдийгүй рок попын олон ч хамтлагийг өөдөн татсан даа. Тэр хүнээр оролдох дургүй. Өгөгдөлтэй, гоё хүн. Монголын рок попын ертөнцийг одоо ч эгшиглүүлж байна. “Харанга” хамтлаг “Санана даа”, Хурд” хамтлаг “Цэргийн бодол”-оо гаргачихсан байхад манай аав “Тамирчны алдар”, “Хань минь дээ”, “6.45”, “Эрхүүгийн хавар” гээд олон дуутай болчихсон байсан. Аавтай хэн ч ярилтгүй. Д.Жаргалсайхан монголд номер нэг.
-Ингэж явааг тань мэдээд зэмлэсэн үү?
-Ярихгүй шүү дээ. Харин муу нэгнийг хаяж явдаггүй. Муухай нэгнийг “Боломжгүй” гэж хэлээд л хаяад явчихдаг гайхалтай эр хүн. Монголын ард түмэн мэднэ.
“Унаж, боссон ч амьдралаа өөрөө аваад яв” гэж хэлдэг. Ингэж яваа минь миний алдаа. Аавтай холбоод байх ч хэрэггүй. Ээжийг нас барахад маш их тус болсон. Үүнээс илүү тус гэж юу байх юм бэ. Намайг энэ хорвоод төрүүлчихлээ. Өөр юу хүсэх юм бэ. Аяга сүү бариад очихын оронд тусламж гуйна гэдэг ичгүүртэй хэрэг. Миний л хувьд.
Залуус аа, сайн сонсоорой. Аав, ээжийгээ битгий зовоо. Яг над шиг. Ингэж явааг минь ухааруулж хэлж байгаа нэг хүн бий.
-Хэн?
-“Номин” хамтлагийн П.Төгсөө ах. “Миний дүү одоо боль. Амьдралаа бод” гэсэн. Алдаад үзчихсэн хүн намайг хайрлаад байна шүү дээ. Тэгээд би “За бусдаас но хайгаад дэмий юм байна. Би л болохгүй байгаа юм байна” гэж бодсон. Ахын хэлсэн үг орой луу ороод ухаан сууя гэж бодсон ч болохгүй л байна.
-Саяхан өнгөрсөн оны дөрөвдүгээр сард аавтайгаа хамт тайзан дээр дуулсан юм билээ?
-Эрдэнэт хотод 50,60 гаруй найзуудаа цуглуулаад “Бодрол” номныхоо нээлтийг хийсэн. Тэр үеэр хамт дуулсан байдаг юм. “Миний хүүгийн дараагийн зорилго нь юу юм бэ, чи юу хараад байгаа юм” гэж надаас асуусан. Би хариулж чадаагүй. Аав миний хуруунд бөгж зүүж өгөөд л буусан. Найзуудыг маань зад доргиож өгөөд л гараад явчхаж байгаа байхгүй юу. Аавыг гараад явахад сэтгэл аймаар хоосорсон. Тэгээд л гэрлүүгээ харьсан даа. Чиний хэлсэнээр гэртээ харих зам хамгийн сайхан нь байсан.
-Та миний нэг асуултанд ерөөсөө хариулахгүй юм. Гэртээ харина биз дээ?
-Гэртээ харих харихгүйг шүүх л шийднэ дээ. Та нар энэ амьдралыг мэдэхгүй. Би дотроо маш их депресстэй байгаа. Аз жаргалтайгаар төгсөхийг их хүсэж байна. Орж ирэхэд ахаас нь муухай үнэр үнэртэж байгаа биз дээ. Энэ утасны тоглоом, архи хоёр л намайг ганцаардлаас аварч байна /инээв.сурв/
-Аавын тань асууснаар зорилгоо олоод босоод ирээсэй гэсэн хүн маш олон байгаа даа.
-Бүх л зүйл миний буруу. Сэтгэлийн хат дутаад байна. Зарим нь басаж байна, хорсож байна, доромжилж байна. Даваад гарна л гэж бодож байна.

-Ярилцсанд маш их баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hvnii omnoos amidardagaa boli ingej yawsanaas vhsen deerdee
Хүнд хүсээгүй амьдр�##�тай тулах үе гардаг юм шүү маргааш чамайг юу хүлээж бгааг чи мэдэх ч үгүй
Чи муу өөрөө муу явах үе ирнээ яахав....
Дэлхий дээр чам шиг новш бага байгаасай хүнийг унаж байгаа үед нь ингэж хэлдэг новш юмдаа
Чи ямар хөгийн гөлөг бэ хүн ядарч болно чи муу өөрийгөө их юманд бодоод байна уу
Chi hvn monvv ingd ch bolow aldaahaa ene hvn uhaarad yriltslaga ugsun bn m#laa..ene btugai uhamsar doroi hvn alchd gemshghu hvmvs bn za yu
Tsast uuliin tsagaan arslan tsag n bolohoor shorgooljin bariulna gj ene de saihan zaluu basan shu tuhain uedee
Гоё дуулдаг шүү
Syrgamjtai ...saihan yarilclaga
Odo Ger bvldee ochson deerde nertei tortel hvnii hvv baij aaw eejiinhee neriig doosh tataad arhi uuj gudmand ywna gj yu bha joohon uhaan gargaad bvvr dordohoosoo omno hari gj helii da bi muu bi arhichin gd bwl chi hezee ch zasrahgui hvnees uuchilal guij uuchilaj surah heregtei
Одоо нэмэргүй, шүүх дээр гэр бүл с�##�гахыг хүлээж байгаа мэт байна. Одоо ганцаараа амьдрах нь тодорхой бол архинаасаа гараад ажил хийсэн нь л дээр. Тэртэй тэргүй доордоод тэрийгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хүлээн зөвшөөрөх ньс айн хэрэг. тэгээд аажмаар гарах хэрэгтэй. Бууд�##�д хоноглоод явахаар мөнгөтэй ч юм шиг.
Амьдр�##�аас �##�даа өө хайгаад байв�##� гараад л байна, өөгүй �##�даагүй байна гэдэг амьдр�##� биш, �##�даж онож явж амьдр�##� амттай байдаг юмоо, амьдр�##� богинохон шүү дэмий зүйлд �##�тан цагаа битгий үр, бусдыг бүү шүүмжил, одоо гэртээ харь, зүгээр л таксиндаа яв, завтай үедээ уран бүтээл гарга, өөрийгөө завгүй байлга, зорилготой бай, одоо ухаар�##� хайх биш, хийж бүтээ гэж хэлмээр байна даа
Замиланг ойлголоо.
Зөв л з�##�уу байна.
Бос
Улам өөдрөг бол.
Өөрийнхөө тааваар л хэнээс ч хараат бус амьдрах чинь зөв.
Эрүүл бай
Аль болох урт наслаарай
Arhi uuhad gashuun bolowch setgel sana zarimdaa saihan bolgoj ogdog bi bas eejiigen aldaad bas arhi ih uusanda 3rwan saihan bagiin angijawuud arhi gedeg usnas holduulsan gawyatai humuus nadad bdag Gawyatai humuus shuu Arhi anh goe yumshig l bailaa Odoo bodhod zuger l tsag hugtsanii aluurchin shuu Arhig uuj mandaj gundaj uzsen 1gen bna bi
ЖАРГАЛСАЙХАНЫГ АМЬДРАЛ ДЭЭР ЯМАР ХҮН БОЛОХЫГ ЦӨӨХӨӨН ХҮН МЭДНЭ ! ЗАМИЛАН НОХОЙН ЗАМААР ОРСОНЫ ГОЛ БУРУУТАН ЭЦЭГ НЬ ГЭДГИЙГ ЦӨӨХӨӨН ХҮН МЭДНЭ!
18 хүрээд өөрөө биө даагаад амьдраад дунд нас хүрсэн байна. Энэ хүртэлхийг эцэг рүү чихэж болохгүй.
Бага насандаа авсан траумаг мэргэжлийн сэтгэл за слч эмч, бяслглын аргаар засаж байж эдгэнэ. Гаднаас харахад жарглтай ч олон хүнд өвчтэй хүн ганцаараа асарсан, сэтгэлзүй нь гэмтсэн бна. Аав нь мэргэжлийн сайн эмчтэй уулзуулаасай.
Зочин Ойлгосон бнааа. Одоо өөртөө амлаад өдөр бүрээ ялах хтэй. Эхний �##�хамаа хийсэн бна. Одоо цаашаа эргэж хар�##�гүй гүйгээрэй. Чи чаднаа. Бүх юм өөрт бдаг. Юу тарина түүнийгээ л хурааж авна....
Баян �##�дартайлын хүүхэд байна өөд нь тадаад авах хүмүүс баячуул шоу хиих байлгүй ул чацгууд бол тэгээл дууссааа
Бос сэр амьдр�##� баялаг. Сэтгэлийн тэнхээтэй амьдар. Өөрийгээ эрүүлжүүл. Эцэг бол соёлтой ухаантай эр хүн. Чамайг сайхан эрүүл амьдарч байгааг харв�##� эцэг хүний жарг�##� байх болно. Бүх сайхан амьдр�##� чамаас ш�##�тга�##�на. Архинаас гарч сайхан амьдр�##�аа сэргээсэн хүмүүс олон.
Их багадаа аав нь холдож сэтгэл зүйн гэмтэл авчээ. Ээж нь байдгаа зориулж. Ээжийг бурхан болоход аав тус болсон гэж юу гэсэн үг вэ. Аавын орон зайгаар дутаж өсчээ хөөрхий. Хөндий муухай аав байна
Тэгээд одоо яах вэ дээ. Хүн төөрсөн оногдсон амьдр�##�аараа амьдарна. Арай жоохон з�##�уу байсан бол з�##�уудаж байна гэж бодохсон. Ийм насандаа ингэхээр ...
Одоо ард өнгөрсөн бүх зүйлээ мартаад зоригтой босох хэрэгтэй аз жарг�##� элэг бүтэн гэр бүлтэйгээ амьдрахыг ерөөе
Одоо бүх зүйлиыг шинээр эхлэ өнгөрснийг өнгөрсөнд нь орхиод гэр бүлдээ зоригтой �##�хаад очоорой ухаант монгол бүсгүй үрсээ бодоод элэг бүтэн амьдр�##�аа бодоод тосоод авах болно аз жарг�##� хүсье
Бага байхдаа нэг хамтлаг гэж явдаг байсан уулзаагүй маш олон жил болж байна та минь яаж явнадаа. Та бол муу биш сайн сайхан хүн шүүдээ өөрийгөө таньж мэдсэн бол одоо ах минь гэртээ харьж элэг бүтэн сайхан гэр бүлдээ очсон нь дээр шүү дээ. Ухаантай ах минь та чаднаа одоо босох хэрэгтэй ????????????????????????
Ийм байд�##�д орж үзсээн хө эр хүн босож чаддаг эмэгтэй хүн улам живдэг бгаа шүү
Тоглолт хийгээд аав нь гараад явахад нь сэтгэл нь аймаар хоосорсон гэнэ. Энэ хүнд эцгийн орон зай яасан их хэрэгтэйг харуулж байнадаа. Аав нь өөд нь татаад зөв замд оруулаасай гэж хүсч бна
Багад нь с�##�сан бол тоохгүй. Тоохгүй болоод с�##�ж буй хэрэг. Тийм хүнээс юм гуйгаад ч яах вэ ы Тэгээд одоо з�##�уу ч хүн биш байна. өөрөө. Энэ зэргийг наана цаана тунгаах мэдлэг мэргэжл байна газар орон үзсэн ч юм байна. Өөрийг нь хүмүүс гуйна гэж бодоод байх шиг байна. Аавынхаа нэрийг ч бодохгүй ярилцлага өгөөд сууж байх гэж !
Хар архийг хаяад харь, Муу зуршлаа хаяж чадв�##� засраад гэр бүлтэйгээ байх болно УХААР
Ялангуяа эрэгтэй хүн ийм насандаа гэр бүлээсээ с�##�аад сайнаа үзэхгүй. Монголд бол. хөрөнгөгүй бол бүр шууд ядуур�##� руу ! тэрний оронд гэр бүлтэйгээ байхых тулд хорт зуршлаа хаяад явах нь илүү дээр байсан. Гадаад дотоодод байсан гэхэд тэнэгдүү л шийдвэр гаргаж.
Өө саяхан л хөөрхөн хүү дуулдаг байсан даа. Eр нь гэр бүл са лж сарнихад хүүхдүүд л багадаа хаягдан өсч эцэг эхийн хайр анхаарлаас хаягдаж хожмоо үр хохирол нь ингэж гардаг даа
Oroitlooshde..Aaviigaa amid bhad uhaarch baurluulhgui bol...
Өвөө ээж ааваа өргөн асарсан буян заяа нь ирнэ дээ. Өөрөө л жаахан хичээхэд болоод явчихна. Бос бос
Хүн өөрийгөө олох нь маш чух�##� бу�####�ас бүү өө хай энэ нийгэмд хүн тэмцэж л амьдрана
Zohioson duugii ni duulj bga duuchid yaagaad mongo ogohgvi bga durakuud ve oyuni omch sh de duuchi d bayjaad zohiogch hoosrood
Сүүлийн үед эхнэр нөхөр солих гэдэг нь жирийн юм шиг ойлгодог. Хэнтэй ч хамаагүй бэлгийн ажил хийх нь зөв юм шиг ойлголтуудын үр дагавар үйл лай цаг хугацааны дараа илэрч нөгөө нэр хүнд �##�дар гавьяа юу ч биш болдог юм.
zaaval hariarai enher ni uuchilna. yamar goe sur tugssun ym be. burhand bgaa eej chin bayarlah bolno
Ямар ч үед Сүнс хамтлаг дэмжиж сэтгэлийн дэм өгч туслахаараа л нэг болсон даанч засрахгүй хар амиа бодож хар усаа сонгосон архинаас с�##�гах гэж араас нь нэлээд хөөцөлдсөн энд тэнд гаргасан асууд�##� бүрийг нь засаж з�##�руулж явсан шүү.
Сүнсийхэн
С�##�на гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй бай гүйцээ яааядаа гэтэл эргээд бос
zuger hu er hun aldaj bolno harin biye tatad zuv amidral ru yawha heregtei chadna shde amidral shan
alddaggvi er hvn gej yu baih we ?uhaarch oilgoj bna gedeg l chuhal shv
Эр хүн �##�даж эрэг нэг эураа л биз харин бүхнийг ойлгож ухаараад эхнэр хүүхэд дээрээ эргэж очоод сайхан амьдрах цаг ирнэ аз жарг�##� хүсьe гэр бүлтэйгээ эргэн уулзахын сайхан ерөөл өргөе.
Архинд дөрлүүлсэн өөртөө л гомдохоос. Амьдр�##� бүх боломжийг л өгч. Ээж нь гадагшаа ч сургууль соёлд явуулж. Сэтгэлийн хат дутаад архинд ордог байх. Эцэг эх с�##�сан нийлсэн амьдр�##�аас унаж дутаад байгаа л юм �##�га.Эцгийнхээ барааг амьдр�##�даа 2 удаа л харсан. Тэглээ гээд гутраад �##�ингаа �##�дахгүй л байна. Хорвоо хүнд даах юмыг нь өгнө. Эхийнхээ нэрийг бодмоор юм. Тэнгэрээс харж л байгаа байх даа. Хүүгээ ингэж арчаагүй амьдарч явааг нь хараад хэцүү л байгаа байх.
Амьдр�##�д �##�даж сөхрөх үе байдаг ч �##�даагаа ухаарч засах нь чух�##�. Ёстой нэртэй хүний зүстэй хүү байна.Босоод л ирэх хэрэгтэй дээ.Чи чаднаа өөртөө итгэ.
Миний бодол эхнэр нь их гомдоосон юм бна даа гэж харлаа. Үнэхээр хөөрхөн царайлаг з�##�уу байсан шүү????. Удахгүй хэвийн болох байхаа гэж итгэж бна.
Тэсээд гараарай! Амьдр�##� баялаг жүү ????
za odoo bolioooo hunii umnuus amidarh bgaa aytai , neg zaluug mongolchuud uruvduud niigmeeree shugsan bish uuriiguu bas uruvduuleh gejchee , ter zaluud bol tiim gavaya baigaa shuu harin ta nard baigaa yu dan buruu ulger duurailal bolh yavsan uiliin uree l edelj bgaa biz
Заримдаа яг яахаа мэдэхгүй байв�##� яг нэг гол замаа бариад амьдрах хэрэгтэй болов уу. Тэр хамтлаг, аав энээ тэрээг түр орхиод зөвхөн гэр бүл, мөн өөрийгөө өөд нь татаад энгийн ажил хийгээд ч гэсэн өөдрөг амьдрах. Амжилт! Because the truth is, no one cares about you.
Хүмүүс зүгээр шүүлтүүртэй хандаж 2т�##�аас нь харах хэрэгтэй дан ганц энэ хүний буруу ч биш зөв ч биш архинд учир бий архи савнаасаа бусдыг гэдэг байхаа зарим нэг эрчүүд маань архи уухдаа тааруулж зөв зохистой хэрэглэж чадахгүйгээсээ болж энэ хүн шиг боловдоо хатуу ч гэсэн үнэн үг тааруулж ууж чадахгүй бол гудмандаа уугаад байж байх хэрэгтэй тийм биз
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Bolioch dee ger bul ur huuhdee bodooch minii neg duu bas uur shig chini bolchihood bn. Ulger bolood naad arhia boliod gertee hariach dee
Одоо болоо бос, нэг л босвол дийлдэхгүй дээ
Удам сайтай хүн хүн цаанаа л нэг гэрэл харагдаж байна эр хүн 7 дордож 8сэхнээ та бол өөрөөрөө бахархах хүн амжилт ах босоод ир.
Зүгээрээ амьдр�##� өөрөө баян шүүдээ Эр хүн �##�даа л биз Эрэг нэг нураа л биз
Архиа л хая, чадах уу
Анхны хүү минь 1995 онд төрж 08-н сартайдаа дөнгөж хэлд ороод л дэргэдүүр өнгөрөх охин чамайг дэмий би хараагүй юм гэж дуулж бүжиглэдэг байлаа.
Одоо хүү минь тэнгэрт энэ дууны ая явангуут л өөрийн эрхгүй сэтгэл зүрх минь огшдог шүү.
Тухайн үед би дөнгөж 18-тай өөрөө ч энэ дуунд дуртай картын барааны үе нөхрөө ажлаасаа ирэхийг нь хүлээж хүүтэй өдөржин цонхны тавцан дээр өнждөг байж билээ.
Нөхөр минь 7000 төгрөгийн ц�##�интай тэрийгээ 2 хувааж авна чанга байжээ.
Одоо Нөхөр маань 40-н жил ул�####�а ажлаад гавьяаныхаа амр�##�тад гарсан амьдр�##� олон өнгөтэй гэхдээ ядарч явсан үе л хамгийн их дурсамж сургамж болдог юм гэр бүлтэйгээ эвлэрээд аз жарг�##�тай амьдраарай.
Амжилт хүсье
Duu duugaa duul tsoglog bai! Bitgii uugaarai Zugeer l garchih! ????
Ehnii eeljind 1 ajild orood avbal, saihan emegtei taniltsaad bie biee tusheed avbal , setgel gutralaa emchleed avbal , manai yeiin zunduu saihan zaluuchuud arhind jivsen dee huurhii, burhan iveeg, sain saihantai uchraarai,