НИЙГЭМ

Азийн паралимпын наадамд манай улс 76 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна

“Айчи-Нагоя-2026” Азийн пара V наадам Япон улсын Айчи мужийн Нагоя хотод аравдугаар сарын 18-нд буюу өчигдөр эхэллээ. Аравдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжлэх тус наадамд 45 орны 4000 орчим тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөж байна.

Монгол Улс энэ удаагийн наадамд спортын 10 төрөлд 46 тамирчин, 18 дасгалжуулагч, 12 албаны хүн буюу нийт 76 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Азийн пара наадам нь тивийн хэмжээний томоохон спортын тэмцээн бөгөөд энэ удаа тамирчид 18 спортын төрөлд медалийн төлөө өрсөлдөх юм.

Монгол Улс Азийн пара наадамд анх 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон тэмцээнээс эхлэн оролцож иржээ. Манай тамирчид 2010–2022 онд зохион байгуулагдсан дөрвөн удаагийн наадмаас таван алт, есөн мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль хүртсэн амжилттай.

Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид өмнөх амжилтаа ахиулахын төлөө спортын 10 төрөлд өрсөлдөх бөгөөд тэмцээн аравдугаар сарын 24-нд өндөрлөнө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button