НИЙГЭМНийгэм мэдээ

Эрүүл мэндийн байгууллагуудаас илэрсэн зөрчилд ₮14.3 саяын шийтгэл оногдуулжээ

Энэ онд эрүүл мэндийн 198 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийснийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлэв. 

Хяналт шалгалтын үр дүнд 147 байгууллагад 1,883 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн хэрэглэх хугацаа дууссан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг устгах 12 дүгнэлт гаргажээ. Зөрчилд үндэслэн нийт 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. 

Хууль тогтоомжийн хэрэгжилт 71.3 хувьтай үнэлэгдэж, өмнөх оноос 4.4 хувиар өссөнийг дурдав. Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг мэдээллээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button