Нийгмийн
Дайны 26 дахь өдөр: Оросууд Мариуполь хотыг завсаргүй бөмбөгдөв

Бид дайны 26 дахь өдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн үйл явдлыг тоймлон хүргэж байна. Энэ өдөр ОХУ-Украины хоорондын ээлжит хэлэлцээр болов. Мөн зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсэн хэвээр байлаа.
Өдрөөс өдөрт хурцадсан байлдааны ажиллагаа энгийн иргэдэд хохирол учруулахаа зогсоохгүй байна. Энэ өдөр болсон үйл явдлыг нэг өгүүлбэрт мэдээнүүдээр тоймлож байна.
- Аврагчид өнгөрсөн долоо хоногт сургууль руу цохилт өгөх үеэр агаарын довтолгоонд өртсөн театрын дор боогдсон олон зуун хүнийг суллахаар оролдсон хэвээр байна.
- Киевээс хойд зүгт ширүүн тулаан өрнөж байна. Гостомель талаас довтолсон Оросын цэргүүд Украины хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, хүч нь саарчээ
- Оросын Шереметьево нисэх буудал ажилтнуудынхаа зарим хэсгийг гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сул зогсоохоор болжээ
- Путин Украин дахь дайны тактикаа өөрчилж, одоо нийслэлийг эзлэн авах биш харин өмнөд болон дорно зүгийн нутгийг эзлэхээр зэхэж байгааг мэдээллийн агентлагууд онцлох
- Хоёр талын яриа хэлэлцээ өдөр бүр цахимаар үргэлжилж байгаа. ээлжит хэлэлцээ өчигдөр буюу даваа гарагт болов.
- ОХУ ялалт байгуулахаар төвлөрсөн өмнөд хэсэгт орших Мариуполь хотыг өргөн далайцтайгаар бөмбөгдсөн бөгөөд ингэснээр тус улсын зүүн өмнөд хэсэгт саадгүй хяналт тавьж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
well done Russian. cleaning up the nazies. yeah it did not end in 1945.
1945 он дуусаагүй байж нацизмийг гүйцэд цэвэрлэ !!!
Yostoi 45 ony natsizm duusaagui uldegdel ni odoog xurtel baijee
Энгийн иргэдийг бөмбөгдөхгүй гээд байсан, одоо бүр утгаа алдаж байх шив
Одоо болиосой доо. Ялж чадахгүй бол яах гэж дайрч ард иргэдийг нь түйвээнэ вэ?
no war...no putler
Шазруун хар халзан өвгөнд ялсан нэр зүүж л байвал хэдэн хүн үхэх хэрхэн сүйдэж хохирох нь огт падлий байхгүй бололтой шүү, дайны чимээндээ хөөрчихсөн хувиа бодсон шар хувалз, оросуудынхаа цусыг сорж ханадаггүй ээ. Бурхан гэсгээг.