Нийгмийн
Энэ сард Монгол руу нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.5 дахин өсжээ

Энэ сард буюу гуравдугаар сарын 1-20-ны хооронд манай улсын хилээр ОХУ-ын иргэд нэвтрэх нь өмнөх оны мөн үеэс 1.5 дахин өссөн гэсэн тоон мэдээлэл байна. Тодруулбал Монгол Улсад 38,535 иргэн нэвтэрснээс 31,865 нь монгол, 6,670 нь гадаадын иргэн байжээ. Үүний 35 хувь буюу 2,332 нь ОХУ-ын иргэн байв.
Тухайлбал, 1,168 ОХУ-ын иргэн манай хилээр орж, 1,164 иргэн хилээр гарчээ.
Энэ нь нэг талаараа зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй байж болох ч хамгийн гол үзүүлэлт нь өнгөрсөн жилийн мөн үед манай улс цар тахлын үеийн бэлэн байдалд хил гааль хаалттай байсантай шууд холбоотой аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ханш нь унасан рублээ доллар болгоод байгаа юм биш үү