СПОРТ

"Хасын Хүлэгүүд" баг дээд лигт долоо дахь удаагаа түрүүллээ

Сагсан бөмбөгийн Дээд лигийн тоглолт өндөрлөлөө. Энэ удаа Хүлэгүүд Монголын сагсан бөмбөгийн түүхэнд долоо дахь удаагаа аваргалсан цорын ганц баг боллоо.

2004 оны Дээд Лигээс эхлэн өнөөдрийг хүртэл монголын сагсан бөмбөгийн дээд түвшинд бид амжилттай бас идэвхтэй оролцсоор ирсэн билээ.

Харин энэ 2022 оны улирал нь олон жил талцаж хуваагдсан сагсан бөмбөгийн Холбоод эв эеийг хичээн нэгдэн зохион байгуулсан, бас дэлхий нийтийг нэрвэн хоёр жил сунжирч залхаасан аюулт цар тахлын дундуур сагсан бөмбөгт хайртай монголчууддаа зориулсан гэдгээрээ туйлын ач холбогдолтой байлаа. Тийм ч учраас Хүлэгүүд энэ онцгой улиралд түрүүлэхийн төлөө багаараа хичээсэн бөгөөд энэ зорилгоо итгэл дүүрэн биелүүлж чадсан юм.

2022 оны "Янзтай Дээд Лиг"-ийн финалын үнэ цэнэтэй тоглогчоор Хасын Хүлэгүүд багийн ахлагч Б. Билгүүн, шилдэг дасгалжуулагчаар Хасын Хүлэгүүд багийн дасгалжуулагч Д. Пүрэвдорж шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button