Нийгмийн

М.Нандинцэцэг: Би харих болоогүй, эргээд ирнэ

ДАШТ-ий хүрэл медальт Монголын анхны эмэгтэй боксчин, Гавьяат тамирчин М.Нандинцэцэг үрийн зулай үнэрлэн, сүүлийн хэдэн жил тэмцээнд оролцоогүй.

Энэ удаагийн УАШТ-д дөрвөн жилийн дараа өрсөлдсөн тэрбээр Есүгэнд дийлдэн, тэмцээнээ дуусгасан. Ингэснээр энэ жилийн ДАШТ-д өрсөлдөх эрх авах боломжгүй болсон юм.

М.Анхцэцэг гавьяат “Энэ удаагийн улсын аварга ийнхүү өндөрлөлөө. 4 жилийн дараа улсын аваргадаа ахин оролцсон ч залуу үеийн шилдэг тамирчин Есүгэнд 3:2-оор хожигдол хүлээлээ. Ирээдүй өнгөтэй байна. Дүү нар маань хурдтай, хүчтэй гялалзаж байна. Дэлхийн медаль ч ойрхон байна даа.

Гэхдээ эгч нь харих болоогүй эргээд ирнэ, ахиад таарна. Энэ бол та нарт миний зүгээс суулгаж байгаа туршлага болохоор аль болох надтай олон гар зөрж олон таарахыг хүсээрэй. Монголын эмэгтэй бокс гэсэн нэг л нэрэн дор нэгдсэн тул хэн нь ч дэлхийн аваргад явсан захыг нь мушгиад сууна аа. Амжилт хүсье дүү нартаа. Энэ жил дэлхийн аваргыг гэрээсээ үзнэ.

Надад үргэлж итгэж байдаг багш нартаа баярлалаа. Итгэл алдах, унах бүрт минь босгоод шороог нь гөвөөд ахиад эхлүүлдэг Энхбаатар багшдаа маш их баярлалаа. Арыг минь баттай дааж үр зулзагадаа санаа зовохгүй бэлтгэл хийх боломжоор хангадаг аав, ээж хоёртоо баярлалаа хайртай шүү.

Итгэл хүлээлгэж багтаа авсан хангарьд спорт хороо, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад, Хайртай багш Баттулга таньд бас маш их баярлалаа. Өөр олон тэмцээнд урмыг тань, итгэлийг тань алдахгүйг хичээнээ.

Аан тийн рингэд гарах мэдрэмж энийг тэсэн ядан хүлээлээ ялагдсан ч гэсэн үгээр зүйрлэшгүй үнэхээр гоё мэдрэмж. Өрсөлдөгч, шүүгч, шүүгчид, зеритл, ринг, цагны дуу, үзэгчдийн дундаас хашгирах танил хоолой гээд л үнэхээр санасан байна. Ийм гоё зохион байгуулж байгаа Монголын боксын холбоо, тэр дундаа гардан зохион байгуулж байгаа МБХ тэргүүн дэд ерөнхийлөгч Бат-Энх танд талархаж байна” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эргээд ирээрэй

Зочин
Зочин

НӨХӨРГҮЙ ХҮҮХЭД ГАРГАЦАН ГАР УУ? ОДОО ЧИ БОЛЬ ЭРГЭЭД ИРНЭ Ч ГЭХ ШИГ ЗАЛУУ ҮЕДЭЭ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ ОДОО ЧИНИЙ ҮЕ ӨНГӨРСӨН. САЯЫН ТЭМЦЭЭН ДЭЭР ШӨНӨЖИНГӨӨ БАЛБУУЛЦАН АМЬТАН ШИГ ШАЛ ТЭНЭГ СУЛЬДААТАЙ ТОГЛОЛТ БОЛСОН. ЧАМД ОДОО БОКСЫН РИНГЭНД ГАРАХ ХЭРЭГ АЛГА ХҮҮХДЭЭ ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛ ХОЖИГДОЖ СУРААЧ ШАРАЛХААД ХОРОЛХООД БАЙГАА ЮМ УУ? ЮУ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ ЭРГЭЭД ИРНЭ ХАРИХ БОЛООГҮЙФ Ч ГЭХ ШИГ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ХӨГШИН ТАЛХИ МИНЬ ДУУГҮЙ БАЙ

Зочин
Зочин

Одоо боль боль

Холбоотой мэдээ

Back to top button