Нийгмийн

“Наурызын баяр” өвийг нэр дэвшүүлэх баримт бичгийг ЮНЕСКО-д хүргүүлэхээр дэмжив

Казах түмний хаврын баяр “Наурызын баяр” нь Азербайжан, Энэтхэг, Иран, Киргизстан, Узбекистан, Пакистан, Турк улсын санаачилгаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2009 онд бүртгэгдэж байжээ.

Монгол Улсын Засгийн газар Монголын Казах түмний хаврын баяр “Наурыз”-ын ёс, уламжлалыг хүн төрөлхтний соёлын өв санд нэмж бүртгүүлэхээр зорьж, албан ёсны хүсэлтээ Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хүргүүлсэн билээ.

“Наурызын баяр”-ын тэмдэглэлт өдөр буюу өчигдөр Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан “Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл” хуралдлаа.

Хурлаар “Наурызын баяр” өвийн судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичигтэй танилцаж сайшаан, нэр дэвшүүлэх баримт бичгийг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын ЮНЕСКО-ийн Үндэсний комиссоор дамжуулан ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэхээр дэмжив.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ӨӨ ИНГЭЖ ТЭНЭГТЭЖ БОЛОХГҮЙШТ ХЭДЭН ХАСАГУУД ЦУГЛАЖ КАЗ ИДДЭГ ТЭНЭГ ЁСЛОЛЫГ ЮНЕСКОД БҮРТГҮҮЛНЭ ГЭНЭ ШҮҮ ТЭГВЭЛ МОНГОЛЧУУД ЭРИЙН ГУРВАН НААДАМАА БҮРТГҮҮЛСЭН ЮМ УУ? ХАСАГУУДЫГ НАМ ДАРЖ БАЙХГҮЙ БОЛ ИХ МУУ САНААТАЙ ЭВГҮЙ ГАРУУД ШҮҮ.НЭГ Л ӨДӨР НААД ХАСАГУУД ЧИНЬ МОНГОЛ ТӨРИЙН БҮХ АЖЛЫГ ХАСАГ ХЭЛЭЭР ЧААНА КУЛГАЙЧУУДАА ГЭХ УЛСУУД ШҮҮ.ЮНЕСКО ГЭНЭ ШҮҮ ХУЦНА БИЗ

Холбоотой мэдээ

Back to top button