СПОРТ
БИЧЛЭГ: Х.Хатанбаатар охиныхоо хамт “Гайхамшигт хүмүүс”-ийг гайхшируулав

Аавынхаа заасан 90 гаруй улсын далбааг огт тээнэгэлзэж, түгдрэлгүй заан, амандаа шулганах нэгэн бяцхан охины бичлэг цахим ертөнцөд хоёр жилийн өмнө цацагдан, олны хайрыг татсан. Тухайн үед хоёр ой гаруйтай байсан түүнийг Х.Ивээл гэдэг.

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний бага охиныг ОХУ-ын “Россия-1” телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлгийнхэн урилгаар оролцуулсан билээ. Тэдний оролцсон нэвтрүүлгийн дугаар өчигдөр “Россия-1” тэелевизээр цацагдан, олны хүртээл болсон юм.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.