УЛС ТӨР

Хөгжлийн банкнаас Эгийн голын УЦС төсөлд зарцуулсан 34 сая ам.долларыг хэн төлөх вэ

Эгийн голын УЦС барих ажил ерөнхийдөө царцсан гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үедээ эл төслийг ерөнхийдөө зогсоож, хойшлуулаад ирсэн байдаг. Гэтэл эл төслийг урагшлуулах гэж олон жилийн өмнөөс улсын төсвийн олон тэрбум төгрөг зарлагадаж, үрэн таран хийсээр ирсэн байх юм.

Тодруулбал, Эгийн голын УЦС төслийн баг гэж Д.Одхүүгээр ахлуулсан хүмүүс ажиллаж байсан ч тав, зургаан жилийн өмнө тус багийг татан буулгаж, төслийн ажил урагшлахаа больсон юм.

Тэгвэл тэр үед буюу 2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдын 2014 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн албан тоотоор 34 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас Эгийн голын УЦС төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл төсвөөс эргэн төлөгдөх уг төслийн үйл ажиллагааны зардал хэтрүүлж байсан нь тухайн үед шалгалтаар тогтогдож байж. Тодруулбал, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын үндсэн цалингийн жишигт заасан дүнг ЭГУЦС төслийн нэгжийн 2013 онд хоёр сар, 2014,2015 оны цалингийн зардалд 2.9 тэрбум төгрөг олгосон байна. 2016 оныг оруулбал 4.4 тэрбум. Сар бүрийн цалингийн задаргаанаас харахад төслийн нэгжийн нийт 30 ажилтны жишиг цалинг суурь цалин гэж үзэж, өсгөх коэффициент нэрийн дор үндсэн цалинг 100 хувь нэмэгдүүлэн бодсон байна.

Зөвхөн цалингийн зардлын хувьд 1.4 тэрбумыг давхар тооцон санхүүжүүлсэн байна гэх мэт. Гэтэл хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн дээрх 34 сая ам.долларыг одоо хүртэл төлөөгүй, төсвөөс төлөх ёстой эзэнгүй өр болон хүлээгдэж буй юм.

Үүнтэй яг адил төлөх компани, эзэнгүй, төсвөөс төлөхөөс өөр аргагүй байдалтай Хөгжлийн банкны зээлдэгчид ч байна. Тодруулбал Эрчим хүчний яам хөгжлийн банкнаас авсан 45 тэрбум, ДЦС-4 ТӨХК-ийн авсан 244 тэрбум төгрөгийн зээл гэх мэт.

Эрчим хүчний яам авсан зээлээрээ дөрөвдүгээр цахилгаан станцад өргөтгөл хийж, 90 мегаваттын эх үүсвэрийн хүчин чадлыг бий болгосон. Мөн Амгалан дулааны станцад зарцуулсан. Түүнчлэн ДЦС-3 дээр нэг блок барьсан. Энэ бүгдээр жил бүр шинээр бий болсон эрчим хүчний хэрэглээг хангасан гэх. Гэвч зээлээ эргэн төлж чадаагүйгээс одоо Хөгжлийн банкны хар жагсаалтад орчихсон яваа нь энэ. Төлөлтийг нь төр хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд байгаа гэсэн үг. Хэрвээ яамыг, ДЦС-4 ТӨХК-ийг өөрсдөө төл гэвэл тэд цахилгаан, дулааны үнээ нэмж, иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхээс өөр ямар ч гарц байхгүй гэдгийг өчигдөр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн хэлж байх жишээтэй. Ийм л төвөгтэй нөхцөл байдал Хөгжлийн банны зээлийн эргэн тойронд үүсээд байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 23, 2022 13:16

Путлерын �######�ийг долоосон гөлөг төлнө

Зочин ЯАНАА
Зочин ЯАНАА
3 сар 23, 2022 14:07

гадаадад айлчлахдаа гөлөг царайлж хүний �######� долоож байгаад усан цахилгаан станц барих асуудлыг бүр тэглэж, байг�##�ьд цутгах голын эко хамга�##��##�т гэдэг нэрээр хорлосон хүн энэ мөнгийг төлөх ёстой шүү

Зочин ц.пүрэвсүрэн
Зочин ц.пүрэвсүрэн
3 сар 23, 2022 14:18

одхүү төлна

Иргэн
Иргэн
3 сар 23, 2022 17:55

Хүрэлсүхийг орос уруж явуулж зарцуулсан мөнгөө олж ир гэх нь зөв болно.

Beijing
Beijing
3 сар 23, 2022 21:10

Amarhan shuu harin, Oros tuloh yostoi, ugui gevel usan tsahilgaan stantsaa barinaa geed zutgeed bai

Холбоотой мэдээ

Back to top button