СПОРТ

Монголын хөлбөмбөгийн шигшээ өнөөдөр Лаосын багтай тоглоно

Монголын Үндэсний Шигшээ баг 23 тоглогч, албаны долоон хүний бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан. Шигшээ багийн хувьд ирэх ОУХБХ-ны өдрүүдэд албан ёсны хоёр нөхөрсөг тоглолтыг хийх юм.

Гуравдугаар сарын 23-ны өдөр бид Лаосын шигшээ багийн талбайд зочлон тоглох бол 29-нд Бангладеш улсад ээлжит тоглолтоо хийх юм.

Тус хоёр багаас Лаосын шигшээ багтай хамгийн сүүлд учраа тааран тоглоход 4:1-ийн харьцаатай манай залуус талбайд нь буулган авч байсан юм.

Тухайн тоглолтод гоолдож байсан Ц.Мөнх-Эрдэнэ, А.Нармандах болон Н.Наранболд нар энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button