НИЙГЭМ

Эдийн засаг хямарсан ч эрх баригчид гоё ганган танхимд хуралдсаар

Хөл хорионы үеэр импортын урсгал багасаж, гадаад валютын нөөц тогтвортой хадгалагдаж байв. Харин хил нээгдэж,  хорио хязгаарлалтууд цуцлагдсанаар эсрэгээрээ ам.долларын гадагш урсгал нэмэгдлээ. Ингээд валютын нөөц хомстох эрсдэл нүүрлэв.

Үүний дээр, ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөж, дагаад Монголд шатахууны үнэ өсөх процесс ч өрнөж байна. Цаашлаад, Орост ам.долларын гүйлгээ зогсоод байгаа тул оросууд энд валют солиулж аваад, хилээр их хэмжээгээр гаргах болсон нь ч анхаарал татна.

Юмны үнэ өсөж, инфляц нэмэгдсээр. Энэ үед Монголбанк тансаг хэрэглээний барааны гаалийн татварыг нэмэх саналтай буйгаа уламжилснаас өөрөөр мөнгөний дорвитой бодлого санаачилсангүй. Сангийн сайд Б.Жавхлан сураггүй.

Харин “Эдийн засгийн форум” гэсэн гоё нэртэй хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг эдгээр өдрүүдэд үргэлжилсээр. Хамаг сайд, бодлого тодорхойлогчид тэнд хэдэн өдөр сууж байна. Алс хэтийн бодлого ярьж байгаа нь сайшаалтай. Гэвч гоё ганган танхимд, орчлонгоос тасран хуралдаж байх хооронд нь иргэдийн амьдрал улам хүндэрч байна. Эдийн засгийн эрсдэлүүд улам гүнзгийрсээр.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button