Нийгмийн

Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 1825 байршилд газар олгосон зөрчил илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Гантулга “Он гарснаас хойшхи эхний гурван сард 806 өргөдөл, гомдол ирсэн. Үүний 132 нь барилга байгууламжтай холбоотой. Үүнийг шалгаад 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Он гарснаас хойш барилга байгууламжийн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зургаан осол гарсан. Үүний нэг нь цахилгаан шатны осол” гэсэн.

Мөн нийслэлд үерийн эрсдэлтэй 1825 байршилд газар олгосон зөрчил илэрчээ. Эдгээр газар нийтдээ 3227 айл өрх суурьшиж байна. Энэ дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас ААН, төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн гэж тодотгов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button