
Их Британи мөн “Орос, Украин дахь ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд” “Би-Би-Си” /BBC World/ агентлагт нэмэлтээр 4.1 сая фунт стерлинг олгохоор болжээ.
Гуравдугаар сарын 4-нд Оросын Роскомнадзор Украины нутаг дэвсгэрт болж буй үйл явдлын талаар олон нийтэд “худал ташаа мэдээлэл” тараасан хэргээр гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон тэдгээрийн төслүүдэд хамаарах хэд хэдэн мэдээллийн эх сурвалжийг ОХУ-д хаасан.

Үүнийг тодруулбал, Америкийн “Америкийн дуу хоолой” /Voice of America/, Британийн “Би-Би-Си” /BBC/, Германы “Дойче Велле” /Deutsche Welle/, Оросын “Медуза” /Meduza/ хэвлэл мэдээллийн агентлагууд, вэбсайтууд багтжээ.
Мөн хожим нь Британийн “Би-Би-Си” /BBC/-гийн Оросын албаны вэбсайт болон “BBC.com” олон улсын албан ёсны вэбсайт, мөн “BBC News”-ийг хаасан нь ил болоод байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.