Д.Дэлгэрсайханы эхнэр: Бид хандив хүсээгүй, зургаан сарын өмнөх бичлэг сэргэсэн байна

"Жүжигчин Д.Дэлгэрсайханы охин хүнд өвчин туссан учраас тэрбээр хөдөө орон нутгаар ганцаараа тоглолт хийгээд явж байна" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Иймд "Маск" продакшны жүжигчид туслахгүй байна гэх өнцөг яригдав. Тиймээс жүжигчин Д.Дэлгэрсайханы эхнэртэй холбогдож охины биеийн байдал болоод бусад асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр "Цахим орчинд бидний хүүхдийг хүнд өвчнөөр өвдсөн гэж мэдээлсэн байна. Охин маань хотод эмнэлэгт хэвтэж байгаа. Хандив цуглуулах хэмжээнд хүнд өвчнөөр өвдөөгүй. Бид "Маск" продакшны залуу жүжигчид болоод дуучидтай хамтарч тоглолтоо хийгээд явж байна.
Өчигдрөөс эхлээд цахим орчинд түгсэн бичлэг бол зургаан сарын өмнө хөл хориотой үед тавьж байсан юм. Тэр бичлэгийг л цахим орчинд сэргээчихсэн бололтой. Бид хөдөө орон нутгаар тоглолт хийж байгаа нь үнэн. Хэдхэн хоногийн дараа тоглолтоо дуусгаад буцах төлөвлөгөөтэй явна.
Мөн "Маск" продакшны жүжигчид бидэнд туслахгүй байгаа мэт өнцөг яригдсан байна. Энэ огт тийм биш. Бид ард түмнээс хандив босгохыг огт хүсэхгүй байна. Охин маань хандив босгох хэмжээнд өвдөөгүй. Хэрэв бид "Маск"-ынхаа жүжигчдэд "Туслаач" гэж хандсан бол дуртай нь аргагүй хандив эхлүүлнэ. Одоо тэд охиноос минь хүнд өвчтэй хүүхдэд туслахаар хандивын аян өрнүүлж, дөрөвдүгээр сарын 1-нд тоглолт хийх гэж байгаа шүү дээ" гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
аль нь үнэг бэ сая манай энд тоглолто хийчээд явсан манай хүүхдүүд бүгд л үзсэн шүү дээ
худлаа мэдээлэл цацах юм аа. өөрөө орон нутгаар хандивын тоглолт хийж бн гээд лайв хийж байна шдээ