Нийгмийн
Талибанчууд эмэгтэй сурагчдыг сургуульд явахыг хоригложээ

Афганистаны Засгийн газрын Боловсролын яам дунд, ахлах ангийн охидыг суруульд явахыг хориглосон тухай MASS агентлаг мэдээлжээ. Тухайлбал, охидын ахлах, дунд сургуулиудыг цаашид мэдэгдэл гарах хүртэл хаасан бөгөөд хичээлийн жилийн эхнээс зөвхөн зургаадугаар анги хүртэлх охид л хичээлдээ явж болно гэсэн байна.
Хэрэв долоогоос 12 дугаар ангийн охидын дүрэмт хувцасны загварыг шариатын хууль, үндэсний уламжлал, соёлд нийцүүлбэл Афганистаны Исламын Эмирт улсын /талибуудын хэрэглэж буй улсын нэр/ тогтоолоор сургуулиуд тэдэнд нээгдэнэ гэжээ.
Энэ шийдвэрийг оны өмнө хэрэгжүүлж байсан ч өчигдөр дахин сунгаж байгаагаа мэдэгджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.