УЛС ТӨР

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн удирдах хороо хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/320 дугаар захирамжаар шинэчлэн байгуулагдсан “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн Төслийн удирдах хороо хуралдлаа.

Төслийн удирдах хорооны хуралдаанаар нийт долоон асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төслийн худалдан авах ажлын төлөвлөгөө, төсөл хэрэгжих байршлыг тодорхойлон батлуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталсан юм.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон Өндөр технологийн сангийн санхүүжилтээр 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд гэр хорооллын 100 га газарт 10.000 айлын эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бүхий эко хорооллыг байгуулах бөгөөд нийт долоон жилийн хугацаанд хэрэгжих юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button