
Талибанчууд Афганистаныг эзэлж, Засгийн эрхэнд гарахаас өмнөхөн АНУ-ыг зорьсон Афганистаны Сангийн сайд асан Халид Пайенда Америкийн нийслэл Вашингтон хотод таксины жолооч болжээ. Энэ талаар “The Guardian” агентлаг мэдээллээ.
Халид Пайенда өдгөө 40 настай ба саяхныг хүртэл АНУ-аас Афганистанд өгсөн 6 тэрбум ам.долларын төсвийг хянадаг байв. Гэтэл одоо тэрбээр хэдэн арван ам.долларын урамшуулалт цалин авахаар таксины жолооч хийн, илүү цагаар ажиллаж байна.
“Сангийн сайд асан ийнхүү шинэ ажилд орж, эхнэр болон дөрвөн хүүхдээ тэжээж байна” хэмээн хэвлэлүүдэд бичжээ.
Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа, “Кабулаас Вашингтон руу нүүх нь түүнд маш хэцүү байсан” гэжээ. Тэрбээр Тэрбээр гэр бүлээ тэжээх боломж олгосонд талархаж байгаа ч одоогоор амьдрах байргүй байгаа гэж ярьсан байна.

Түүний хэлснээр, “Афганистанд явуулсан АНУ-ын бодлого эхэндээ “сайн санаа агуулж байсан” ч төдийлөн амжилт дагуулаагүй. АНУ-ыг ардчилал, хүний эрхийн төлөөх амлалтаасаа урвасан” хэмээн буруутгав.
Талибанчууд Кабулыг эзлэхээс долоо хоногийн өмнө Халид Пайенда Сангийн сайдын албаа хүлээлгэн өгсөн. Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Ганитай харилцаа муудсан байсан тул тэрбээр баривчлагдахаас айснаас гадна гэр бүлийнхэн нь аль хэдийн АНУ руу явсан байсан ажээ.
“Хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллах тогтолцоог бий болгохын тулд бидэнд 20 жилийн хугацаа байсан.
Бидний бүтээн босгосон бүх зүйл маш хурдан хугацаанд нурж, хөзрийн байшин болж хувирсан. Авлига хээл хахуулийн суурин дээр бий болсон хөзрийн байшин” хэмээн Халид Пайенда Афганистаны нийслэлийг “Талибан” хөдөлгөөнийхөн эзэлсэн өдөр Кабул дахь Дэлхийн Банкны төлөөлөгчид захидал илгээж байсан юм.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙ ОЧИРБАТ БАГАБАНДИ ЭЛБЭГДОРЖ БАТТУЛГА ЭНХБАЯР НАР МОНГОЛДОО ПРУСС УНААД ХАЛТУУРАНД ЯВЖААГААШТ САЙН БАЙГАА БИЗ АМЬДРАХ ГЭЖ АЛАЛДАЖ ЯВНАШТ КӨӨРКӨС МУНДАГ БАЙГАА БИЗ ТЭДНЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ МАНАЙХААН