Өнгөрсөн шөнө согтуудаа автомашин жолоодсон 375 зөрчил илэрчээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалж, зам тээврийн ослын улмаас 2021 онд 106 хүний амь хохирч, 205 гэмтсэн байна.
Мөн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар 39.428 зөрчлийг илрүүлсэн. Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар согтуу жолоочийн гаргасан ослын улмаас жолооч 5, зорчигч 4, явган зорчигч 1, бага насны 3 хүүхэд, нийт 13 хүний амь хохирч, 55 хүн гэмтсэн харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.
Тээврийн цагдаагийн албанаас иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан болд бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн хугацаанд Улсын хэмжээнд зохион байгуулж ажиллаа.
Хяналт шалгалтад Нийслэл болон орон нутгийн хэмжээнд 400 гаруй хяналтын цэгт тус албаны харьяа газар хэлтэс, Төмөр зам дах цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт 375 үүнээс нийслэлд 222, орон нутагт 153 илрүүлж, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийллээ. Мөн зөрчил бүхий 246 тээврийн хэрэгслийг түр саатууллаа.
Шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамт архидан согтуурсан, бага насны хүүхдээ тээвэрлэсэн, найз нөхөд, дотны хүмүүс нь шаардлага тавиагүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, шалгуулахаас зайлс хийсэн зүй бус үйлдэл гаргасан асуудал зонхилж байлаа.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Машиныг нь хурааж аваад хорих ял өг л дөө . Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд халдаад байгаа биз дээ
ОДОО ТЭГЭЭД ЯАХ УУ?
МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХИЙХ БОЛЦОН БИШ ҮҮ? АРХИЧДАА ЭРХЭМСЭГ ДОНТОНГУУДАА АРХИ ЧААХААР БОЛБОЛ МАШААНАА ТАВИАЧЭЭ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ БИ ТА НАРТ МӨН ИХ ХЭЛСЭН ДЭЭ ГУРАВ ХАРАГДВАЛ ГОЛЫХ НЬ ЮМ ШҮҮ ДЭЭ.ЭСВЭЛ ДУСЛЫН СИСТЕМЭЭР ШУЛУУН ГЭДСЭЭРЭЭ ШУУД ШАХУУЛЧИХААЧ АМНААС ЧИНЬ АРХИ ҮНЭРТЭХГҮЙ АМАР МЯНГА ҮЛЭЭЛГЭЭД ГАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЫН МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН ӨЛМИЙ БАТ ОРШИГЭЭ АРХИЧДЫН НЭГДСЭН НАМЫН ДАРГА АРХАГ АРХИЧИН СОГТУУХҮҮГИЙН МАНАРААХҮҮ БИ МЭНДЧИЛЬЕЭ ТА НАРТАА ХАЙРТАЙ ШҮҮ
Тээврийн Цагдаагийн Алба хүчээ үзээд нэмэргүй байна. 2021 онд согтуугаар жолоо барьсан хүн байсан ч энэ жил 2022 онд согтуугаар жолоо барьж байгаа хүмүүс нэмэгдээд л байх юм. Хүүхдүүд өглөө сургуульд явахад нь машин сайн хараарай гээд дүү нарыг нь хардаг учир маш их хэцүү юм. Согтуу жолоочид тавих хариуцлагыг нь нэмэгдүүлж, жолоо барих эрхийг нь нилээд хэдэн жилээр хасаж болдоггүй юм болов уу!!! Хуулиндаа нэмэж оруулж болдоггүй юм болов уу!!!!