СПОРТ

Х.Ундрам, Ц.Саруул нар ДАШТ-д анх удаа оролцож байна

Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн ДАШТ Азербайжан улсын Баку хотод өнөөдөр эхэллээ. 60 орны 150 гаруй тамирчин оролцож буй тэмцээнд манай улсаас ганцаарчилсан төрөлд хоёр гимнастикч өрсөлдөж байна.

Монгол Улсын тамирчид уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн ДАШТ-д түүхэндээ анх удаа оролцож байгаа нь энэ.

Монголын багийн бүрэлдэхүүн:

Багийн ахлагч: Балцэрэнгийн Цогтбаяр,

Шүүгч: Олон улсын шүүгч, ОУХМ Баатаржавын Эрдэнэзаяа

Дасгалжуулагч: Спортын мастер Мөнхбаярын Булган, Цэнджаргалын Тунгалаг

Тамирчин: Хашбатын Ундрам, Цогтбаярын Саруул.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button