Нийгмийн

Тивийн аваргаас монголын дугуйчид гурав дахь медалиа хүртлээ

2022 оны гуравдугаар сарын 25-нд Тажикистаны нийслэл Душанбе хотноо эхэлсэн замын дугуйн Азийн аварга шалгаруулах 40 дэх удаагийн тэмцээнээс манай Монголын дугуйчид гуравдахь медалиа авлаа.Тэмцээний эхний өдөр явагдсан эрэгтэй багийн цуваа гараатай ( Team time trial) 24 км-ийн уралдаанд С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг мөнгөн медаль хүртсэнийг өмнө нь мэдээлсэн.

Тэмцээний хоёрдахь өдөр явагдсан идэрчүүдийн буюу 17-18 насны ангилалд ганцаарчилсан цуваа гараатай 24 км-ийн зайд уралдсан А.Даваажаргал найман орны тамирчидтай өрсөлдөж хүрэл медаль зүүсэн.

Харин өчигдөр болсон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай (Individual time trial women's Elite) 24 км-т уралдаанд 11 орны " төмөр хүлэгтнүүд" хурд сорьсноос манай Цэрэнлхамын СОЛОНГО 35 мин 04 сек 08 доль амжилтаар Казахстан, Индонезийн тамирчдын дараа орж, хүрэл медаль хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button