Нийгмийн
Усыг гурав дахин хэмнэх “VAX” уураар цэвэрлэгчийн тухай 5 баримт

Таван Богд Смарт Электроникс компани нь байгалд ээлтэй, усны хэмнэлттэй, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэгчдэдээ хүргэдэг бөгөөд та бүхэндээ 3 дахин усны хэмнэлттэй VAX брэндийн уураар цэвэрлэгчийг танилцуулж байна.
- Та бүх төрлийн хатуу гадаргууг цэвэрлэхдээ усаар бус уураар цэвэрлэх нь илүү үр дүнтэй. Учир нь ус болон уур хоёрын температур яг ижил байсан ч уурын энерги илүү байдаг. 100 хэмийн халуунтай нэг литр усыг ижил хэмийн уур болгон хувиргахын тулд 2257 киложоуль энерги, эсвэл барагцаагаар нэг секундэд 1000 дахин илүү ВТ ашиглах шаардлагатай болно. Энэ бол маш их хүч бөгөөд үүнийг усны ууршилтын нуугдмал хүч гэж эрдэмтэд нэрлэдэг.
- Мөн усаар угаах үед халуун ус гадаргууд хүрэхдээ шууд хөрөлт явагддаг бол халуун уур гадаргууд хүрэхдээ эхлээд усны төлөвт шилжиж дараа нь хөрөлт явагддаг тул илүү үр дүнтэй байдаг байна.
- VAX брэндийн 2 төрлийн уураар цэвэрлэгч нь 300-1600 вт-ийн хүчин чадлаар 110-130 градусын өндөр температуртай даралт бүхий уур гаргадаг учраас нэмэлт угаалгын болон химийн бодис хэрэглэхгүйгээр ямар ч дагтаршсан бохирдлыг, элдэв төрлийн нян бактерийг төвөггүй устгаж ариутгадаг. Мөн гадаргууд тогтсон бохирдол, тос, толбоноос гадна нүдэнд үл харагдах тоос тоосонцор, тоосны хачиг, өвчин үүсгэгч нянг устгаж ариутгадаг.
- “VAX” уураар цэвэрлэгч нь маш бага ус зарцуулахаас гадна гадаргууг дахин дахин арчиж ариутгах шаардлагагүй, мөн хүрэхэд төвөгтэй нүх сүв, зай завсраас ч бүх төрлийн бохирдлыг амархан цэвэрлэж чаддагаараа онцлог.
- Хаврын хуурайшилт эхэлж байгаа энэ үед нян бактерийг 99,9% усгадаг тул ханиад томуу, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Эрүүл мэндэд ээлтэй, усанд хэмнэлттэй, үр дүнтэй цэвэрлэгээг хийхдээ VAX брэндийн хоёр төрлийн уураар цэвэрлэгчийг сонгон цорын ганц албан ёсны борлуулагч “Таван Богд Смарт Электроникс”-оос худалдан аваарай.
Онлайн захиалга: www.smartcenter.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Vax bol yalt ch ugui sain shuu
Хэрэгтэй мэдээлэл байна шүү баярл�##�аа
Хөөх ямар гоёын мэдмээрийм бна
Эндээс юм авы байз
Va-н тоос сорогч нь ч сайн, ер нь күүл шүү
Хаагуур зарж байна лизинг байгаа болов уу
Авна аа