Нийгэм мэдээ

Нэг сар цагдан хоригдсон Ц.Санжаачойпэл 16 хоноод суллагджээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих шийдвэр гаргасан ч хугацаанаас нь өмнө суллажээ.Тодруулбал, Ц.Санжаачойпэл энэ сарын 8-нд буюу 16 хоног хоригдоод суллагджээ. Одоогоор түүнийг гадуур шалгаж байгаа бөгөөд Монгол Улсын хилээр гарах хориг нь хэвээр буй.

Хэргийг эргэн сануулахад, Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хохирогчийн биеийн байдал хүнд, нүднийх нь цаад аяганы яс хугарсан гэх мэдээллийг хохирогчийн аав өгч байсан юм.

Бид эл хэрэг хэрхэх талаар эргэн мэдээлэх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

аав нь одоо л нэр төрөө шороотой хутагчаад бга блхс бш цагтаа ч аатай цуутай бөх бсмдаа

Зочин
Зочин

Аав ч хүчтэй байна шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголын хууль хүчгүй байна 🙁

Зочин
Зочин

zodoon bolohod 1d hugardag yas

Зочин
Зочин

Хүнийг эрэмдэг зэрэмдэг болгож, алахын наагуур болтол нь зодож танхайрсан хүн 16хан хоноод суллагджээ! Монголын хууль, шүүх ч гэж дээ? Ёстой хөөрхийлөлтэй юм даа!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мал минь, гадуур шалгагдна ш дээ;ямар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон биш.

Иргэн
Иргэн

Хаашаа янзын төрхтэй залуу вэ??? Мансуурчихсан зургийг нь тавьчихсан юмуу??

Холбоотой мэдээ

Back to top button