УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Энэ шоу хийдэг сэдэв биш, хэвлэлийнхнийг байлгах шаардлагагүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ зохион байгуулж буй Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.

Сонсголын эхэнд УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Б.Энхбаяр, Т.Доржхандтай санал нэг байна. Энэ бол шоу хийдэг сэдэв биш. Парламентынхаа танхимд хариуцлагатай болоод хариуцаж байсан хүмүүс нь сууж байж ярилцах ёстой. Олон нийт түүнийг сонсох, харах ёстой. Эртээд та бүхэн шоу хийж байна лээ. Аудитын дүгнэлтийг түшиж ярих ёстой. Д.Хаянхярвааг Сангийн сайд байхаас эхэлж Монголд анх 600 сая ам.долларын евро бонд боссон юм. Бүгд Чингис бонд гээд ганцхан бонд мэддэг. Энд хэвлэл мэдээллийнхэн асуух шаардлагагүй. УИХ нь энд байж ярилцмаар байна. Баахан гудамжинд сууж байгаа хүмүүс орж ирээд байна. Тэгвэл энд би УИХ-ын гишүүн гэж суух ямар хэрэг байгаа юм. Тэгэхгүй бол энд орж ирсэн хүмүүс энэ үйл явц яаж явсныг мэдэхгүй. Тэгэхгүй бол энэ чинь шоу болно шүү" хэмээлээ.

Нээлттэй сонсгол үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 29, 2022 10:21

За боль Алтанхуягаа юу нуух гээд байгаан

Зочин
Зочин
3 сар 29, 2022 10:22

Нууц аа нуух хэрэггүй

Зочин
Зочин
3 сар 29, 2022 10:23

Зарим т�##�аараа зөв ш дээ

Зочин
Зочин
3 сар 29, 2022 10:23

Гэхдээ сэтгүүлчид байхаар яана гэж

Zochin
Zochin
3 сар 29, 2022 10:25

Uuruu Erunkhii said baikhdaa baakhan yum khuschikhsan yum bna l daa. KKKK

Back to top button