УЛС ТӨР

Б.Баттөмөр: Х.Баттулга, Н.Алтанхуяг нар давуу эрхээ ашиглаж, ЗЭЭЛ олгожээ

Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Сонсголын эхэнд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгээс хяналт, шалгалтынхаа дүнг танилцууллаа.

Танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хийсэн юм.

Тэрбээр, "Хөгжлийн банкны зээл бол хөгжлийн зээл биш байна. Нийт 37 зээлдэгч зээлээ зориулалтын бусаар ашигласан. Зээлээ зориулалтын дагуу ашигласан 28 компани байна. Зориулалт нь нотлогдоогүй 18 компани байна. Хэвийн зээлдэгч 17 байна. Анхаарал хандуулах дөрвөн зээл байна. Чанаргүй 44 зээлдэгч байна. Нийт 7.4 их наяд төгрөгийг олгосон байна" хэмээлээ. 

"Улс төрчдийн нөлөө, хамаарлын тухай хэдэн зүйл хэлье. Ажлын хэсэг хүнийг гэм буруутайг нь тогтоохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөтөл" ХК, ТОСК, Шинэ Яармагтай холбоотой төсөлд давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-29 11:33

Үнэн ш тээ

Back to top button