Нийгмийн

Монголын эрэгтэй, эмэгтэй баг ДАШТ-д оролцох эрх баталгаажив

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 багийг албан ёсоор зарлав.

Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад, Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа дэлхийн шилдэг 20-д багтлаа. Ингэснээр ДАШТ-д оролцох эрх нь албан ёсоор баталгаажив.

Энэ жил ДАШТ Бельги улсад зургаадугаар сарын 21-26-нд болно.

Орос, Украины улс төрийн нөхцөл байдал, дайны улмаас хойд хөршийн багийг ДАШТ-ээс хасчээ. Улмаар ОХУ-ын оронд аль улсын багийг оролцуулахыг FIBA-гийн Удирдах зөвлөл шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button