НийгмийнУЛС ТӨР

Сонсгол нэртэй ШОУ, ТЭДЭНД хариуцлага тооцоогүй хоёр сар

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд өчигдөр өглөө 09:00 цагаас эхлэн үргэлжилж, орой 20:00 цагт дууслаа.

Сонсголоос бид юу олж мэдэв гэдгийг дүгнэе. УИХ-ын олон ч гишүүд асуулт асууж, халаглалаа ярьж, загнаж, зэмлэж, попорч, зарим нь сэтгүүлчдийг доромжлов. Хөгжлийн банкнаас хамаарал бүхий этгээд нь зээл авсан, АТГ-т шалгуулах 20 улстөрчийн дунд яг одоо парламентад сууж буй зургаан гишүүн байх юм. Үлдсэн нь УИХ-д сууж байсан болон төрийн өндөр албан тушаал хашиж явсан этгээдүүд. Ийнхүү бүтэн өдөржин хуралдсан хурлаас бид 20 улстөрчийн нэртэй л үлдэх шив.

-ГУРВАН НАЙЗ ГИШҮҮНИЙ ИЛ ТОДХОН ХЭРЭГ-

Тэднээс Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нарын Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг олон нийт мэднэ. Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамтарсан компани Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Тэр үед УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байсан.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин 2019 оныг дуустлах хугацаанд зургаан сарын гэрээтэйгээр ажилласан.  Тэрбээр УИХ-д нэр дэвших амбицтай байсан учраас 2019.12.31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байдаг. Одоо бодоход хоёр найздаа зээл олгох гэж тэнд захирлаар түр ажиллаад гарсан л дүр зураг харагддаг. Энэ талаар баримттай мэдээлсэн манай нийтлэлийг энд дарж унших боломжтой.

-АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН НЬ ЗЭЭЛ АВАХАД НӨЛӨӨЛСӨН Л.ЭНХ-АМГАЛАНД ЗУЛГУЙДАВ-

Түүнчлэн УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбогдож буй. Түүний нэрийг ч өчигдөр Ажлын хэсгээс зарласан. Гэтэл Л.Энх-Амгалан сайд улстөрчийнхөө нэр хүндийг ярьсаар гарч ирж, өөрийгөө гүтгүүлж байгаагаа хэлээд, ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрийнх нь нэрийг зарласаныг улс төрийн өрсөлдөгчөө намнасан үйлдэл хэмээн дүгнэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монгема” муур, нохойн хоол үйлдвэрлэхээр 11 тэрбум төгрөгийн зээл авсан юм билээ. Л.Энх-Амгалан гишүүн нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлийн хэрэгслүүдэд гарсан тул би хэлсэн юм. Сайн муу хэлүүлж байснаас нэрээ цэвэрлээд аваач гэсэн дээ л хэлсэн. Үүнд бүү эмзэглээрэй. Ажлын хэсгийн таван гишүүн ярилцаад шийдсэн. Би хувьдаа Л.Энх-Амгалан гишүүнийг хүндэтгэдэг, сайн боловсон хүчин тул өнөөдөр сайдын ажил хийж байна" хэмээн зулгуйдав.

-Н.АЛТАНХУЯГ УУРССАНДАА СЭТГҮҮЛЧДИЙГ "ГУДАМЖНЫ" ХЭМЭЭН БУХИМДАВ-

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тус банкны зээлтэй нэр холбогдсон улс төрд нөлөө бүхий 20 хүнийг АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа зарласны нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Түүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон гэж үзэж буйгаа тэр хэлсэн.

Гэтэл эрхэм гишүүн сэтгүүлчдийг "гудамжны" хэмээн доромжлон барин өөрийгөө өмөөрч, "Надад ямар ч хамаарал байхгүй. МАНАН-гийнхан байгаа, хайж ол. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхболд байгаа. Үүнээс илүү яаж толгойг нь зааж өгөх юм, та нарт" хэмээн уурсав.

-СОНСГОЛД ҮЗЭГДЭЭГҮЙ С.БЯМБАЦОГТ-

УИХ-ын гишүүн С.Бямбацогт баруун аймгуудын цементийн хэрэглээг хангах чиглэлд “Вестернхолд” компаниар 28 сая ам.долларын зээл авахуулсан нь анхаарал татаж буй. Тус компани түүний төрсөн дүүгийн компани.

Эрхэм гишүүн эл төсөл, авсан зээлийнхээ талаар удаа дараа мэдээлэл хийж, өөрийгөө өмөөрсөн, зээл авахад нь нөлөөлөөгүй гэсэн. Тэрбээр “Вестернхолд” компаниа зээл нь хэвийн төлөлттэй гэсэн ангилалд байгаа 14 компани байгаагийн нэг гэж их л бардам буй.

Тус компани 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр Хөгжлийн банкнаас 28,025,380 ам.долларын зээл авсан нь нэгэнт ил болсон. Түүний хувьд өчигдрийн сонсголд харагдсан ч үгүй. Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр түүний хамаарал бүхий этгээдийн авсан уг зээлийг төлөлтөө сайн хийж байгаа энэ тэр гэж магтаж байснаа АТГ-т шалгуулахаар өгч буйгаа зарлах нь тэр.

-СОНСГОЛ НЭРТЭЙ ШОУ, ХЭНД Ч ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ ХОЁР САР-

ЭЦЭСТ НЬ ДҮГНЭХЭД: Энэ бүхнээс хамгийн анхаарал татсан асуудал нь хоёр, гурван сар сүржигнэж, УИХ-аас шалгах ажлын хэсэг хүртэл гарч ажилласан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар өнөөдрийг хүртэл хэнтэй ч хариуцлага тооцоогүй байгаа явдал.

Олон нийтэд таалагдаж, оноо авах гэсэн сүржин мэдэгдлүүд, Хөгжлийн банкны үе үеийн захирлууд, зээлдэгчдийг барьж хорьсон явдал нь зүгээр л дүр эсгэлт байсан төдий. Нэр бүхий УИХ-ын эрхэм гишүүд, улстөрчдөд энэ хугацаанд хариуцлага тооцох байтугай загнаж, зэмлээ ч үгүй. Харин ч өмөөрч, нэрээ цэвэрлээд ав гэх мэтчилэн нэгнийгээ өөгшүүлэх янзтай.

Хөгжлийн банкны захирал асан хэдэн дарга нарын заримыг нь сар гаруй цагдан хорьж, хоёр дахь сар руугаа орж буй. Гэтэл өнөөдрийг хүртэл АТГ Хөгжлийн банкны асуудлаар хэнээс ч мэдүүлэг, тайлбар аваагүй гэдгээ зарлав. Өөрөөр хэлбэл, зээл авсан аж ахуй нэгжүүдийг л хэдэн сар балбаж, зээлээ төлөх нөхцөл боломжийг нь боомилсноос бус зээл гаргаж өгсөн албан тушаалтнууд, захирлууд, тэдэнд нөлөөлсөн УИХ-н нэр бүхий гишүүд, улстөрчдөд хариуцлага тооцох ажил огт урагшлаагүй байна гэсэн үг. Өчигдрийн сонсгол ердөө л худлаа ШОУ байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

бүүр нэг авилг�##� аваад өгөөд сурцан хэдэн юм байнаа

Зочин
Зочин

өчигдөрийн сонсгол зүгээр л шоу

Зочин
Зочин

Мөнгө өө төлөөч ээ хулгайчуудаа

Зочин
Зочин

эд нарт хариуцлага

Хариулт
Хариулт
Reply to  Зочин

Хөгжлийн банк , капит�##� банк ,ЖДҮ,НДС ,ЭМДС ,ГТЭС , 60 тэрбум схем бол нэг нам дангаар засагт гарч ирсний ГАЙ байлаа.Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр БУСАД нам эвсэлд нялзаачих санаатай шоу жүжиг тоглож байх юм . Одоо ардаас нь чингис банк , үндэсний хөрөнгө оруул�##�тын банк оочер дугаараа хүлээгээд байж байх юм.

Зочин п
Зочин п
Reply to  Хариулт

өгжлийн банк , капит#### банк ,ЖДҮ,НДС ,ЭМДС ,ГТЭС , 60 тэрбум схем бол нэг нам дангаар засагт гарч ирсний ГАЙ байлаа.Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр БУСАД нам эвсэлд нялзаачих санаатай шоу жүжиг тоглож байх юм . Одоо ардаас нь чингис банк , үндэсний хөрөнгө оруул####тын банк оочер дугаараа хүлээгээд байж байх юм.

Баасансүрэн
Баасансүрэн
Reply to  Зочин п

Ард түмэний улсаа хөгжүүлж тусгаар тогтнолоо бататгах боломжийг үгүй хийсэн хэнийгч хатуу шийтгэж байж улс оршин тогтоно.

Зочин
Зочин

Яг л тэглээ

Зочин
Зочин

Сах�##� Бхттулга хоёроос мэдүүлэг авсан уу

Зочин п
Зочин п
Reply to  Зочин

өгжлийн банк , капит#### банк ,ЖДҮ,НДС ,ЭМДС ,ГТЭС , 60 тэрбум схем бол нэг нам дангаар засагт гарч ирсний ГАЙ байлаа.Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр БУСАД нам эвсэлд нялзаачих санаатай шоу жүжиг тоглож байх юм . Одоо ардаас нь чингис банк , үндэсний хөрөнгө оруул####тын банк оочер дугаараа хүлээгээд байж байх юм.

Зочин
Зочин

hun bur tegsh erhtei tiim baihad ed nar yahaaraa ingej davardag yum

Зочин
Зочин

ийм хүмүүсийг битгий давра�##�даа адилхан ш�##�г�##�даа даварцан юм бэ

Зочин п
Зочин п
Reply to  Зочин

өгжлийн банк , капит#### банк ,ЖДҮ,НДС ,ЭМДС ,ГТЭС , 60 тэрбум схем бол нэг нам дангаар засагт гарч ирсний ГАЙ байлаа.Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр БУСАД нам эвсэлд нялзаачих санаатай шоу жүжиг тоглож байх юм . Одоо ардаас нь чингис банк , үндэсний хөрөнгө оруул####тын банк оочер дугаараа хүлээгээд байж байх юм.

Зочин
Зочин

Угаасаа АТГ энэ т�##� дээр юу ч хийхгүй байгаа.

Иргэн
Иргэн

ЖДҮСан , Хөгжлийн банкны хэрэг нь нам бүлэглэлийн хэрэг болой. Энэ байд�##�д үндэсний аюулгүй байдлын зөвлөл , хууль хян�##�тынхан ,нийт иргэд онцгой анхаар�##� хандуулах шаардлагатай.

Зочин
Зочин

Ойлгомжтой ш дээ. Ирцээс нь үзэхэд л нөгөө попроод байсан нөхдүүд хаана явна. Тавилттай жүжиг гэдэг чинь энэ

Зочин
Зочин

ингэж ялгавартай хандахаар чинь монголд хууль нь зүгээр гууль болж байна доо

Холбоотой мэдээ

Back to top button