УЛС ТӨР

Г.Амартүвшин ЗАХИРАЛ байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт зээл олгож, АЖЛАА ӨГСӨН хойноо шилжүүлгийг нь хийлгэжээ

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин 2019 оныг дуустлах хугацаанд зургаан сарын гэрээтэйгээр ажилласан.  Тэрбээр УИХ-д нэр дэвших амбицтай байсан учраас 2019.12.31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байдаг. Ердөө зургаахан сар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллахдаа “Хөгжлийн банкны зээл олголтын хугацаа хэт удаан байсан. Үүнийг өөрчилнө” гэх агуулгаар сар бүр мэдээлэл хийж, олон нийтэд өөрийнхөө карьерыг өгсөх ажлыг түлхүү хийсэн нь нууц биш.

Гэвч бодит байдал дээр Хас банкны угшилтай хэд хэдэн хүмүүсийг Хөгжлийн банканд авчирч, ажлаа өгөхөөсөө өмнө томоохон дүнгүүдтэй зээлийн гэрээ зурсан нь анхаарал татдаг. Г.Амартүвшинг захирлаар ажиллаж байх хугацаанд Хөгжлийн банкнаас гаргасан томоохон зээлүүд дунд Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан аж. Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар нь эдүгээ  УИХ-ын лобби бүлэг үүсгэж, “попорч” болох бүх сэдвүүд дээр дуугарч яваа шинэ гишүүд юм.

Тэдний эрх ашиг “Вертекс майнинг партнер” ХХК дээр хэрхэн нэгдсэн нь анхаарал татаж байна. Улсын дата бүртгэл дэх сангийн мэдээллээр хөөж үзвэл, тус компанийн үндсэн хувьцаа эзэмшигчээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням бүртгэлтэй. Харин Гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн дүү Хассуурийн Хашчимэг ажилладаг аж. Х.Ганхуяг, Г.Дамдинням нар “Хера” тодотголтой компаниуд дээр  мөн хувь эзэмшлүүд нь давхцаж буй. Эдүгээ тэд толгойн компанийнхаа нэрийг солих зэрэг мэдээлэл бүрхэгдүүлэх арга хэмжээ авч эхэлсэн нь анхаарал татав.

Сонирхолтой нь, Г.Амартүвшин найз нарынхаа “Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгох шийдвэрийг Гүйцэтгэх захирал байх хугацаандаа гаргаж, шилжүүлгийг нь 2020.01.03-ны өдөр хийлгэжээ. Зээлийг хэсэгчилсэн байдлаар бус нэг дор шууд 33 тэрбумын шилжүүлэг хийгэсэн байна.

Энэ нь Г.Амартүвшин ажлаа өгснөөс хойш шилжүүлэг хийгдсэн гэх тайлбарыг хожим хэлэхээр зориуд тооцсон гэх логик харагдаж буй юм. Х.Ганхуяг гишүүн зээлээ хугацаанд нь төлж буй гэж сошиал хуудсандаа тайлбарлаж буй ч эх сурвалжууд зээлийн төлөлтөө огт хийхгүй байгаа гэх мэдээлэл  өгөв.

Гол нь тэд бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Банк, Банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас багагүйгээр хөнгөлөх, шаардлагатай  эх үүсвэрийг төрөөс гаргах агуулга бүхий тогтоолын төсөл өргөн барьсан. Эл тогтоолын төслөөрөө дамжуулан, Хөгжлийн банкны зээлийн хүүгийн зөрүүгээ төрөөр төлүүлэх, зээлийн төлөлтөө хойшлуулах эрх ашиг агуулж байгаа гэх хардлага төрүүлж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

33 Сэтгэгдэл

  1. Маш зөв хардаж бна. Наадуул чинь ямарч төриин хүнии шинж ####га. улс орныхоо хөгжилд түй ч сэтгэл гаргахгүй улс. Зөвхөн хувь хүниихээ амбицыг л бодсон өнөө цагиин шинэ хонгилыг ухагч нар мөн гж харагдаж бна. Тэнгэр гэсгээх блноо…

  2. банкир ,өндөр боловсролтой з####уус төрийг өөрчлөх байх гэсэн горьдлого будаа дахиад л хонины арьс нөмөрсөн чонууд уу,

  3. iim l huugiin amitan manai KhanUulchid tavij baiga yumdaa…Huuchin gishuud estoi tsever baisandaa hurhii…Sarangerel, Bold, Enkh-Amaglan gd…tomootoi humustei baij bailaa…odoo ene Amartuvshin Dorjhand gsn teneg ongiroo yumnud garad irsen…estoi haramsaaj bainshu!

  4. Эд нарын зээлийн хүүг бууруулж огт болохгүй.
    Хулгайч зантай хуйв####дагч нар хэзээд ч баригддаг юм

  5. Хөгжлийн банкны зээлийн хүү нь 8 аас доош байгаа эд нар танил т####, давуу байдлаа ашиглаж зээл авсан байх магадл####тай бн түүнчлэн ийм бага хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлт хүүн дээр цар тахлын нэр барьж хөнгөлөлт эдлүүлэхгүй бх гэж найдаж бн

  6. Та 3 минь няцаж болохгүй шүү. Том бүлэглэлийн том дайр####т ирж байна гэдгийг ард түмэн ойлгож мэдэж байгаа. Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ.

  7. Гишүүнээс үтэр түргэн ОГЦРУУЛАХЫГ ШААРДАЖ байна! Бидэнд ийм төлөв царайлсан з####ьт, гэмт этгээдүүд хэрэггүй. Бид ийм хүмүүсээр ХУУЛЬ тогтоомжоо байтлуулахгүй!!! Хүрэлсүх, Занданшатар аа, эд нартаа Ялыг нь өгөөд “суудлыг” нь чөлөөлж, МАНаас бус жинхэнэ ард түмний хүүхдүүд дундаас мэдлэг боловсролтой, шударга хүмүүсийг сонгон ш####гаруулж ИХ-д гишүүн болгоё оо. Та нар үнэхээр ИЧ Л ДЭЭ. Алийн болгон ийм хэрэгтэнүүдээ Төрд “хадаж” байх юм бэ? Арга хэмжээ авахгүй бол ЁСТОЙ БОСНО шүү. Та нарт доромжлуулж хан####аа. Ард түмэнд ч энэ т####аар МЭДЭГДЭЛ хйиж Учл####т гуй! ТЭВЧИХГҮЙ!!!

  8. Дамдинням бол Жинхэнэ луйварчин. Авилг####ч яаж мөнгө тарааж гарсныг Дарханыхан мэднэ. Оюу толгойн том тендерт бас оролцож байгаа. Сайн судлаарай

  9. Амартүвшин бол Билгүүн номч Бямбын Ренчингийн ясны цусны үр удам биш .
    Ямарсайндаа 2 удаа Монгол Улсын иргэшлээс татг####заж нидерландын иргэн болсон.
    Харин дамдинням бол канадад аяга угааж байгаад иргэн нь болсон.
    Энэ ганхуяг бол харваас манж царайтай

  10. 2018 онд байгуулагдсан шинэ компанид 33 тэр бум төгрөгийн зээлийн барьцаанд тавигдах 50 тэр бум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байх ёстой. Зээлийн барьцаанд юу тавьсан бэ? Авсан зээлээ зориул####тын дагуу ашиглаж байгаа юу? юунд зарцуулсан бэ? Зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийж байгаа юу?

  11. Дамдинням бол БНХАУ-д элчин сайд байсан Цахилгаан гуайн хүргэн. Вертекс майнинг нь Таван толгойд нүүрс тээвэрлэдэг. 3 луйварчин хэлхэлдээд явж байгааг нээх том бүлэглэлийн дайр####т гэж өөд татахаа болино уу

  12. Энэ Хассуурийн Ганхуяг, Гонгорын Дамдинням гэж хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг бүх юманд байнга хөтлөлцөөд явж байдаг Сиамын ихэр шиг хоёр нөхөр байгаан. Ганц бат####гаатай хэлж чадах зүйл бол энэ хоёр энэ улсын сан хөмрөгийг хуу хамах шун####даа хөтлөгдөж орж ирсэн нөхдүүд байгаан. Хөгжлийн банкнаас гаргасан зээлийнхээ хэдэн хувийг нь Хүрэлсүх ахдаа өгч сонгуульд нэр дэвших мандатаа авсан бол гэдэг нь сонин байна. Мөн гишүүнээр бат####гаатай сонгогдохын тулд тус бүр дор хаяж 500 саяыг өгсөн нь байж таарна. Хөтлөлцсөн гишүүд хөтлөлцөөд шоронруугаа хэзээ нэгэн цагт явах нь тодорхой. Дамдинням ШУТИС-ын Санхүү эрхэлсэн ректор байхдаа асар их хэмжээний мөнгө хувьдаа завшаад шоронд орохын даваан дээр Канадруу оргон ########ж намаа ялсаны дараа буцаж Монголдоо ирсэн нөхөр шүү дээ.

  13. Daanch khelkheldeed saldaggyi um bna lee. Gishyyn bolood yamarch ashiggyi bna gd end tend alban tushaald chikhee khiikh geed l soliorood yavdag gsn. Boloogyi ee bankniikhan, sankhyych edin zasagchid gechikheed ter banknii tukhai khuuli n shal teneg. Ergyylen tatval taarna.

  14. Нидерландын иргэн яагаад УИХ-д ирэв. Тэр нөхөр гадны тагнуул юм уу. Эх орноосоо урвасан этгээд монголыг минь цөлмөх нь үү???

  15. Ганхуяг ахаа, Амартүвшинтэй арай өөр түвшинд сэтгэж тогло гэж л хэлье дээ тандаа. Эхээс унахаасаа хүн шиг амьдарч, к####орийн дутагд####гүй, оюуны хоосролгүй өсч хүмүүжсэн Амартүвшин шиг хүнтэй та ийм хөгийн аргаар үзээд нэрэмгүй, өөрөө л одоо байгаа намагтаа улам шигдэнэ. Амартүвшин тан шиг оюунлаг болон матери####лаг зүйлээр дутаж өсөөгүй. Харин аз жарг####, инээд хөөр, эрдэм ном, олон улсын мэдээ мэдээлэл, хүн шиг өвөө эмээ эцэг эхтэй өсч бойжсон хүн шүү дээ. Тэрийг ойлгох болоогүй юу? Та уул нь ижилхэн дөчин мянгатад царай муутуй нусаа гоожуулсан ч Амартүвшинтэй зэрэгцээд гүйж өссөн хүн юмсан. Тархи толгой төрөлхийн биш юм хойно нэмэргүй л юм гэдгийг таны амьдр#### тодхон харуулж байна, өөрийг тань өрөвдчихлөө эвий эвий. Одоо ийм гуйвуулсан, төлбөртэй мэдээллээ гаргаад гаргаад нэмэргүй дээ. Монголчуудын дийлэнх нь оюуны хоосролтой тэнэг ч гэлээ 90 оноос хойш босч ирэх үеийн шиг арай тийм сох тэнэг байхаа больсон шүү дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button