Нийгмийн

ТАНИЛЦ: Шилдгээр тодорч, “Алтан чагнуур”-ын эзэн болсон 16 эмч

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргаж бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн “ШИЛДЭГ ЭМЧ” шалгаруулах “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. "Алтан чагнуур 2022"-ын эздийг нарийн мэргэжлийн 16 төрөлд шилдэг эмчийг тодруулсан юм. Нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшиж эдгээрээс 16 эмч Алтан чагнуурын эзнээр тодорлоо.

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

Дотрын анагаах ухааны судлал: Б.Одончимэг /Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч, Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор/

Хүүхэд судлал: Д.Цэвэгсүрэн /"Хүрээ амаржих газрын нярайн их эмч/

2 хүн, зогсож буй хүмүүс болон костюм гэх мэтийн зураг байж болно

Мэс засал, гэмтэл согог судлал: А.Цэнджав /ЭХЭМҮТ-ийн Хүүхдийг мэс заслын зөвлөх эмч, клиникийн профессор/

Эх барих, эмэгтэйчүүд судлал: Л.Долгоржав /"Амгалан амаржих" газрын амбулаторийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч/

Эмнэл зүйн эмгэг судлал, анатомийн эмгэг судлал: Ш.Өнөржаргал /УГТЭ-ийн лабораторийн тасгийн эрхлэгч/

Дүрс оношилгоо судлал: Л.Түмэнжаргал /ГССҮТ-ийн Дүрс оношилгооны эмч, АУ-ны магистр/

Мэдрэл судлал, сэтгэц судлал: В.Баярмаа /СЭМҮТ-ийн дэд захирал/

Халдварт өвчин судлал:  Н.Отгон /ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн их эмч/

Хавдар судлал, арьс судлал:  Г.Цогзол /АӨСҮТ-ийн Поликилиникийн эрхлэгч/

Эрчимт эмчилгээ судлал, мэдээгүйжүүлэлт судлал: Б.Батбаяр /Орхон аймгийн БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн зөвлөх эмч/

Яаралтай тусламж судлал: Ж.Уламсайхан /УХТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч/

Нүд судлал, чих хамар хоолой судлал, нүүр ам судлал:  Л.Бямбасүрэн /УНТЭ-ийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч/

Уламжлалт анахааг ухаан, сэргээн засах судлал: С.Дэлгэрмаа /УГТЭ-ийн Сэргээн засах төвийн эрхлэгч/

Сумын эрүүл мэнд: А.Батбаатар /Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн дарга, Гэмтэл согог заслын их эмч/

Өрхийн анагаах ухаан: Л.Одончимэг /Сүхбаатар дүүргийн ӨЭМТ-ийн дарга, их эмч/

Нийгмийн эрүүл мэнд судлал: Ш.Агиймаа /ЗӨСҮТ-ийн тархвар судлаач эмч/.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button