Нийгмийн

Түлшний хомстол: "Тавантолгой түлш"-ийн тайлбар иргэдийн бодит амьдралтай нийцэхгүй байна

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нийслэл хотод сайжруулсан шахмал түлшний хөнгөлөлт үйлчлэхээ болино. Өөрөөр хэлбэл нэг шуудай түлшийг 1850 төгрөгөөр авдаг байдлаа больж 3750 төгрөгөөр авах юм.

Иргэд үнэ нэмэгдэхээс өмнө сайжруулсан түлшээ авах гэтэл борлуулалтын цэгүүдэд байсангүй. Үүнийг борлуулалтын цэгүүд өндөр үнээр зарахын тулд “байхгүй” хэмээгээд дарж байна гэх агуулга хөндөгдөх болжээ. Иймд “Тавантолгой түлш” компанийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Г.Даваабаатараас тодруулга мэдээлэл авлаа.

-"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ": ИРГЭД ТҮЛШЭЭ НӨӨЦӨЛЖ БАЙНА-

-Сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүдэд түгээж байгаа юу?

-Түгээлт өдөр бүр өмнөх шигээ хэвийн үргэлжилж байна.

-Өдөрт хэчнээн тонн түлш нийлүүлж байгаа вэ?

-2800 тонн сайжруулсан шахмал түлш борлуулж байгаа. Энэ нь нийслэл хотын айл өрхүүдийн хэрэглээг хангалттай хангах хэмжээ.

- Хангалттай гэж байгаа боловч тасалдал байгаа талаар иргэд мэдээлж байна. Энэ ямар шалтгаантай вэ?

-Үнэ нэмэгдэх гэж байгаа учраас хямд байгаа дээр нь нөөцлөх гэсэн иргэд их байх шиг байна. Үүнээс болж үдээс хойш түлш хомстоод байгаа байх. Манай зүгээс нийлүүлэлтээ хэвийн явуулж байна.

-БОРЛУУЛАГЧ: "ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" БИДЭНД ХЯЗГААР ТОГТООЖ, ТҮЛШ ӨГӨХГҮЙ БАЙНА-

Харин энэ талаар борлуулагчдаас тодруулахад, "Иргэдэд зургаан шуудай олгох журмаараа л олгож байгаа. Нөөцөлнө гэж байхгүй. "Тавантолгой түлш" компани борлуулалтаа эрс багасгасан. Зарим өдрүүдэд түлш огт ирэхгүй байгаа. Захиалга нэг өдөр өнжөөд авдаг ч сүүлийн үед захиалга авахгүй байна. Бид дуртай үедээ захиалаад авах боломжгүй. "Тавантолгой түлш компани л өнөөдөр захиалга өгч болно гэдэг. Ийн өгөхдөө ч хязгаарлалт тогтоож, ойр орчмын өрхүүдийг хангах хэмжээнд бус 30 минутын дотор зарагдаад дуусах хэмжээг л өгч байгаа" гэлээ.

-ИРГЭД: ГУРАВ ХОНОГ ХААНААС Ч ТҮЛШ ОЛЖ ЧАДСАНГҮЙ, БИД НӨӨЦЛӨХ БОЛОМЖГҮЙ-

Бид үүний дагуу Дөлгөөннуураас Зүрх-Уул хүртэлх түлш зарагдаж байгаа эсэхийг нягтлахаар явахад борлуулалт хийж байгаа нэг ч цэг байсангүй. Мөн Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Цайз зах хүртэл борлуулалтын цэгүүдээр очиход ч хоосон байлаа. Тус цэгүүдээс худалдан авалт хийхээр очсон иргэдээс лавлавал,

"Сүүлийн гурван өдөр сайжруулсан шахмал түлш авахаар олон цэгүүдээр явсан. Гэвч хаана ч алга. Өнөөдөр цас орчихлоо. Гэр хүйтэн байна. Борлуулалтын цэгүүдэд үнэхээр түлш байхгүй байна. Бид дөрөвдүгээр сараас эхлээд нэмэгдсэн үнээр авах учраас өнөөдөр маргаашдаа амжиж 1875 төгрөгөөр нь авмаар байна. Гэвч борлуулалтын цэгийн хашаа, агуулах гээд хаана нь ч сайжруулсан түлш алга" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-30 12:22

Uhseniih ni nuutsluh bhav dee, ye nariin togtooj ugsun normoor l hudaldaj avch bga sh dee. Suuliin 10 honog bol bur oldohgui bhad you hutsaad bgan

Зочин
Зочин
2022-03-30 15:14

Нөөцлөн гэж байхгүй, нэртэйгээр нь дулаан болж байна гээд 6ш-ээ багасгахгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button