НИЙГЭМ

Шинэ үйлчилгээ: Байгууллага бүрт үүлэн сүлжээний технологи нэвтрүүлэх боломжийг авчрах “Azure Stack Hub”

Нэг танил маань салбар салбарт бизнес эрхлэхээр хүч үзэж, өөрийгөө сорьж буй ирээдүйтэй залуу л даа. Анх хүнсний дэлгүүр нээж байсныг нь санаж байна. Хөл хорионы хоёр жилд нэг бизнес нь дампуурсан. Гэхдээ гандан бууралгүй, өөр бизнес эхлүүлэхээр зориг шулуудаж, цахим технологид суурилж, бүтээгдэхүүн борлуулах нэг старт-ап эхлүүлээд амжсан юм.

Дээхэн хуучилж суух нь ээ, “Цар тахал бидэнд том боломж олгосон юм билээ. Өмнө нь бизнесийнхээ үйл ажиллагааг цахимжуулах гээд чаддаггүй байсан. Харин энэ хоёр жилд старт-ап ажиллуулахдаа, байгууллагынхаа үйл ажиллагааг зайнаас удирдан явуулах, бүхий л процесс оо нүүр нүүрээ харалгүйгээр урагшлуулж байх шаардлагатай боллоо шүү дээ. Байгууллагын бүх хүн зайнаас ажиллахын тулд өөрийн гэсэн виртуал сүлжээтэй болж, түүндээ бүх файлуудаа хадгалж, ангилж цэгцлэх үүлэн технологи нэвтрүүлчихвэл маш их ажил хөнгөвчлөх нь гэдгийг ойлголоо” гэж ярьсан нь анхаарал татсан юм.

Бүх л байгууллагууд албан бичиг, зөвшөөрлүүдээ холбогдох албан тушаалтнууд руугаа дамжуулан, гарын үсэг зуралцдаг ажлыгг үүлэн сүлжээ ашиглаж хялбарчлаад эхэллээ гэдгийг л мэддэгээс биш  жижиг том гэлтгүй бүх л ААН ашиглаж болохыг бодолцож үзэж байсангүй. Үүлэн технологи байхад аль хэдий нь хоцрогдож буй биет төхөөрөмжүүдэд их хэмжээний дата хадгална гэж санаа зоволтгүй, бичиг баримт боловсруулахын тулд Excel дээр хүснэгт нээчихээд түүнийгээ хэдэн өөр янзаар хадгалж, нээж олон өдрөөр суудаггүй л баймаар.

Гэхдээ байгууллага өөрийн гэсэн дотоод үүлэн технологийн сүлжээтэй болно гэдэг тийм амар ажил биш дэг ээ. Дата сервер худалдаж авч байршуулна, эсвэл гадаадаас өндөр үнэтэй программ худалдаж авна. Мэргэжлийн программист авч ажиллуулна, цалинжуулна. Энэ бүхэн их зардалтай. Тийм болохоор “Өөрсдөө дотоод үүлэн сүлжээтэй болчихвол амар даа” гэж бодож буй, дээр дурдсан танил шиг маань цөөнгүй хүн “Үнэтэй юм билээ. Дадсан, сурснаараа л ажиллавал илүү зардал гарахгүй, амар байна” хэмээн ам таглаж байлаа.

Бас дата сервертэй болохын тулд ихэвчлэн Хятад болон гадны орнуудаас авдаг, хил гаалийн асуудалтай өнөө цагт ажил бүр л удаашрах, хүлээгдэх эрсдэлтэй байгаа юм билээ. Дээрээс нь гадаадын томоохон программ худалдаж авъя гэхэд ачаалал даах, нууцлал хадгалах дата центр  Монголд бий бил үү гэж ч бодогдсон юм.

Тэгтэл нөгөө сэргэлэн танилтайгаа саяхан дахиад таарлаа. Тэр “Мобинет” ХХК нэвтрүүлж буй “Azure Stack Hub” үйлчилгээг сонгожээ. “Энэ бүх ажлыг хялбарчлах юм байна. Ерөөс цогц үйлчилгээ гэж ойлгож болно. “Майкрософт” компаниас гаргасан “Azure Stack Hub” гэдэг үйлчилгээний хүрээнд байгууллага дүүлэн сүлжээнд холбогдох, түүндээ дата мэдээллээ хүссэн хэмжээгээрээ хадгалах, цаашлаад тооцоолон боловсруулж, төрөл бүрийн анализ тайлан ч гаргах боломжтой юм билээ. Боловсруулахаас ч хол илүү Майкрософтын боловсруулсан алгоримтд үндэслэсэн, систем хяналт бүхий, бусад компанийн бүтээсэн ашигтай бичил программуудыг өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулаад, үйл ажиллагаандаа ашиглаж болох юм байна” гэв. Мөн, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл Монгол улсдаа хадгалагдах ёстой байдаг.

Програм хангамжийн талаар сайн мэдлэггүй би шуудхан ойлгоогүй л дээ. Толгойд нөгөө л “Монголд энэ хүсэлтийг биелүүлэх боломжтой газар бий билүү” гэсэн бодлууд л эргэлдэж байв.

Харин тэр Мобиком груп “Майкрософт” компанийн шаардлагыг хангах хэмжээний дата центртэй юм байна. Тэд өөрсдийн дата төв, Монгол даяарх дэд бүтэц болон инженерүүд ажилтнуудын нөөц боломжуудаа танилцуулсны үндсэн дээр Майкрософтоос албан ёсны эрхээ авсан юм билээ. Өөрсдийн дэд бүтэц, мэргэжлийн өндөр түвшинд ажилладагтаа л  “Майкрософт”-ийн итгэлийг хүлээж шүү дээ” гэж хариулсан нь анхаарал татав.

Уулзалтаас хойш өөрөө жаахан судалж үзлээ. “Azure Stack Hub”-ийн онцлог нь ерөөс байгууллага өөрсдийн гэсэн цахим сүлжээг цогцоор нь бий болгох боломжийг олгодогт байдаг аж. Гаднын инженер хэрэггүй. Өөрсдийнхөө хэрэгцээнд тохирсон үүлэн тооцооллын сүлжээг үүсгэж, өөрсдийн хэрэгцээний “программ”-аа хөгжүүлэх боломжтой гэсэн үг юм, ойлгомжтойгоор хэлэхэд.

Үүний тулд ямар нэг серверт хөрөнгө оруулалт хийх, гаднаас программист авч ажиллуулах ч хэрэггүй аж. “Мобиком”- н дата төвийн дэд бүтцэд суурилан “Мобинет” ХХК нь энэ үйлчилгээг нэвтрүүлж буй тул дээр дурдсан бүх ажиллагааг тэд хариуцах бөгөөд “Azure Stack Hub” үйлчилгээг худалдаж авахад л хангалттай юм байна. Улмаар үүлэн сүлжээгээ зөвхөн мэдээлэл хадгалах биш, өөр олон чиглэлд өөрсдийн хүссэнээр боловсруулалт хийн, тайлан мэдээгээ гарган ажиллах боломж нээгдэж байгаа ажээ.

“Мобинет” ХХК өнгөрсөн жилийн зунаас “Azure Stack Hub”-ийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллажээ. Удахгүй албан ёсны нээлтээ хийх юм байна. Та яг ямар үйлчилгээ сонирхож байгаа, байгууллагынхаа үйл ажиллагааг үүлэн технологиор яаж хөнгөвчилмөөр буйгаа “Мобинет” ХХК-д хандан танилцуулж, илүү дэлгэрэнгүй ойлголт аваарай.

Байгууллагын цахим үйл ажиллагаанд шинэчлэл авчрах “Azure Stack Hub” тун удахгүй зах зээлд нэвтрэх гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-31 14:05

Шинэхэн, хэрэгтэй технологи нэвтрэх нь ээ

Erxes
Erxes
2022-03-31 17:42

Ashgui, ene iig l huleej baisan yum. Turiin baiguullaguud Azure cloud ruu hurdan shiljmeer yum

Зочин
Зочин
2022-04-01 16:32

Хэ хэ сурт�##�чилгаа

Зочин
Зочин
2022-04-02 09:44

Hergtei texnologi newtrhnee

Холбоотой мэдээ

Back to top button