НМХГ: Барилгын материал дунд 90 хайрцаг тахиа, загасны мах тээвэрлэснийг илрүүлсэн

Хятад улсаас чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүн өнгөрсөн шөнө оруулж ирснийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ илрүүлжээ. Тодруулбал, загас, тахиа зэрэг мал, амьтны гаралтай 2-3 тонн махыг барилгын материал дунд тээвэрлэж оруулсан байна.

Энэ талаар НМХГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Г.Энхтөр "Өмнөговь аймгийн Цагаан хаднаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр мал амьтны гаралтай махыг барилгын материалтай хамт тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг температурын горим шаардсан тээврийн хэрэгслээр зөөвөрлөх ёстой байдаг.

Энд ойролцоогоор 90 гаруй хайрцаг, шуудай байна. Тиймээс хэчнээн төрлийн бүтээгдэхүүн байгааг нэг бүрчлэн шалгаж төрөл тус бүрээс нь дээж авч лабораторид шинжлүүлнэ. Дээжийн хариу гарах хүртэл тухайн агуулахыг битүүмжлэх юм" хэмээх мэдээллийг өгөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
shuud l ustaachee.
Арай арай
Наймаачид нь ингээд өөрсдийнхнөө хордуулаад байхад энэ хавдар энэ тэр буухгүй штэ мөнгө л олж байв#### юу ч хамаагүй хамаад ирэх юмаа ????????????оруулж ирсэн новшнуудад нь өндөр торгууль тавь
Дээж авч ш####гаад тээвэрлэлтийн зөрчилтэй мууд ан загас тахианы махнуудыг идэж болно гээд дүгнэлт гаргаад ард иргэдэд зарах ви дээ ямарч дүгнэлт гаргасан устг####д оруулж ядарч туйлдсан иргэдээ аварч хайрлаарай бурхан минь!!!!
Нууж д####д####ж оруулсан гэдэг ганц үндэслэлээр л хурааж устг####д оруулах ёстой ат#### юун дээж авч шинжилгээ хийх энээ тэрээ вэ? Эсвэл дээр нь хортой байх юм бол үндэсний аюулгүй байд####д зан####хийлсэн гэж үзэж нээрээ шийтгэх гэсэн юм болов уу? Арай шинжилгээ нь сайн гарчих юм биш биздээ айнн?